"Монгол Улс саарал жагсаалтаас хасагдах нөхцөлөө хангалаа" | News.MN

"Монгол Улс саарал жагсаалтаас хасагдах нөхцөлөө хангалаа"

"Монгол Улс саарал жагсаалтаас хасагдах нөхцөлөө хангалаа"

"Монгол Улс саарал жагсаалтаас хасагдах нөхцөлөө хангалаа"

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага болох FATF-ын саарал жагсаалтаас гарах ажлын хэсэг хэвлэлийн бага хурал хийлээ. Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд FATF -т цахимаар ажлын тайлангаа тавьж, амжилттай хамгаалсан аж.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

FATF-н нарийн бичгийн даргын газар өчигдөр /2020.05.28/ тайлан ирүүллээ. Саарал жагсаалтаас гарах ажлын хэсэг хоёр удаа ажлаа тайлагнасан. Бээжин хотод нэгдүгээр сарын 10-нд болсон тайлант хурлаар бидэнд өгөгдсөн зургаан үүрэг даалгаврын гурвыг нь хамгаалсан. Үлдсэн гурвыг нь тавдугаар сарын 4-нд болсон хамгаалалтаар амжилттай 100 хувь хамгааллаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан асуудалтай зургаан үүрэг даалгаврыг амжилттай хамгаалсан сайн мэдээ байна. FATF тавдугаар сарын 4-нд хийсэн хамгаалалтыг дүгнээд, өчигдөр /2020.05.28/ дүгнэлтээ ирүүллээ. Үүнтэй холбоотойгоор FATF-н төлөөлөгчид Монгол Улсад ирж, үүрэг даалгавар хэр биелснийг шалгах ёстой байсан. Харин Covid-19-той холбоотой энэ шалгалт тодорхойгүй хугацаагаар хойшлогдож байна.

Монгол Улс саарал жагсаалтад орох болсон гол шалтгаан нь FATF-ийн төлөөлөгчид 2016 оны арваннэгдүгээр сарын 4-нд Монгол Улсад ирж, мөнгө угаах, терроризмын эсрэг тэмцэх арга хэмжээтэй холбоотой авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн. Энэхүү шалгалтын дүгнэлт 2017 оны есдүгээр сард Монгол Улсад ирсэн. Энэ тайлангийн дүгнэлтэд үндэслэн FATF Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан.

Энэхүү дүгнэлтэд тусгагдсан бүх асуудалтай зөвлөмжийг өнөөдөр бид арилгаж чадлаа. Үндсэндээ үлдсэн гурван асуудлыг дурдвал:

  • Санхүүгийн бус бизнесийн мэргэжлийн байгууллагуудад хяналт, шалгалт хангалтгүй байна гэсэн шалтгаан байв. Тухайлбал, үнэт чулуу, металл, алт мөнгөний арилжаа эрхлэгчид, үл хөдлөх хөрөнгийн арилжаа, хуульч, нотариатчидтай холбоотой асуудалд хийсэн хяналт шалгалт хангалтгүй байсан. Энэ чиглэлд хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлсэн.
  • Мөнгө угаахтай холбоотой гэмт хэргийг мөрдөх, прокурорын түвшинд яллах дүгнэлтийг гаргах үйл ажиллагаа Монгол Улсын хувьд учир дутагдалтай байна гэж яригдсан. Энэ чиглэлд хууль хяналтын байгууллагууд хамтарч ажиллаж, тайлангаа хамгаалсан.
  • НҮБ-ын хоригтой холбоотой авах арга хэмжээ байсан. Энэ авах арга хэмжээгээ маш тодорхой авч хэрэгжүүлсэн.

Энэ бүх ажлыг нэр төртэй хамгаалж дуусгасан.

Үүний зэрэгцээ, Монгол Улсын зээлжих хэрэглэлийг хэвээр нь үлдээсэн гэдгийг FITCH агентлаг мэдээлж байна. Covid-19-тэй холбоотой дэлхийн улс орнуудын эдийн засаг хямарч байгаа энэ үед Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээнэ гэдэг бол маш сайн мэдээ.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

FATF-ийн саарал жагсаалтад орох даалгавраа 2019 оны есдүгээр сард авч байсан. Үүнийгээ долоон сарын хугацаанд амжилттай биелүүлж, 2020 оны тавдугаар сард саарал жагсаалтаас гарах нөхцөлөө бүрэн хангалаа. FATF-с “Даалгавраа амжилттай биелүүллээ” гэсэн тайлан ирүүлсэн. FATF-н дараагийн хурлаар саарал жагсаалтаас гарах нөхцөлөө хангалаа.

Долоон сар гэдэг бол саарал жагсаалтаас гарах маш богино хугацаа. Энэ хугацаанд бид маш том ажлыг хийж гүйцэтгэлээ. 2011 онд Монгол Улс саарал жагсаалтад орж байсан тухайн үед бид 32 сарын дараа зургаан даалгавраа биелүүлж, саарал жагсаалтаас гарч байсан бол бусад улсууд саарал жагсаалтаас гарах гэж 3-5 жилийг зарцуулдаг гэсэн статистик байна. Монгол Улс энэ хугацаанд маш сайн баг болж ажиллалаа. УИХ-аас нийт 10 гаруй хуулийг шинэлж баталж өгсөн нь энэ даалгаврыг амжилттай биелүүлэхэд түлхэц өгсөн.

FATF-ийн дүгнэлт бол 2013-2016 оны хоорондох үйл ажиллагаанд хийсэн дүгнэлт. Үүнтэй холбоотойгоор техникийн 40 зөвлөмж, хэрэгжилтийн 11 зөвлөмжийг өгсөн. 2016 онд Монгол Улс техникийн 40 зөвлөмжөөс 35-г нь биелүүлдэггүй, хэрэгжилтийн 11 зөвлөмжийн бүгдийг нь биелүүлдэггүй улс байсан. Тэгвэл өнөөдөр Монгол Улс техникийн 40 зөвлөмжийн 35-г нь биелүүлдэг, 5-ыг нь хагас биелүүлдэг, хэрэгжилтийн 11 зөвлөмжийг бүгдийг нь биелүүлдэг улс боллоо. Энэ бол мөнгө угаах, терроризмтой тэмцэх ажиллагаанд Монгол Улсын гаргаж буй ахиц дэвшил юм. Энэ бол нэг удаагийн зүйл биш тогтолцоо болоод цааш явах ёстой.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан: СЗХ-ны хувьд нийт 40 зөвлөмж өгснөөс зөвлөмж 14 буюу мөнгөн гуйвуулга, зөвлөмж 28 буюу санхүүгийн бус мэргэжлийн ажил үйлчилгээ эрхлэгчдийг хяналт зохицуулалтад авах зайлшгүй шаардлагатай гэсэн дүгнэлтийг бид нэгдүгээр сард хамтын ажиллагааны байгууллагадаа ажлаа танилцуулсан. Шууд хэрэгжилтийн 11 зарчмын хүрээнд 4 тодорхой бүлэг дээр даалгавар авч, 6 ажил хийж гүйцэтгэсэн. Үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбар ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн зохицуулалтгүй байсныг УИХ онцгой ач холбогдол өгч хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгсөн. Мөн үнэт чулуу, металл, алт мөнгөний арилжаа эрхлэгчдийн салбар ямар нэгэн зохицуулалтгүй явж ирснийг СЗХ хяналтдаа авсан. СЗХ-нд өнөөдрийн байдлаар 170 үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниас 61 нь тусгай зөвшөөрлөө авсан бол 139 үнэт чулуу, металл эрхлэгчид СЗХ-нд хүсэлтээ өгснөөс хянаад явж байна. Өөрөөр хэлбэл, СЗХ эдгээр салбарыг бүртгэдэг, хяналт зохицуулалттай болсон. Цаашид бүртгээд хяналт тавиад явахаас гадна тусгайлсан хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээр хуулийн төслийг бэлдчихсэн байна. Ирэх намрын чуулганд хуулийн төслөө өргөн барина. Ингэхээр эдгээр салбарууд тогтолцооны хэмжээнд бүрэн хяналтад орно.

Мөн харилцагчийг таньж мэдэх, ялангуяа эцсийн өмчлөгчийг тодорхойлох чиглэлд тодорхой шаардлага тавиад явж байна. Мөнгөн хөрөнгийн гарал үүслийг тодорхойлох шаардлагатай байна. Энэ асуудалд хамтын ажиллагааны зөвлөлийн хүрээнд тодорхой үр дүнд хүрээд явж байна. Дүнгээ хүлээж аваад баярлах бус, тогтолцоогоо шинэчлэх шаардлага байна. Цаашид FATF шаардлагыг биелүүлж ажиллана. FATF зүгээс газар дээрх хяналт шалгалт хийнэ гэвэл бид бэлтгэлтэй байх ёстой. СЗХ-ны зүгээс нарийвчилсан төлөвлөгөө гаргаад ажиллаж байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

43 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2020-05-29 103.57.92.69

энэ нийгэмд болж бүтэж байгаа зүйлийг сайн сайхнаар харахгүй болоод удаж байна. Энэ залуус улс орноо саарал жагсаалт байтугайгаас гаргаж сайхан болгоно гэж би итгэдэг. Монголоо дэлхийд зөв ойлгуулах гэж ямар их цаг хугацц эрдэм мэдлэгээ зориулж баайна. Өөрсдийгөө дандаа харлуулна. гадагшаа гарахаараа улсаа худалдана. ГЭТЭЛ ЭНЭ залуус зөв юм хийгээд итгэл найвдар дагуулж байна Саарал жагсаалтаас гаргасан та нарт байлаж байна

Avatar

иргэн 2020-05-29 76.107.165.63

Гараагүй байгаа ш дээ. Наадуул чинь зүгээр л мөрөөдөж байгаа юм.

Avatar

Зочин 2020-05-29 192.82.72.21

Та наршоу хийж байхад доллор 2815 болчихлоо бидний худалдан авах чадвар буурч байгааг засах хэрэгтэй байна шүү дээ

Avatar

Шоумэн 2020-05-29 182.160.0.60

Шоу шоу. Улс орноо аятайхан удирдаад хөгжлийн манлайд хүрч болдоггүй юм байх даа. Заавал дордуулж дордуулж эцэст нь сонгуулийн өмнө шоу хийж энэ тэр.

Avatar

Шоу 2020-05-29 182.160.0.60

Шоу шоу. Улс орноо аятайхан удирдаад хөгжлийн манлайд хүрч болдоггүй юм байх даа. Заавал дордуулж дордуулж эцэст нь сонгуулийн өмнө шоу хийж нтр.

Avatar

Зочин 2020-05-29 207.6.112.23

Hurelbaatar ulbiison n**** odoo boltol yagaad ogzordoggui har mafia-iin element ve?

Avatar

Зочин 2020-05-29 130.149.80.199

!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – https://is.gd/uB2aoF

Avatar

Зочин 2020-05-29 66.181.176.176

ЭНЭ ДООР БИЧИГДСЭН ЗҮЙЛҮҮДЭЭС ХАРАХАД МОНГОЛ УЛСЫН БАЙДАЛ САЙЖИРЧИХ ВИЙ ХАР ЖАГСААЛТААС ГАРЧИХ ВИЙ ГЭЖ МАНАЙ АН ААР ТОЛГОЙЛУУЛСАН Сөрөг хүчнийхэн тун их айж байгаа бололтой Үнэн нүүрээ ч ичихгүй илчилж байна даа Тэгээд сонгуульд өрсөлдөөд байдаг

Avatar

Зочин 2020-05-29 66.181.161.55

худлаа хэлж ханадаггүй сдаанууд вэ

Avatar

Зочин 2020-05-29 66.181.182.138

нэг захидал бичээдэл гарчихдаг юм бол … дарга нь болох хуулийн сайд алга

Avatar

Зочин 2020-05-29 66.181.182.138

хар жагсаалтад орж байхад саарлаас гаргадаг манайхан шиг авилгачид тэнд ажилладаг юм байхдаа .

Avatar

789456 2020-05-29 202.179.24.229

1 УИХ -ийн гишүүн л тухайлбал "Хотгор шанага" хочит Хүрэлбаатар гэхэд ах дүүсээрээ нийлээд Солонгосуудад хэдэн зуун саяын нөөцтэй нүүрсний ордоо зараад мөнгийг нь гадаадад угаачихаар Хар жагсаалтад оролгүй яадаг юм. Та бүхэн сааралд ороод 2016 онд 1900 байсан долларыг 2800 болгочихоод, гадны бүх хөрөнгө оруулалтыг зогсоочихоод , одоо Сонгуульд зориулж ШОУДаад яахав. Хамаг эдийн засгаа самарч хаячихаад …өр 2016 онд 1 хүнд 15 сая байсан одоо 4 жилийн дараа 28 сая болчихлоо. 1 Хүн 10,000$ өртэй

Avatar

йыа 2020-05-29 103.11.195.34

Мундаг

Avatar

io 2020-05-29 192.82.77.122

samarch duusch b.a daa

Avatar

1 2020-05-29 119.40.103.6

Прокурорын хяналт маш сул, тэгээд дайран дээр давс гэгчээр батлагдан гарч байгаа хууль тогтоомж монголын хөрсөнд нийцдэггүй, ШҮҮХ -ээс гарч байгаа шийдвэрүүд нийгмийн эсрэг хууль бус байдаг даа. Даан ч дээ.

Avatar

Халх 2020-05-29 202.9.46.100

Энэ МАН ын хулгайч, дөрвөд Хүрэлбаатар ,саарал жагсаалтаас, гарах гэж байна гэж худлаа ярьж сонгуулийн шоу хийж байгааг олон түмэн мэдэж байна аа. Монгол банкны Лхагвасүрэн гэж увс нөхөр аргагүй л дөрвөд зангаараа Хүрэлбаатартайгаа үгсэн нийлж байна Дөрвөн шийр мах бишээ …… …гэж.

Avatar

Mongol 2020-05-29 88.208.244.29

Toriin buh alban tushaald baigaa humuus huviin ochuuhen ch sonirholgui eh orniihoo toloo chin unench shudargaar uhamsartai ajillaj baij Mongol uls hogjino. Es bogoos saaral har jagsaalt baitugai tusgaar togtnoloo ch aldaj medne.

Avatar

Увсчууд 2020-05-29 103.212.116.223

Энэ Хүрэлсбаатарыг сонгохгүй

Avatar

Зочин 2020-05-29 73.92.12.67

Нөхцлөө хангасан нь сайн байна. Хаслаа гэсэн ФАТФ- ын мэдэгдэл хаа байнаа ????? ЕХ- ны хар жагсаалтад оруулахгүй гэсэн ЕКомиссын гарын үсэгтэй бичиг хаана байна ???? Эднийг харж байж үнэмшинэ шүү,олон буудууллаа муу ядарсан ард түмэн чинь үнэмшихэд хэцүү болсон шүү,МБ- ны дарга гэх нөхөр орохгүй гэж хулхидсаар байгаад л оруулсан,одоо нөхцлөө бүрдүүлсэн гэсээр сонгууль өнгөрөөх нь гэх хардлаг байна шүү

Avatar

Зочин 2020-05-29 66.181.161.41

Төр нь авлигад идэгдсэн байхад элдэв бараан жагсаалтаас салахгүй л дээ!! Нэг удаа аргацаагаад агрлаа гэхэд удахгүй эргээд л орж таарна!!!

Avatar

Зочин 2020-05-29 192.82.66.21

black list orchood yu gutsaad bgaa um, orson gol shaltgaan n diplomat albaaraa hutgaldsan har tamhi, zevsgiin naimaa, mungu ugaalat offshore biz dee teriigee yachaad hudal h*****d bgaa um

Avatar

зочин 2020-05-29 202.126.90.4

ард түмнээ мөн ч их доромжилж ханахгүй м аа. Хэдэн тэнэгүүдэд юу ч хэлсэн яах м гэж бодоод бндаа. Европын холбооны орнуудын хар тамхины сүлжээнд хэдэн зуун сая доллараар хамтран оролцож байгаа үүнийгээ тайбарла,хаанаас энэ их мөнгө гаргаснаа тодруул гэж Герман болон Европын хлбооны эрүү болон цагдаагийн газраас тавьсхн өндөр шаардлагыг яагаад ярихгүй бнаа. Германы сонин сэтгүүл дээр ил бичигдсэн бсан шүү. Ард түмэн чинь дүлий сохор бишшүү.

Avatar

Зочин 2020-05-29 202.55.191.194

завьжаараа хөөсөө захаруулаад худлаа хуцах ч яахав бодит байдал дээр энэ улсын эдийн засаг сүйрч байгааг ойлгодог л байгаа даа мулгуу үхэрнүүд

Avatar

Зочин 2020-05-29 85.218.48.83

Chi hujaa yu?

Avatar

Зочин 2020-05-29 103.57.95.184

Авилгал албан тушаалаа ашиглан улсад хэдэн зуун тэрбум доллараар хохирол учруулдаг авилгалчид дээд тал нь 5 жилийн ял авдаг бол орон байр, малын хулгай 12-15 жил хүртэл ял авдаг. Энэ шударга ёс уу? Үүнийг чинь олон улсын байгууллагууд авилгалтай тэмцдэггүй гээд хар, саарал жагсаалтанд оруулаад байна. Бүү шоуд, үүнийгээ засахгүй бол хар, саарал жагсаалтанаасаа гарахгүй …

Avatar

Зоч 2020-05-29 202.9.46.137

Хар жагсаалтанд орсон нь дээр. Тэгээд бохир мөнгөтэй маф гэмт хэргтнүүдтэйгээ тооцоо бодож жагсаалтаас гар

Avatar

Иргэн 2020-05-29 59.153.115.253

Сайхан бурж байна даа.

Avatar

zochin 2020-05-29 103.212.117.240

Муу сурсан хүүхэд даалгавараа шалгццлж байгаа болохоом биш гавъяяа байгуулсан юм биш шүү. Тэгээд я нөгөө талаас хар жагсаалтаас гаргалаа гэсэн мэдээ алга байна шүү дээ

Avatar

Би 2020-05-29 192.82.68.163

ШААРДЛАГА ХАНГАЛАА ГЭДЭГ ЧИНЬ ӨДИЙ ХҮРТЭЛ ХАНГАЖ АЖИЛЛААГҮЙ МУУ БАЙСАН ГЭСЭН ҮГ МУУ БАЙНА

Avatar

Зочин 2020-05-29 192.82.75.221

Амжиж худлаа авч бн даа МАНгарууд,

Avatar

zochin 2020-05-29 64.119.25.52

SAARAL JAGSAALTAAS GARLAA GEKHEER AN – YN DURAKUUD YAGAAD DURGUYTSEED BAYNAA ? TA NARYN KHIISEN LAY SHUU ,

Avatar

zochin 2020-05-29 64.119.25.52

SAARAL JAGSAALTAAS GARLAA GEKHEER AN – YN l******d YAGAAD DURGUTSEED BAYNAA ? TA NARYN KHIISEN LAY SHUU , PIZDANUUD

Avatar

Б 2020-05-29 202.55.191.130

Ш АА НИЗ

Avatar

Зочин 2020-05-29 202.21.108.196

Эх сурвалжаа ил болго. Яг ямар имэйл ирсийн.

Avatar

Иргэн 2020-05-29 66.181.161.47

Саарлаас хар уруу гулгасан . Цаана нь ёроолгүй ангал байгаа гэдгийг мартаваа.

Avatar

zochin 2020-05-29 64.119.25.52

KHAR JAGSAALT GEJ YUM BAYKHGUY GEED BAYNA , MAL MINI

Avatar

zochin 2020-05-29 64.119.25.52

AN , SAYKHANBILEG , ELBEGEEGIIN GAYG TSAYRUULLAA DAA ,

Avatar

Зочин 2020-05-29 103.57.93.159

хар жагсаалт байдаггүй юм аа мал аа. сургаар цуурдаг та нарын тоо хэмжээ багасаасай.

Avatar

Равдан 2020-05-29 64.119.24.216

Сонгуульд ялагдахаасаа айж ард түмэний тархийг угааж байна. ЖДҮчин, казиночин, Авилгачин,60 тэрбумчин МАН-ын Хүрэлсүхийн газар алтаар бааж мөнгөөр умбуулаад ч ард түмэн та нарт муу дүнгээ тавьчихаад байна БҮҮ ГОРЬД

Avatar

Зочин 2020-05-29 202.131.225.91

Өмнөх засгууд нь саарал жагсаалтанд оруулах нөхцөл үүсгэнэ, одоо тэрнээс нь гаргах гэхээр бас муулна. юу ч сэтгэлд нь таарахгүй хүмүүс их болждээ.

Avatar

Зочин 2020-05-29 202.179.26.109

цонгуулийн өмнө худлаагаасаа амжиж хашгирлаа ковид л саад болсон гэнээ гуцваа

Avatar

Зочин 2020-05-29 202.179.27.234

цүцүцүц наад тайлан тавих хугацаа нтр тогтчихсон байдымшдээ лол

Avatar

Зочин 2020-05-29 103.212.117.125

Bii s*** sdamin, zugeer humuus yumaa hiygeed tur zasag ni sain ajillaj baina! Chamshig hulsnii yanhanuud buunii nohoi bolood zugeer zailj bainharluulahgeed yadaa shagaad

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж