Хуучирсан мэдээ: 2020.05.29-нд нийтлэгдсэн

LG брэнд нь Өмнөд Солонгосын нөлөө бүхий том компаниудын нэг бөгөөд 1958 онд Ку Ин Ху гэр ахуйн тоног төхөөрөмж, электрон бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэхээр шийдсэнээс энэ аварга компанийн үүсэл эхэлсэн түүхтэй. Тус онд Goldstar нэртэйгээр байгуулагдаж байсан бөгөөд Сөүл хотын түүхийн музейд Goldstar брэндийн лого бүхий анхны бүтээгдэхүүн цөөнгүй тавигдсан байдаг. Энэ нь анхны радио, агааржуулагч мөн угаалгын машин юм.

1962 оноос эхлэн бусад улс тивүүд рүү худалдааны хүрээгээ тэлж, анх удаа БНСУ-д үйлдвэрлэсэн техникийг АНУ болон Хонгконг руу экспортолж эхэлсэн ба 1978 онд Солонгос улсын түүхэнд Goldstar компани экспортын нийт хэмжээгээрээ 100 сая ам.доллар давсан анхны компани болсон юм.

1995 оны 3-р сард Lucky химийн үйлдвэр болон Goldstar компаниуд нэгдэж, нэгдсэн LG компанийг байгуулсан. Ингэснээр LG том төлөвлөгөөтэй олон талт үйл ажиллагаа явуулдаг корпораци болсон. LG группын LG электроникс нь дэлхийн тэргүүлэгч телевиз, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, гар утас, агааржуулагч үйлдвэрлэгчийн нэг бөгөөд дөрвөн аж ахуйн нэгжээс бүрдэнэ.

Өнөөдөр LG электрониксийн бүтээгдэхүүн дэлхий дахинд танил болсон бөгөөд эрэлт ихтэй байна. Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд LG зурагтын борлуулалт өсч 2-р байранд орсон бөгөөд LG брэндийн гэр ахуйн цахилгаан хэрэгслийн том амжилт болсон ба энэ нь зах зээл дээрх үйлдвэрлэлийн технологийн манлайлагч болохын баталгаа болсон юм. Нийт зурагтын зах зээлийн 12%-ийг дангаараа эзэмшдэг амжилттай компани юм. Хамгийн сүүлийн үеийн LG брэндийн 2020 оны цоо шинэ загварын 55 инчийн зурагтууд PC mall-ийн салбаруудаар худалдаалагдаж эхэллээ.

Цахим технологи, Цахилгаан барааны их дэлгүүр – PC mall

📞 75753535, 95953535, 99903535, 93353535 – утсаар холбогдох
🌐 www.pc-mall.mn – онлайн худалдаа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж