Д.Нямхүү: Нэмж 18 хүнээс Covid-19 илэрлээ | News.MN

Д.Нямхүү: Нэмж 18 хүнээс Covid-19 илэрлээ

COVID-19

Д.Нямхүү: Нэмж 18 хүнээс Covid-19 илэрлээ

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

Posted by News.mn on Thursday, May 28, 2020

Эрүүл мэндийн яам/ЭМЯ/-наас шинэ коронавирусийн тархалттай холбоотой асуудлаар ээлжит мэдээллээ хийж байна.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл:

Covid-19  халдвар дэлхийн 216 улс орон, бүс нутагт тархаж, 5.876 сая хүн өвчилж, 360 мянган хүн нас барж, 2.5 сая хүн эдгэж, 2.9 сая хүн эмчлүүлж байна. ОХУ-д гарч байгаа өвчлөлийн ихэнх нь Москвад бүртгэгдэж байна. Нэг хүн хоёр өдрийн хугацаанд нэг удаа дэлгүүр, эмийн сан орох эрхтэйгээр зохицуулалт хийлээ. Манай улсад өчигдөр /2020.5.28/ 289 хүн ажиглалтад шинээр орж, 1908 хүн яг одоо ажиглалтад байна.

ЗӨСҮТ-ийн баг ОХУ-аас ирсэн 230 зорчигчийн 690 ачаа тээшинд эцсийн халдваргүйтгэл хийсэн. Сүүлийн 24 цагт 119 дугаарын утсанд 448 дуудлага ирсэн. Шуурхай аппликейшинд 17 хүн холбогдон мэдээлэл авсан. Өчигдөр ДЭМБ-ын онлайн хуралд Д.Сарангэрэл сайд уригдаж, туршлагаасаа хуваалцсан.

ЭМЯ-ны Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа:

АНУ-д 19600 шинэ тохиолдол бүртгэгдэж, 1500 хүн нас барлаа. Халдвар Бразиль, Перу, Чили улсуудад их байна. ОХУ-д нийт халдвар 379 мянгад хүрч 4100 гаруй хүн нас баржээ. Өчигдөр Москвад 76 нас баралт бүртгэгдсэн. БНСУ-д халдвар нэмж бүртгэгдээд байгаа учраас ирэх сарын 14-нийг хүртэл Сөүл, Инчеон гэх мэт томоохон хотуудад соёл үйлчилгээний газруудыг түр хаах шийдвэр гаргасан. Хөл хориог гэнэт сулруулах нь өвчлөл дахин сэргэх, хоёр дахь давлагаа гарах шалтгаан болж байгаа аж. БНХАУ-д нас баралт нэмж бүртгэгдээгүй.

ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү:

Энэ сарын 28-нд ХӨСҮТ болон ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторид 369 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 351-д вирус илрээгүй, 18 хүнд  Covid-19 илэрлээ. Тухайлбал, энэ сарын 28-нд Алтанбулагийн боомтоор вагоноор ирсэн 230 хүний шинжилгээнд дээрх хариу гарлаа. Эдгээр хүмүүс нь 19-52 насныхан бөгөөд 11 нь оюутан. Ингээд нийт 179 хүн халдвар авсны 43 нь эдгэрч, 136 нь одоо эмчлэгдэж байгаа, биеийн байдал хөнгөн 121 хүн, хүндэвтэр 15 хүн байна. Жирэмсэн хоёр, хавдартай нэг хүн ХӨҮСТ-д эмчлэгдэж байгаа.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
51
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
5
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

40 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-29 130.149.80.199

!! Халуун охид таныг хүлээж байна – https://is.gd/uB2aoF

Avatar

mendee 2020-05-29 59.153.85.101

Монгол хүн корона туссан ч үхэхгүй ээ бүү айцгаа.Адууны мах сайн ид.Махаа л сайн ид.Архи уу.монгол архи шар тостой уу.за юу.гүзээ сайн ид баастай нь бүр сайн шүү.таван цулын шөл уу.аарцтай шөл уу.Барагшуныг хар цай шиг болгоод өглөө бүр уу.за юу.Цэмцэгнээд байх тусам чинь чамд вирус халдана.

Avatar

Зочин 2020-05-29 103.212.117.232

Коронодсон хүмүүс минь орос ахаа магтаж байгаад л үхэцгээе дээ

Avatar

mendee 2020-05-29 59.153.85.101

чам шиг балиар санаатай хүмүүс л түрүүлж үхэх байлгүй.орос ах ч бай найз ч бай багш ч бай тэд минь ч гэсэн эрүүл энх байг

Avatar

Зочин 2020-05-29 66.181.176.176

Чи хэнийг магтаж байгаад үхмээр байна вэ Мэдээж барууны хөрөнгөтөн эсвэл фашистууд харин муудах нь Монгол Орос Хятадын ард түмэн Чи санаа муут үмхий

Avatar

Зочин 2020-05-29 202.55.188.93

offshoriin mungunuusuu gadaadad uvdsun humuustee uguuchee

Avatar

Зочин 2020-05-29 90.200.27.96

Иргэд өөрөө өөртөө хайртай байхгүй бол энэ вирус маш аюултай ялангуяа хүүхэд, хөгшид уушиг болон хууч өвчтэй хүмүүст. Монгол ер хууч өвчингүй хүн ховор байх гэж бодмоор байдаг сошиалаар болон утасаар ярьсан хүн бүхний амнаас эмнэлэг, эм тариа гэсэн үг юм.

Avatar

Зочин 2020-05-29 66.181.179.167

Хотод байгаа бидний уушги гэж авах юмгүй аль эрт болсон өвөлд нь утаа ханиад гээд хөгшин залуу хүүхэд гэлтгүй хэрвээ дотроо тархвал тэсэж үлдэх уушгитай хүн үлдэх болов уу энэ л хэцүү байна

Avatar

mendee 2020-05-29 59.153.85.101

хавар зун өглөө эрт сайн гүйцгээж бай.Машины паар кондешн бол утаанаас илүү уушигинд муу.Машин өвөл битгий уна з а ю у

Avatar

Зочин 2020-05-29 103.57.94.49

БСДАА

Avatar

Зочин 2020-05-29 66.181.179.167

Одоо дотроо алдаж тархах л үлдэх шив дээ хүн амтай харьцуулбал орж ирсэн 179 хангалттай тоо дахиад нэмэгдэх л байлгүй дээ оруулж ирээд байгаагаас хойш аюул зэрэгцэж биш урд байна даа яанаа

Avatar

яүёхши 2020-05-29 59.153.85.101

яана даа зүрх чинь зогсчих вий дээ.аймхай хүн арав гэдэг шиг л.зуун грам татчихгүй юу тэгээд л зориг ороод гарч өгөхгүй юу?

Avatar

Бат 2020-05-29 192.82.72.125

Ах оросыг муулсан бн шүү ёстой болохгүй би тэнэг чукча дүүгийн хувьд орос корона гоё гэж бялдуучлая аугаа путин уншиж магад

Avatar

путины нөхөд 2020-05-29 202.131.245.6

Эмчилгээ дутуу байна, Шархадны эмнэлэгт буцаж оч

Avatar

Зочин 2020-05-29 176.63.23.161

Орост айхтар тархжээ. Оюутнууд ч байр нь нэг болохоор халдварлаж байгаа даа. Хурдан эрүүл энх болохыг хүсэe.

Avatar

Зочин 2020-05-29 103.57.92.33

Сонгогчид цуглуулах гэж байгаад гудамжинд халдвар алдвал МАН-тай маш хатуу хариуцлага тооцох ёстой.

Avatar

Зочин 2020-05-29 66.181.186.22

Бусад намуудыг нь яах бэ.Коронолгоо хоосон УТ битгий хий.

Avatar

Zochin 2020-05-29 182.160.34.93

Gaduur 584 haldvartai humuus cholootei ybj baigaag irgeded tailbarlaj Edgeer humuusiin zov ednees b** ayutugai geechee !!!

Avatar

Сэтгэгдэл гарахгуй байна 2020-05-29 103.57.92.33

Сэтгэгдэл хаачив?

Avatar

Сонгууль хэрэгтэй, наадам хэрэггуй 2020-05-29 103.57.92.33

Энэ муусайн ажлаа хийдэггуй авилгачин офшорчин луйварчдыг авч хаяхын тулд сонгуулиа явуулах хэрэгтэй, харин тэр наадам бол ямар ч хэрэггуй МАН-ын зугээр далимдуулж менге идэх гэсэн л арга.

Avatar

DANDAR 2020-05-29 192.82.71.146

SONGUULIIN SHOU SHDEE. ARD TUMNEE BODDOG GEEL UURSDIIGUU DUVIILGUUL MUUSAIN HULGAICHUUD.YMAR CH HUN ZASAG BARISAN IRGEDEE AVAH BSAN.GEHDEE DARAA DARAAGIIN ERSDLIIG TOOTSOOLJ AVAH BSAN.UDAHGUI ALDAJ MEDEH L BH SHUU

Avatar

Эмч нар нь ядрана даа Ачаалал нь огцом лгцом ихсэж байна. 2020-05-29 103.212.116.223

Яг мэргэшсэн халдвартын эмч нар цөөхөн гэсэн. Бусад эмч нарт сургалт явуулаад юу шалих вэ.
Халдвар алдаж аюул болоход бэлэн байна даа.
Их бодлогогүй байна даа. СОНГУУЛИА ХОЙШЛУУЛААЧ

Avatar

MGL 2020-05-29 119.40.103.82

cham shig tiim medrel muu yum gj yu bdagiin mal mini

Avatar

Иргэн 2020-05-29 202.179.26.119

Мэхгүй , биегүй , хүн чанаргүй, хэдэн гүзээтэй хүн жүжиглэхийг үзэж наадам гэж түүндээ баахан мөнгө зарж байснаас УХААЛАГ БАЙЯ лдаа! Эрүүл мэнддээ тэр их мөнгийг зориулая.

Avatar

Зочин 2020-05-29 73.92.12.67

Д.Нямхүү : Нэмэж 18 хүнээс Covid-19 илэрснийг баяртайгаар мэдэгдэж байна….. гэх шиг болох юм…. ёо ёо ёо энэ цэнхэр масктай улсыг харахаар л айдаг болоо…. Одоо ер нь болоо юм бишүү,жаахан завсарлага авж өвчтанүүдээ эмчилж гаргахгүймуу,даргаа

Avatar

zochin 2020-05-29 202.179.25.34

Orosoos chun ireedel bna,odoo teeverlej duussan uu???, bid yaach be ???, Mongold baigaa chuuchduud er busaar nas baraadal ???, zovlontoi umaa

Avatar

БОДЛЫН ХУЛГАЙЧ 2020-05-29 66.181.167.53

ОДОО ХҮН АВЧРАХАА БОЛИОЧЭЭ. НЭГ Л ӨДӨР ЗАДАРНА ШҮҮ. МУУ ЁРЛОЖ БАЙГАА ЮМ БИШ. ТЭНЭГТХЭЭ БОЛЬ

Avatar

Enhee 2020-05-29 192.82.78.198

Haldvar tarhah ne amnaas bolohgyi l dee hul horiogoo , durem jurmaa barimtlaad buh hyn adilhan dagaj murdvul sain baina

Avatar

Зочин 2020-05-29 202.9.40.177

Оросууд манай хэдийг зүгээр л гудамжинд гаргачирсан. Өвдсөнг нь эмчдэхчгүй бн. Тэхээр наашаа явахгүй өөр хаачих вэ дээ. Гэтэл өнөө муулаад бдаг Хятдыг хар!!!!

Avatar

Иргэн 2020-05-29 202.21.104.234

Наадам хийж бөөн зардал мөнгө гаргаж байснаас эрүүл мэндийн салбарт хэрэгцээтэй эм бэлдмэл, тоног төхөөрөмжөө худалдан авсан нь дээр шүү. Сонгуулиа хугацаанд нь явуулаад асар богино хугацаанд ЗГ-аа байгуулж ажиллах нь ард иргэдэд туйлын хэрэгтэй. Мөн сонгууль гэж бөөн бие биенээ муулсан гутаасан элдэв янзын мэдээллээс чинь залхаж байна шүү намуудаа.

Avatar

Зочин 2020-05-29 192.82.78.198

Singyylua hoishluulaad Naadam hiihgyi taivan ch8meegyi dangaarchlalaa barimtalmaar baina Gaduur yamarch Virusgyi yum shig l baina EMYam anhaarmaar baina .Byaenjargal geed ug ne mergejildee mundag hyn baigaa yagaad 1 tiim doroi baidgiin Ygee zorigtoi chiliitei helj yzel bodloo sain ilirhiilmeer yum daramttai haragdaad baihiin

Avatar

Irgen 2020-05-29 202.126.90.96

Oros gej butkui muu teneg ivanuud, orosooss virus avch irehee boliochee, humuus haytadaas orj irsen yaj bgaa boldoo

Avatar

Зочин 2020-05-29 66.181.184.236

Бидэнд наадам хэрэггүй сонгуулиа явуулах нь төрийн ажил зогсож болохгүй.

Avatar

амар тайван амидарцгаая,уриалж бна. 2020-05-29 66.181.183.236

өвчтөний тоо нэмэгдэж бгаа бол сонгуули,наадам хоёроо хойшилуулах юм бол оновчтой шийдэл болно шүү.дотоодоод тархаж эхэлбэл ямар ч авралгүй болно.тархсан тархаагүй сонгуули наадамаа боличих.9сар хүртэл дотоодод ажиглалт хийж байвал монголчуудын ами нас ,эрүүл мэндэд хохиролгүй амар тайван байх юмсаан

Avatar

баатар 2020-05-29 202.21.124.130

Орос орос, манай бүх халдвар Оросоос орж ирж бна .Орос бол сөнөчихсөн газар бна даа.

Avatar

Равдан 2020-05-29 64.119.24.216

Одоо Хүрэлсүх Сарангэрэл нар ОГЦРОХ хэрэгтэй

Avatar

Зочин 2020-05-29 103.212.117.125

Hahahaha shaasan, uvchtei irgedee hetsuu gazaraas avchirch edgeej baina muu teneg atsmin. AN iin uyed baisan bol manai uls oron oros shig boloh bailaa shuu muu buunii nohoi min

Avatar

ОНГОД 2020-05-29 202.21.108.157

ГАДНААС ИРГЭДЭЭ ТАСРАЛТГҮЙ АВЧИРАХААС ӨӨР ЗАМГҮЙ, ТЭГЭХЭЭР ХАЛДВАРЧ БАС ТАСРАЛТГҮЙ НЭМЭГДЭХ НЬ ДАМЖИГГҮЙ. ИЙМ НӨХЦӨЛД ДОТООДДОО АЛДАХ НЬ ЦАГ ХУГАЦААНЫ Л АСУУДАЛ ТУЛ ЮУН НААДАМ ЮУН СОНГУУЛЬ

Avatar

Золионы амьтан 2020-05-29 103.10.21.45

202.21.108.157 Онгодоо Онгодоо Онгодоо дотооддоо Монголчууд бид Covid19-г алдахгүй гээд чадлаараа үзэлцэж байна. Дээрээс биднийг ерөөж Монгол улсад нэг ч халдвар гарсангүй. Муу ёрыг хүсэж түүнийг улс үндэстэндээ Covid19 алдана гэж хүсснээрээ чи энэ өвчнийг хаагаад өөрийн амиа золих болтугай. Монгол улсаас ганц алдаж үхэх хүн байвал тэр нь чи байг. Бүхэл Монгол улсын төлөө ганцхан чамаар тахилын өргөл болгоод муухай өвчнийг хаая даа. Даагнаас унаж үхдэгүй дарваргаасаа болж үхдэг.

Avatar

ОНГОД 2020-05-29 202.21.108.161

Цаг хугацааны асуудал гэж би хэлээгүй ЭМЯ-ны тэр газрын дарга нь мэдээллийн цагаараа анхааруулж хэлж байсан. Амны алдас болвол тэр дарга эсвэл бусдыг зүхсэнээрээ чи л харин өөрөө х****л хүртэнэ байх. Дотооддоо халдварлуулахгүй байлгахын тулд СОНГУУЛЬ, НААДАМ хоёроо л хойшлуулах нь чухал бн гэдгийг эрх барьж буй нөхдөд анхааруулж буйг ойлгох ухаан чамд заяагаагүй юм бн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж