Б.Түвшин: Эмчилгээний аялал жуулчлалыг хөгжүүлж эмч нарын цалинг өсгөх боломжтой | News.MN

Б.Түвшин: Эмчилгээний аялал жуулчлалыг хөгжүүлж эмч нарын цалинг өсгөх боломжтой

Б.Түвшин: Эмчилгээний аялал жуулчлалыг хөгжүүлж эмч нарын цалинг өсгөх боломжтой

Б.Түвшин: Эмчилгээний аялал жуулчлалыг хөгжүүлж эмч нарын цалинг өсгөх боломжтой

Би бүх л монгол хүний адилаар эх орноороо, ялангуяа эрүүл мэндийн салбарынхнаараа бахархаад сууж байна. Урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг маш шуурхай чанартай хийж, оношлож, COVID-19 халдвар авсан хүмүүсээ эмчилж, эхнээс нь эдгээж гаргаад байгаа. Энэ бүхэн яах аргагүй энэ салбарт ажиллаж байгаа эмч, сувилагч нарын гавъяа. Гэтэл тэд улсын дунджаас бага цалин авдгийг хүмүүс тэр бүр мэддэг болов уу?

Үндэсний статистикийн хорооны мэдээллээс үзэхэд 2019 оны байдлаар улсын хэмжээнд сарын дундаж цалин 1,124,000 төгрөг байж. Харин хүний эрүүл мэнд ба нийгмийн үйл ажиллагааны салбарт дундаж цалин улсын дунджаас 16 хувиар бага буюу 940 мянган төгрөг байгааг график харуулна.

Америк, Японд сургууль төгссөн, өндөр хөгжилтэй бусад оронд мэргэжил дээшлүүлсэн нарийн мэргэжлийн эмч нар хүртэл улсын эмнэлэгт сарын 850 мянган төгрөгийн цалинтай ажилладаг гэж байна. Гэтэл яг ижил мэргэжил, боловсрол, туршлагтай эмч Америкт бол монгол эмчээс 50-100 дахин өндөр цалинтай байгаа юм.

Энэ асуудал мөн үү гэвэл мөн. Гэхдээ бид асуудал байна гээд шүүмжлээд суух биш, түүнийг шийдэх арга замыг эрэлхийлбэл боломжийг нээж чаддаг. Тэгвэл эмч нарын орлогыг хэрхэн нэмэгдүүлж болох вэ?

Юуны түрүүнд эрүүл мэндийн салбараа орлоготой болгох хэрэгтэй. Орлого олох маш олон арга зам бий. Сүүлийн хэдхэн жилийн хугацаанд эмнэлгийн хөгжил, эрүүл мэндийн аялал жуулчлалаар өндөр ахиц гаргасан Өмнөд Солонгосоор жишээ татъя.

Өмнөд Солонгосын амжилтын “жор”

Ази тив эмчилгээний аялал жуулчлалын гол төв болж байна. Тайланд, Энэтхэг, Сингапур, БНСУ энэ салбараараа танигдсан бөгөөд харьцангуй хямд хэрнээ ая тухтай, хурдан шуурхай, чанартай үйлчилгээгээрээ хөгжингүй орнуудын иргэдийг татсаар байгаа. Тайланд л гэхэд Бумринград зэрэг эмнэлгээрээ брэнд хийж, одоо 450 гаруй хувийн эмнэлэгтэй болсон байх жишээтэй.

Харин энэ нийтлэлд яагаад Өмнөд Солонгосыг онцолж байгаа вэ гэхээр тус улс сүүлийн хэдхэн жилд амжилтад хүрч чадсан. Тухайлбал, 2008 онд БНСУ-ын эмнэлгийн салбарын гадаад үйлчлүүлэгчдийн тоо 27,400 байсан бол 2016 он гэхэд 364,189 болж огцом өссөн байна. 2020 он гэхэд нэг сая эмчилгээний жуулчин авна гэсэн зорилготой байж.

Одоо БНСУ эмчилгээний аялал жуулчлалаар Азийн орнууд дундаа толгой цохиж, Тайланд, Сингапур, Энэтхэг, Малайз, Филиппиний дараа буюу зургаадугаарт жагсаж байна.

БНСУ-д эмчлүүлдэг гол улсуудын тоонд Хятад, Япон, Оростой зэрэгцэн Монгол Улс орж байгаа. Монголд Солонгосын эмчилгээний аялал жуулчлалын олон төлөөлөгч байгаагаас бид үйл ажиллагаагаа хэрхэн явуулдгийг нь харж, суралцах боломжтой учир хөгжлийн илүү ойр загвар гэж харж мөн болох юм.

Өмнөд Солонгост эмнэлгийн аялал жуулчлал 2009 оноос эхлээд хурдтай хөгжиж, амжилтад хүрэхэд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлснийг судлаачид тэмдэглэжээ.

Нэгдүгээрт, 2006 оноос эхлээд эмчилгээний аялал жуулчлалын салбар хэчнээн их ирээдүйтэйг харуулсан, мөн энэ төрлийн үйлчилгээг хөгжүүлсэн Тайланд зэрэг улсын туршлагыг судалсан ажил Өмнөд Солонгост маш ихээр гарсан байна. Зарим их сургууль нь энэ чиглэлээр тусдаа сэдэв гаргаж олон цогц судалгаа хийсэн байх жишээтэй.

Тэдгээрээс нэг судалгаанд эмчилгээний аялал жуулчлалын зах зээл 2012 онд 10 тэрбум ам.долларт хүрсэн нь 2004 онтой харьцуулахад 2.5 дахин өндөр үзүүлэлт байсныг цохон тэмдэглээд, 2019 он гэхэд 33 тэрбум ам.долларт хүрнэ хэмээн онцолжээ.

Тэгвэл Grand View Research байгууллагын гаргасан судалгаанаас үзэхэд, дэлхийн эмчилгээний аялал жуулчлалын зах зээл 2019 онд бүр 44.8 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүгээр ч зогсохгүй цаашдаа жилдээ 20 гаруй хувиар өсөж, 2027 он гэхэд 207.9 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн тооцоог гаргажээ.

Хэрвээ бид эмчилгээний аялал жуулчлалыг хөгжүүлэхэд одооноос анхаарч эхэлбэл цаашдаа өсөн тэлж буй энэ том зах зээлд өөрсдийн бага ч гэсэн орон зайг эзэлж, эрүүл мэндийн салбарын орлогоо нэмэгдүүлж чадах юм.

Хоёрдугаарт, тэр бүх судалгаа таамаглалд тулгуурлан БНСУ-ын төр засаг бодлогоо зөв тодорхойлжээ. 2009 онд тус улсын засгийн газар эмчилгээний аялал жуулчлалыг “шинэ өсөлтийн зүтгүүр салбар” буюу “new growth engine industry” хэмээн тодорхойлж, дэмжиж эхэлсэн байна. Төрөөс дэмжинэ гэхээр манайхан шиг нэг эмнэлэг барьчихаад, тэрийг нь ямар яам, тамгын газар авч явах вэ гээд маргаад суухыг хэлэхгүй.

БНСУ-д хамгийн түрүүнд Тайланд, Сингапур, Малайз зэрэг улсыг дуурайн эмчилгээний виз гаргаж эхэлсэн байна. Тэгээд тухайн салбарын хөгжил болон олон улсын харилцааг дэмжих инстүүцийг бүрдүүлж, Солонгосын Эрүүл мэндийн салбарын хөгжлийн институт (Korea Health Industry Development Institute) болон Солонгосын Олон улсын Эмчилгээний холбоо (Korean International Medical Association)-г байгуулжээ. Ингээд эмнэлгийн үйлчилгээгээ гадаадад сурталчлах, хүний нөөцөө бэлтгэх, нэг цэгийн үйлчилгээний төвүүд байгуулах зэргээр ажилласан байна.

2013 оноос БНСУ олон улсын эмчилгээний аялал зохицуулагчийн лиценз олгож эхэлсэн анхны улс болсон. Ингэснээр тус улсад эмчилгээ хийлгэхээр очсон хүмүүсийн ар гэр, асран хамгаалагчид хотоор аялах, дэлгүүр хэсэх, гоо сайхны үйлчилгээ авах зэрэг таатай боломжийг бүрдүүлэхэд илүү хялбар болжээ.

Гуравдугаарт, ер нь ямар ч салбарын хувьд олон улсын мэргэжлийн байгууллагын магадлан итгэмжлэх авна гэдэг маш чухал байдаг. Joint Commission on Accreditation of Healthcare Organizations (JCAHO) гэж эрүүл мэндийн үйлчилгээний магадлан итгэмжлэх байгууллагаас олгодог Joint Commission International (JCI) нь эмчилгээний аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын дунд хамгийн нэр хүндтэй, танигдсан юм байна. Ийм магадлан итгэмжлэх авсан эмнэлгүүд илүү өрсөлдөх чадвартай байдаг. Тэгэхээр хөгжингүй орнуудын илүү мөнгөтэй иргэдийн итгэлийг хүлээж, татах “нэрийн хуудас” болдог гэсэн үг. БНСУ-д 31 гаруй эмнэлэг JCI магадлан итгэмжлэх авсан бөгөөд эмчилгээний аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлдэг аж.

Эцэст нь, хэрвээ бид эмчилгээний аялал жуулчлалыг боломж гэж харж, төрийн бодлогоо оновчтой тодорхойлж чадвал эрүүл мэндийн салбарын орлого нэмэгдэж, тэр хэрээр эмчилгээ, үйлчилгээний чанар сайжирч, эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин ч өсөх боломж бүрдэх юм. Үүний зэрэгцээ энэ нь Монголд орж ирэх валютын урсгалыг нэмэгдүүлж, эдийн засгаа төрөлжүүлэхэд ч сайнаар нөлөөлөх боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

56 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Заяа 2020-05-29 66.181.161.27

#БанзрагчийнТүвшин Маш сайн боловсролтой мундаг ийм залуус улс орныг авч яваасай амжилт хvсье, Хан-Уулчууд бид дэмжинэ.

Avatar

Irgen 2020-05-29 66.181.161.27

#БанзрагчийнТүвшин Терийн албанд хамгийн багаас нь хамгийн том албанд хvртэл чадлаараа дэвшиж ажиллажээ Дэмжинээ

Avatar

Zulaa 2020-05-29 66.181.161.27

#БанзрагчийнТүвшин Намаа цэвэрлэж, улс орон ард тvмний телее намын бодлогыг зев зам руу нь чиглvvлэх байх аа гэж найдаж байна.

Avatar

Зулаа 2020-05-29 66.181.161.27

#БанзрагчийнТүвшин Ийм зев залуус олон болох хэрэгтэй нам гэж туйлширмааргvй бн .Намаа биш улс ороноо л бодоорой амжилт хvсье дэмжинэ ээ

Avatar

Эрдэнэзаяа 2020-05-29 66.181.161.27

#БанзрагчийнТүвшин Би уг нь АН-д саналаа егехгvй гээд шийдчихсэн байдаг. Харин энэ хvн… Хvний хувьд мэдлэгтэй чадалтай сайн залуу. За за. Энэ удаа наад намд чинь би саналаа егехгvй ээ. Хvнд нь бол егнее.

Avatar

Заяа 2020-05-29 66.181.161.27

#БанзрагчийнТүвшин Хамт ажиллахад vнэхээр тvшигтэй мундаг хvн ийм л хvмvvсээ дэмжих хэрэгтэй. Терийн жинхэнэ мэргэшсэн , туршлага мэдлэг хуримтлуулсан хvн дээ

Avatar

Зулаа 2020-05-29 66.181.161.27

#БанзрагчийнТүвшин Ямар ч хvнийг хvн болон телевшихед, ессен орчин, суурь хvмvvжил, эцэг эхийн нелеелел асар их байдаг. Аав нь сумын дарга, ээж нь олон шавьтай багш хvн байлаа. Б.Тvвшин маань хvvхэд байхын, даруухан делгеен зантай, онц сурдаг, нийгмийн идэвхитэй, урлагт сонирхолтой, гэр бvлийн суурь хvмvvжил сайтай, мэдлэг боловсрол ендер аливаа зvйлд маш нухацтай чамбай ханддаг, зан араншин ноён нуруу сайтай, ёстой л тер тvшилцэж, ард тvмнийхээ телее зvтгэхэд аль аль талаасаа жигдэрсэн хvн, тэр

Avatar

Zulaa 2020-05-29 66.181.161.27

#БанзрагчийнТүвшин Бех дуучин наймаачин нараас ангижирч ийм мэргэшсэн терд дороос нь ажиллаж туршлагажсан хvмvvсээ дэмжих хэрэгтэй

Avatar

Zulaa 2020-05-29 66.181.161.27

#БанзрагчийнТүвшин Uneheer ger bul udam sudraaraa buhnig manlailj hiij buteesen zuil ni ard olondoo unelegdej yvaa ene erhem huniig bid muulah bish demjij iluu ihiig hj buteehed ni joohn ch gsn uram ogoh ni zuitei bh

Avatar

Dulmaa 2020-05-29 66.181.161.27

#БанзрагчийнТүвшин Санхvv эдийн засгийн цэгцтэй, мэдлэгтэй залуус монголын терд гарах цаг нь болсон. Хан-Уул дvvргийн иргэн миний бие гэр бvлээрээ дэмжиж байна.

Avatar

Irgen 2020-05-29 66.181.161.27

#БанзрагчийнТүвшин Мэдлэгтэй, мэргэжилдээ гарамгай, ийм л хvнд улс терийг даатгах хэрэгтэй гэж бодож байна.

Avatar

Zaya 2020-05-29 66.181.161.27

#БанзрагчийнТүвшин Хийсэн ажилтай ирээдvйд хийж бvтээх сургах ажил нь тодорхой. ендер боловсролтой хvнлэг залуучуудыг тер засгийг бариулах нь зев шvv. еерийг тань олон хvн дэмжиж байгаа нь эргэлзээгvй. Амжилт хvсье.

Avatar

Зулаа 2020-05-29 66.181.161.27

#БанзрагчийнТүвшин Мэдлэгтэй, мэргэжилдээ гарамгай, ийм л хvнд улс терийг даатгах хэрэгтэй гэж бодож байна.

Avatar

Заяа 2020-05-29 66.181.161.27

#БанзрагчийнТүвшин Хэлэх vгтэй хийсэн ажилтай, биеэ засчихсан юм vзэж нvд тайлсан залуу даа. Энэ

Avatar

29-Р ТОЙРГИЙН СОНГОГЧ 2020-05-29 202.9.46.87

ХУУРАМЧ ЭТГЭЭД БАЙХНЭЭ ӨӨРТӨӨ БӨӨН КОММЕНТ БИЧИЖ ХА ХА

Avatar

зочин 2020-05-29 185.220.102.6

за амжилт хүсье

Avatar

zochin 2020-05-29 45.14.148.96

amjilt hvsie zorisonoo hiij bvteegeerei tultal n demjne

Avatar

зочин 2020-05-29 185.220.102.4

манай яг хэрэгтэй байгаа зүйл шүү эмчилгээний эрүүл мэнд гэж энэ залууг дэмжээд ажлах хэрэгтэй шүү

Avatar

Зочин 2020-05-29 192.42.116.18

энэ хүнээс өөр хүн энэ талаар дурдаагүй шүү нээрэн ёстой загтансан газар маажлаа даа

Avatar

зочин 2020-05-29 185.220.100.242

сайхан санаа байна

Avatar

зочин 2020-05-29 185.220.100.242

уг нь санаа нь зөв юм даан ч дэмжих хүн олон байх хэрэгтэй шүү дээ

Avatar

Зочин 2020-05-29 146.0.77.42

хөөрхөн юм бэ хөөрхөн2 санаа гаргаал дэмжнэ

Avatar

зочин 2020-05-29 109.69.67.17

amjilt demjne

Avatar

Зочин 2020-05-29 107.189.10.228

tiim shvv demjij bga shvv vneheer mundag zow bodoltoi zaluu bna leee

Avatar

зочин 2020-05-29 185.220.101.219

ёстой мундаг юмаа залуучууд хийж бүтээе хөгжүүлий гэж байхад дэмжинэ амжилт хүсье

Avatar

Зочин 2020-05-29 185.220.101.214

amjlt hvsie demjij bga shvv

Avatar

Зочин 2020-05-29 199.249.230.71

mundag zaluu shvv demjij bgaa shvv

Avatar

зочин 2020-05-29 91.121.251.65

сайхан санаа байна дэмжиж байна

Avatar

Зочин 2020-05-29 51.77.135.89

Миний бодлоор УИХ-д улс төр судлаач, хуульч, эдийн засагч, эрх зүйч санхүүч, зам барилга инженер мэргэжлийн чадавхитай мэргэшсэн өндөр боловсролтой хүмүүс байх хэрэгтэй бол уу. Жүжигчин, сэтгүүлч, яруу найрагч, дуучин, бөх, тамирчин хүн юу хийх юм бол доо. Мэдлэг чадвартай дунд насныхан хэрэгтэй. Бодлого нь алдагдсан эрүүл мэндийн салбарыг бодлогоор хөгжүүлэх хэрэгтэй.

Avatar

зочин 2020-05-29 185.220.101.24

амжилт хүсье

Avatar

алтаннар 2020-05-29 185.220.101.137

Хэрвээ бид эмчилгээний аялал жуулчлалыг хөгжүүлэхэд одооноос анхаарч эхэлбэл цаашдаа өсөн тэлж буй энэ том зах зээлд өөрсдийн бага ч гэсэн орон зайг эзэлж, эрүүл мэндийн салбарын орлогоо нэмэгдүүлж чадах юм.Энэ л ажилынхан үр дүн юм даа.

Avatar

дэмбэрэл 2020-05-29 31.220.2.132

Олон улсын стандартыг нэвтрүүлэх цаг ирсээн…

Avatar

Зочин 2020-05-29 202.9.46.59

тийм шүү яг зөв үедээ зөв цагтаа эхлүүлэе

Avatar

баярсайхан 2020-05-29 104.244.76.13

Заавал залуусаа дэмжинээ.

Avatar

сувд 2020-05-29 46.165.230.5

мэргэжлийн биш ч хийх сэтгэл байюал болнодоо

Avatar

дуламсүрэн 2020-05-29 195.206.105.217

эмч нарын цалинг нэмэх хэрэгтэй.зөв л санаачилгатай ажил байна.

Avatar

том эгээ 2020-05-29 192.42.116.16

эх орон ирээдүйнхээ төлөө их зүйл хийгээрээ

Avatar

Зочин 2020-05-29 202.126.88.34

Туслах асрагч цалин бага бдаг

Avatar

Батбилэг 2020-05-29 198.98.60.239

Энэ тухай мэдэхгүй хүмүүст ажил болгож үзүүлэх хэрэгтэй.

Avatar

Отгонтэнгэр 2020-05-29 18.27.197.252

залуусаа дэмжиж байна

Avatar

Доржням 2020-05-29 185.220.101.139

Ямар ч мэргэжлийн хүн байсан хийж бүтээе гэсэн хүн зорисон юмаа хийж л таарна ш дээ

Avatar

dr 2020-05-29 202.131.248.250

emnelegiin system ni asuudaltai, emch mergejiltnuud ni buren mergejeegui, ene orond gadaadiinhan irj uilchluuleh uu????

Avatar

Зочин 2020-05-29 45.9.148.219

ene yumiig dandaa uls torjvvlj bdag hvmvvs vneheer ter jijghen hairtsagnaasaa garahgvi yumaaa ene hvn bolomjiin tuhai yrij bnaaa sh dee herhen yaj ediin zasgaa hogjvvleh we ymar bolomj bidend bga we gedgiig helj ogch bna sh dee demjeed ajlah heregtei sh dee

Avatar

Zorigoo 2020-05-29 185.220.101.251

zow2 demjij bna shvv

Avatar

Батаа 2020-05-29 185.220.101.39

мэдлэггүй хүмүүс бол энэ залууг яг юу яриад байгаан гэх байхдаа гэхдээ юмыг уншиж судалдаг хүн бол энэ залууг дэмжээд яг энэ зүйлийг улсдаа хэрэгжүүлэх юм бол хөгжих бас нэгэн алхам юм ш дэээ уг нь энэ залууд амжилт хүсье зорисондоо заавал хүрээрэй

Avatar

Зочин 2020-05-29 202.9.46.28

нябо юм бж юугаа хуцаад бгаа гөлөг вэ сонгууль амь оруулсануу энэ гөлгийг

Avatar

Бурууг буруушаагч 2020-05-29 203.23.49.4

Өөрөөс чинь төрийн албаны үнэр үнэртэж байна. ..ГС долоогч

Avatar

Зочин 2020-05-29 54.36.172.15

mongol ulsad hamgiin ih tulgamdaj bga asuudliin neg bna iimerhvv zviliin talaar medlegtei iim zaluusaa demjih heregtei

Avatar

Зочин 2020-05-29 139.5.216.189

Ug n saihan l yum. Daanch manai hediin tolgoi, sethelgee hurehgui l dee

Avatar

zochin 2020-05-29 112.72.8.245

Сайхан худлаа бүлтрэх вм даа. Сонгуулаа гэж

Avatar

Зочин 2020-05-29 202.9.46.59

Энэ бол боломж шүү. Энэ сонгуулиар ийм залуусыг дэмжих хэрэгтэй

Avatar

Зочин 2020-05-29 185.220.101.209

tiim shvv ene tuhai bodool bdag bsiin ene zaluul am neej bna daaa odoo eniig n demjeed ajilwal ch bolno doo amjilt hvsie

Avatar

Зочин 2020-05-29 185.220.100.254

иймэрхүү хийж бүтээх сэтгэлтэй зүтгэлтэй залуусаа дэмжнэ

Avatar

Иргэн 2020-05-29 49.0.170.98

зөв бодолтой зөв сэтгэлтэй зөв зүйл ярьдаг хэрэгжүүлж хийе гэсэн залуусаа дэмжээрэй монголчууд минь ахин л тэнэг сонголт хийвдээ одоо залуу үеэ дэмжиж гаргасан дээр шүү иймэрхүү залуус аливааг арай өөрөөр харж сэтгэж чадах байх

Avatar

Зочин 2020-05-29 46.165.230.5

estoi2 yag zow sanaa bna demjij bna amjilt hvsie

Avatar

Byamba 2020-05-29 66.181.161.58

Emch bidend neg ingeed gargalgaag ni gargaad tur zasgaas ni demjeed ugchihduggui yum baihdaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж