Хан-Уул дүүргийн шилдэг хүүхдүүд тодорлоо | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хан-Уул дүүргийн шилдэг хүүхдүүд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2015.12.18-нд нийтлэгдсэн

Хан-Уул дүүргийн шилдэг хүүхдүүд тодорлоо

Өөрийн мэдлэг, авъяас хичээл зүтгэлээрээ тэргүүлэн сурлага, спорт, урлаг болон бусад төрлөөр амжилт гарган манлайлсан хүүхдүүдэд урам зориг, эрч хүч өгөх, олон нийтэд алдаршуулах, хүүхэд багачуудад үлгэр дуурайлал үзүүлэх зорилгоор жил бүр дүүргийн “Оны шилдэг хүүхэд” шалгаруулдаг билээ.

Хан-Уул дүүрэг 2015 оны “Оны шилдэг хүүхэд”-үүдээ шагнаж урамшуулах арга хэмжээг зохион байгууллаа. Төрийн болон төрийн бус өмчийн 18 сургуулиас “Шилдэг манлайлагч хүүхэд”, “Шилдэг авъяаслаг хүүхэд”,“Шилдэг оюунлаг хүүхэд”,“Шилдэг тамирчин хүүхэд”,“Шилдэг бүтээлч хүүхэд” гэсэн  таван номинацаар нийт 76 хүүхдийг шалгаж урамшуулсан юм.
Энэхүү арга хэмжээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Орлогч Д.Анхбаяр, С.Баасандолгор,

Т.Чингүнжав, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Бат-Очир, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган, Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэг нар оролцож хүүхдүүдэд сурлага, урлаг, спортын өндөр амжилт хүслээ.

ЭХ СУРВАЛЖ: ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗДТГ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс