Х.Бат-Ялалтыг шүүх хурлыг хойшлууллаа

Хуучирсан мэдээ: 2020.05.29-нд нийтлэгдсэн

Х.Бат-Ялалтыг шүүх хурлыг хойшлууллаа

Х.Бат-Ялалтыг шүүх хурлыг хойшлууллаа

Нэмэлт:

"Иргэдийн шударга шүүх" төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтад холбогдох шүүүх хурал өнөөдөр үдээс хойш Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн танхимд товлогдоод байсан ч хойшиллоо. Учир нь яллагдагчаар татагдаад байгаа Х.Бат-Ялалт шинээр өмгөөлөгч авсан тул хэрэгтэй танилцах боломж олгоход хугацаа шаардлагатай хэмээн үзэж, санал гаргажээ. Иймээс шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг ирэх зургаадугаар сарын 17-н болгож, хойшлуулсан байна. Өмнө нь энэхүү шүүх хуралдаан хоёр удаа хойшлогдсон байсан юм.

Х.Бат-Ялалтыг шүүх хурал өнөөдөр болно

“Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтад холбогдох шүүх хурал өнөөдөр 13.30 цагт Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүхэд болох юм.

Түүнийг УИХ-ын 2016 оны сонгуулиар УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийг шантаажилж 50 сая төгрөг авсан гэх хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсан юм.

Өмнө нь эл асуудлыг шүүх хурал товлогдож байсан ч Х.Бат-Ялалт эрүүл мэндийн асуудал гарсан гэх шалтгаан хэлж, шүүх хурал хойшилж байв.

Мөн Х.Бат-Ялалт энэ асуудлын талаар “Хуулийн байгууллагынхан зөвхөн Эрдэнэчимэгийн мэдүүлэг дээр үндэслээд байна. Эрдэнэчимэг олон удаа өөр өөр мэдүүлэг өгсөн. Фэйсбүүк, сошиалаар явж байгаа бүх бичлэгээс аваад үзэхэд нэг дээр нь “Би Бат-Ялалтад тэр мөнгийг зээлсэн, чи миний найз биз дээ” гээд, нэг болохоор “Би энэ бичлэгийг огт үзээгүй” гэхчилэн ярина. Энэ хүн илэрхий худалч гэдэг нь мэдэгдээд байгаа юм. Тэгэхээр худалч хүний үгэнд итгэх ёстой юу, шударга ёсны төлөө тэмцэж буй иргэдийнхээ үгийг сонсож, хэргийг шударгаар шийдэх ёстой юу гэдэг асуудал гарна. Эрүүгийн хуулийг хэрэглэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг сахин мөрдөх гэдэг асуудал Монгол Улсад үнэхээр байхгүй болчихсон” гэдэг тайлбар хийж буй.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж