Ард Даатгал ХК хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараалаа | News.MN

Ард Даатгал ХК хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараалаа

Ард Даатгал ХК хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараалаа

Улаанбаатар, 2020 оны 5-р сарын 29-ний өдөр – Ард Даатгал ХК (MSE: AIC) -ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл 2020 оны эхний улиралд Хувьцаа эзэмшигчдийн хурлаа зохион байгуулах, хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хуваарилах зэрэг хэд хэдэн чухал шийдвэрүүдийг гаргасан билээ.

Төлөөлөн Удирдах Зөвлөл нь 2020 оны 2 сарын 17-ны өдрийн эчнээ санал хураалтаар компанийн 2019 оны цэвэр ашгийн 49.45 хувь буюу нэгж хувьцаанд 34 төгрөг, нийт 850 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилах шийдвэрийг гаргаж, ногдол ашиг авах хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдрийг 2020 оны 4 сарын 9-ний өдрөөр тогтоосон тухай өмнө мэдэгдэж байсан билээ. Уг шийдвэрийн дагуу бүртгэлийн өдрөөр хувьцаа эзэмшиж байсан нийт хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг 2020 оны 5 сарын 27-ны өдөр Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төвийн дансанд шилжүүлсэн ба хувьцаа эзэмшигчдийн үнэт цаасны дансанд тус өдрөө байршсан байна.

Ард Даатгал ХК нь нээлттэй хувьцаат компани болсноосоо хойш дараалан 2 жилийн турш Хувьцаа эзэмшигчдийн хурлаас баталсан Ногдол ашгийн бодлогын дагуу хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тарааж, хувьцаа эзэмшигчдийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүллээ.

Хувьцаа эзэмшигч та бүхэн өөрийн харилцдаг брокер, дилерийн компанидаа хандаж ногдол ашгаа хүлээн авна уу.

Ард Даатгал ХК нь Ард Санхүүгийн Нэгдэл (Ард)-ийн хөрөнгө оруулалттай компани бөгөөд Ард нь санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан зэрэг компани багтаж байна. Ард Апп, Ард Дижитал Банкинг, АрдКойн, АрдКэш нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүн юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй Ардын хөрөнгө оруулалттай компаниуд:

  • MSE : AARD (03260) Ард Санхүүгийн Нэгдэл ХК (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн)
  • MSE : AIC (05480) Ард Даатгал ХК
  • MSE : ADB (05509) Ард Кредит ББСБ ХК
  • MSE : MNP (05412) Монгол Шуудан ХК

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2 давхар. w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх
Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Сүхбаатарын талбай 2. w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбоо барих утас: 77200089, 7707 8080, 7707 8181, 7707 8282
И-мэйл хаягinfo@ardholdings.com, info@arddaatgal.mn
Вэб сайт: www.ardholdings.com, www.arddaatgal.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хорлоо 2020-05-29 109.145.175.211

Талх Ганхуяг нэрээ Ард олны итгэл найдвар анхааралыг олж авах гэж хишиг таараагаад л , сугалаанд машин өгөөд л. Үнэндээ цэвэр бизнэс заль явж байгаа. Ай мөн буянтай байна аа. Ийм буянтан Монголд олон болоосой. Эцэстээ юу л болдог бол. Харж л байя доо. Яая ямар ч олон нэр гуншинтай олонг нэгтгэсэн юм Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан зэрэг компани багтаж байна. Ард Апп, Ард Дижитал Банкинг, АрдКойн, АрдКэш ёоё ёоё.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж