Бизнес эрхлэгчдийг хамгаалагч “Оргил”-ын Ганбаатар | News.MN

Бизнес эрхлэгчдийг хамгаалагч “Оргил”-ын Ганбаатар

Бизнес эрхлэгчдийг хамгаалагч “Оргил”-ын Ганбаатар

Бизнес эрхлэгчдийг хамгаалагч “Оргил”-ын Ганбаатар

УИХ-ын гишүүн Жамбалын Ганбаатарын тухай бичихийн өмнө түүнийг хүмүүс хэрхэн дүгнэдэг, түүний талаар ямар ойлголттой байдаг талаар судлахыг хичээсэн юм. Түүний талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэн юу гэж хэлснийг сонирхож үзэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар “…Ж.Ганбаатарыг би эртнээс мэднэ. Эртнээс гэдэг нь оюутан ахуйн цагаас нь хойш гэсэн үг. Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд гүйж явахад нь би тус сургуулийн Санхүү-Эдийн засгийн тэнхимд багшилж, хичээл заадаг байв. Энэ үеэс бид бие биенээ мэдэх болсон. Түүнээс хойш бизнест одтой, төрд тулхтай, зарчимч, шударга энэ залууг илүүтэй анхаарч харах болсон юм. Ж.Ганбаатарын тууштай зан төрд цаашид ч хэрэг болно гэдэгт эргэлзэхгүй байна. Тэр хариуцлагатай, үүрэг, ёс зүйг эрхэмлэдэг хүн.

Доржийн Мөнхөө “… Зах зээлийн онол арга зүйг судалж урагш ахисан учраас ямар нэгэн элдэв юманд оролгүйгээр өөрийнхөө цэвэр ариун хөдөлмөр, хүчин чармайлтын үр дүнд энэ бизнесийг босгосон байгаа юм. Тэр утгаар нь би үнэлдэг. Хоёрдугаарт, энэ хүн өндөр боловсролтой. Гуравдугаарт, өөрийнх нь хүн чанар хүнлэг ёс, шударга байдал гэх юм уу, эх оронч сэтгэл гэх юм уу тэр үнэт чанар байсан учир энэ хэмжээнд жолоодож авч явж чадаж байгаа.

Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “…Би Ж.Ганбаатар шиг залуу хүн УИХ-д орж ирсэн нь завшаантай зүйл гэж бодож байна. Энэ залууг бага, залуу насанд нь мэдэхгүй ч би өөрөө улс төрд орооцолдож, өнөөдөр, маргааш юу болж байгаад нь санаа зовж явдаг хүний хувьд ярьж, хэлж, хийж байгаа үйлдлүүдийг нь ажиглаж байх юм. Тийм учраас энэ талаасаа зөв хүн орж ирсэн гэж бодож байгаа. Ямар ч байсан энэ орон зай дээр найдвартай, тогтвортой сууж чадаж байгаа гишүүнтэй тойрог юм байна гэж бодож байна. Энэ чиглэлээр маш их ярьдаг, үйлддэг, хичээдэг, хуулийн төсөл санаачилдаг залуу байна лээ” гэх зэргээр дурьдсан байх юм.

“ОРГИЛ”-ЫН ГАНБААТАРЫН БИЗНЕСИЙН ЗАМНАЛ

Улаанбаатар хотын унаган хүү Ж.Ганбаатар Налайхад уурхайчны гэр бүлд төрж, гэр хороололд жирийн л амьдрал дунд өсчээ. Бусдын адил худгаас ус зөөж, түлээгээ хагалах гээд түүний хүүхэд нас өнгөрсөн. Ж.Ганбаатар гишүүн айлын гурав дахь хүүхэд. Хоёр ах, хоёр эмэгтэй дүүтэй. Налайхад нисдэг тэрэг үргэлж ирдэг байсан тул түүний хүүхэд насны гэнэн дэврүүн мөрөөдөл нь онгоцны нисгэгч болох хүсэлтэй байсан гэдэг. Хожим нь тэрбээр эдийн засагч мэргэжил эзэмшсэн. Хүүхэд байхын л аливаад хариуцлагатай байсан нь эдүгээгийн амжилттай бизнесмен, хариуцлагатай төрийн түшээгийн төлөвшлийн эхлэл байжээ.

Тэрбээр 1995 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль, эдийн засагчаар, 2000 онд Монгол Улсын их сургуульд хуульч мэргэжлээр сурч хос мэргэжилтэй болов. Анхны бизнесээ оюутан ахуйдаа эхлүүлсэн Ж.Ганбаатар ажил, амьдралын гараагаа өөрийн компаниасаа эхлүүлсэн. 27 настайдаа Одоогийн “Оргил” худалдааны төвөө жижигхэн дэлгүүрээс эхлүүлж зургаан ажилчинтайгаар анх нээж байсан тухайгаа тэрбээр хуучиллаа. Цаг үе нь ч тэр, 1991 онд бизнест хөл тавихдаа жижиглэн худалдааг сонгож байсан гэлээ. Тэр үеийн залуусын бараг сонсоо ч үгүй байсан дирол, стимирол гээд ногоон, цагаан өнгөтэй бохийг Монголд анх оруулж ирсэн нь Ж.Ганбаатар. Мөн “Алпен голд” шоколад, Юпи, инвайт зэрэг найруулдаг ундаа, сироп авч ирж зах зээлд нийлүүлж байв. Тухайн үедээ ундаа ховор учраас маш эрэлттэй байсан гэж тэрбээр ярьсан юм.

Түүнийг бизнесээ эхлүүлсэн 1990-ээд онд Монголын нийгэм зах зээлд шилжин ид бужигнаж байсан цаг үе. Тэр бизнесийн оргил өөд мацаж, даваа гүвээ, гуу жалга бүгдийг л туулж хал үзэж хат сууж өнөөдөр “Оргил”-ын Ганбаатар гэж эцэг, эхээс авсан нэрээ­сээ гадна овоглуулах худалдааны бизнесийн сууриа тавьсан байна.

  Ингээд 2003 онд хороол­лын эцэст Жигүүр Грандын барьж байсан барилгыг дундаас нь худалдаж авч, засч өргөтгөөд “Оргил” худал­дааны төвөө анх нээж байжээ. 2015 он хүртэл “Оргил” худалдааны төвийн ерөнхий захирал, зөвлөхөөр нь ажиллажээ. Одоо "Оргил" 10 гаруй салбар дэлгүүртэй болж өргөжөөд байна. Худалдааны бизнесээс гадна барилгын салбар руу орсон нь “Оргил” худалдааны төвийн барилгаа барьж эхлэх үетэй холбогддог аж. Үйлчилгээний салбар нарийн стандарттай, бараа ачиж ирсэн автомашинаа хаана байршуулж, хаагуур гаргах вэ гэдгээс эхлээд олон зүйлийг төлөвлөх шаардлагатай болж, барилгын компаниудад хандахад шаардлага хангаж чадаагүй тул эцэст нь өөрсдөө барилгаа барихаас аргагүйд хүрчээ. “Камдер” нэртэй барилга угсралтын компанитай болсон нь ийм учиртай.

Монгол Улсын эдийн засаг 2010 оноос бизнесийн салбарынханд ээлтэй байсан үед “Оргил”-ын Ганбаатар орон сууцны бизнест хүч үзжээ. “Энканто-1”, “Энканто-2” хотхон бол Ж.Ганбаатарын барилгын салбар дахь томоохон бүтээн байгуулалтынх нэг хэсэг нь.

БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ХАМГААЛАГЧ ГИШҮҮН

Түүний бизнес рүү орсон замнал нь ийм байжээ. Харин улс төрд орох шийдвэр нь гэнэтийнх байв уу эсвэл олон удаагийн оролдлого байв уу.

Ж.Ганбаатар гишүүн 2004-2008 онд Баянгол дүүргийн Засаг даргын зөвлөлд ажиллах болсноор улс төрийн карьераа эхлүүлсэн. Гэхдээ үүнээс нэлээд өмнө улс төрийн үзэл баримтлал, намын сонголтоо хийчихсэн байж. 1998 онд МАН-д элсэж байжээ. Баянгол дүүргийн Засаг даргын зөвлөлд ажиллаж байгаад 2008 онд НИТХ-ын сонгуульд  өрсөлдөж ялалт байгуулан Тэргүүлэгчээр сонгогдон ажилласан. Тэргүүлэгчээр дөрвөн жил ажиллаж байсны хувьд тэр нийслэлийн амьдралыг нэлээд сайн гадарлана. Учир нь тухайн үед Тэргүүлэгчид бараг өдөр бүр хуралддаг буюу гол ачааллыг нь Тэргүүлэгчид авч явдаг байсан үе. Тиймээс улс төрд орох түүний шийдвэр нэг л өдөр гэнэт гаргачихсан гэвэл өрөөсгөл ойлголт болох аж.

Ийн багаас нь өгсөж улс төр рүү орсон тэрбээр УИХ-ын 2016 оны сонгуульд Баянгол дүүргээс нэр дэвшиж, парламентын гишүүнээр сонгогдсон юм. Бизнесийн салбарынхан улс төрд орлоо гэдэг шүүмжлэл түүнийг бас тойроогүй. Түүнээс яагаад улс төрд орох болсон юм бэ гэж асуухад тэрбээр “УИХ-ын сонгуульд өрсөлдөх шийдвэрийг улс төрд орох гэдэг  утгаар зарим хүн хардаг байж магадгүй. Миний хувьд тийм биш. Харин төрд зүтгэх цаг болсон гэж ойлгосон тул өөрөөсөө их том зориг гаргаж, зорьсон үе нь 2016 он гэж хэлж болох байх. Намайг сайн таньдаг, эсвэл Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Засаг даргын зөвлөлд ажиллаж байсныг  маань мэддэг хүмүүс бол 2016 онд бизнесийн хүн улс төрд ороод ирлээ гэдэг өнцгөөс хараагүй л болов уу” гэж хариулт өгсөн.

Одоо бол “Оргил”-ын Ганбаатарыг бизнесийн хүн гэж харахаас илүүтэй улстөрч гэж дүгнэх хүн нь олон болсон. Хэдийгээр бусадтай харьцуулахад дөрөвхөн жил парламентын гишүүнээр ажиллаж байгаа ч гэлээ тэр хэдийнэ төрийн хүн болсон гэж танхимын нөхөд нь дүгнэдэг.

УИХ-д сонгогдсоноосоо хойш хувийнхаа бизнест оролцох зав зайгүй болсон тэрбээр сонгогчдыгоо төлөөлөх үүргээ нэр төртэй биелүүлж яваа. УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны даргаар томилогдож эдийн засаг, төсөв санхүүтэй холбоотой чухал хуулийн төсөл, тогтоолуудыг чамбай боловсруулахад түүний ахалсан байнгын хорооны үүрэг өндөр. "Түүнийг анх гишүүн болоход нь чуулганы хуралдаанд суух, байнга идэвхтэй оролцох эсэхэд эргэлзэгчид олон байсан” гэж тэрбээр нэгэн ярилцлагадаа дурдаж байсан юм. Тэгвэл тэр эсрэгээрээ УИХ-ын идэвхтэй гишүүдийн тоонд зүй ёсоор ордог.

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар УИХ-аар хэлэлцэж байгаа асуудал бүртэй тэр бүр зууралдаад байдаггүй ч бизнес эрхлэгчид, татвартай холбоотой асуудалд дуугүй өнгөрнө гэж үгүй. Бизнесийн эрхлэгчдийн жинхэнэ төлөөлөл болж ААН-үүд, иргэдийн эрх ашгийг хамгаалж үе үе танхимын гишүүдтэйгээ ам мурийх нь энүүхэнд.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай Эрүүгийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслөөр ам муруйж байв. Тэрбээр “Төрийн байгууллагуудад эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй, зөвхөн төсвийн мөнгөөр торгох арга хэмжээ авахаар хуулийн төсөлд тусгасан мөртлөө хувийн хэвшилд эрүүгийн хариуцлага хүлээлгэн, хорих арга хэмжээ авахаар тусгасан нь учир дутагдалтай” хэмээн шүүмжилж ч байв. Мөн УИХ-аар Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцэх үед бизнес эрхлэгчдэд хатуу нөхцөл, шаардлага тавих төсөл болсныг шүүмжилснээр УИХ Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн төслийг буцаах шийдвэр гаргасан юм.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нөхдийнхөө хамт долоон хуулийн төслийг санаачлан боловсруулж, батлуулсан нь Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хууль байв. Түүний ахалж ажилласан ажлын хэсгүүд гэвэл Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хууль, Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Зөвшөөрлийн тухай хууль, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хууль, Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн шинэчлэн найруулгын төслийн ажлын хэсгийг тус тус ахалж ажилласан. Мөн тэрбээр хууль тогтоомжийн ажлын хэсгүүдэд орж идэвхтэй ажилласан.

Ж.Ганбаатар гишүүн 2019 оны тавдугаар сарын 09-нд Эдийн засгийн байнгын хорооны даргаар томилогдон ажилласнаас хойш маш олон хуулийн төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэсэн. Ялангуяа хаврын чуулганы өмнөхөн Цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай тогтоол болон хуулийн төслүүдийг хэлэлцэн батлахад Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд түүний үүрэг оролцоо өндөр байсан.  “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ бол улс орны хөгжлийн тулах цэг нь” гэж байнга хэлдэг тэрбээр УИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо дараах нь УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргаар ажиллаж жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил, хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн бодлого, зохицуулалтын асуудлыг дагнан хариуцаж бодлогын баримт бичиг, асуудал боловсруулах, санал, дүгнэлт гаргах чиглэлд идэвх санаачилгатай ажилласан.

Төсвийн тухай хуулийг хэлэлцэх үеэр Ж.Ганбаатар гишүүн Байнгын хорооны хуралдаан дээр нэгтгэсэн гурван сан буюу Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сангаас Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санг салгах саналыг байнгын хорооны хуралдаан дээр гаргаснаар дэмжигдэж тусад нь авч үлдсэн. Энэ онд ЖДҮ-ийг хөгжүүлэх санд 47 тэрбум төгрөгийн зээл олгох эх үүсвэр УИХ-аас батлагдсан. Зээлийн эх үүсвэрийг хүртээмжтэй болгох үүднээс дөрвөн багц болгож зарласан. 2018 онд 218 зээлдэгчдэд 98 тэрбум төгрөгийн санхүүжилт өгч байсан бол энэ жил дээрх 47 тэрбум төгрөгийг 467 иргэн, аж ахуйн нэгжид хуваарилжээ. Энэ мэт Ж.Ганбаатар гишүүний санал, санаачилгаар ажил хэрэг болсон олон хуулиуд өдгөө амьдрал дээр хэрэгжиж байна.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар 2017 онд батлагдсан Зөрчлийн тухай хуулийг шүүмжилж ирсэн гишүүдийн нэг. Тэрбээр тус хуулийг анх санаачилсан гишүүдийг хуулиа эргэж харж,  “Эхлээд сануул, дараа нь торго” гэсэн зарчмыг тусгах шаардлагатай гэдгийг хэдэнтээ сануулж байсан юм. Харамсалтай нь Зөрчлийн хуулийг батлуулсан гишүүд Зөрчлийн хуулиа эргэж хараагүй тул Ж.Ганбаатар гишүүн өөрөө хууль санаачилж Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар Зөрчлийн тухай хуульд “Эхлээд сануул, дараа нь торго” гэдэг зарчмыг тусгахаар болжээ. Уг хуулийг шинээр бүрэлдэх парламентаар хэлэлцэх учиртай.

 МОНГОЛ УЛСАД АНХ УДАА УЛСТӨРЧ ХУВИЙН ХӨРӨНГӨӨРӨӨ НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН АВТО ЗАМ ТАВИВ

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар тойргийн сонгогчидтойгоо хамгийн их уулздаг. Гишүүнээр сонгогдсоноосоо хойш "UB Palace"-т жилдээ дөрвөн удаа буюу нийт 16 удаа уулзалт зохион байгуулжээ.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын санаачилгаар улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлсэн төсөл, барилга байгууламж:

  • Хороолол доторх авто замын засвар /Улаанбаатар, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо/ 2019 он Төсөвт өртөг 1 тэрбум
  • Хороолол доторх авто замын засвар /Улаанбаатар, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо/ 2019 он Төсөвт өртөг 2 тэрбум
  • Хороолол доторх авто замын засвар /Улаанбаатар, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо/ 2019 он Төсөвт өртөг 2 тэрбум
  • Цэцэрлэгийн барилга, 240 ор /Улаанбаатар, Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо/ 2018-2019 он Төсөвт өртөг 2.2 тэрбум
  • Хүүхдийн тоглоомын талбай /Улаанбаатар, Баянгол дүүрэг, 5, 6, 7, 9, 21 дүгээр хороо/ 2019-2020 он Төсөвт өртөг 1.5 тэрбум
  • Орон сууцын байруудын гадна дулаалга, дулааны техникийн шинэчлэл /Улаанбаатар, Баянгол дүүрэг, 5, 6 дугаар хороо, 5, 12, 16, 41 дүгээр байр/ 2019 он Төсөвт өртөг 996.5 сая

Монгол Улсад анх удаа улстөрч хувийн хөрөнгөөрөө нийтийн эзэмшлийн авто зам тавьж хүлээлгэж өгсөн. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Баянгол дүүргийн 9, 10-р хорооны иргэдийн өдөр тутам ажил амьдралаа залгуулдаг гол хэсэг болох 1 км шороон замыг хувиасаа 600 сая төгрөгөөр хатуу хучилттай, явган замтай иж бүрнээр нь барьж гүйцэтгэсэн өнөөдөр “Ганбаатарын зам” гээд нэршчихжээ. Дэд бүтэцтэй болсон учраас хавь ойрын айлуудын хашааны үнэ ханш нь нэмэгдсэн, эдийн засгийн эргэлт сайжирсныг оршин суугчид нь хэлж байна. Өмнө нь хашаагаа 20-30 сая төгрөгөөр зардаг байсан бол өнөөдөр 70-80 саяд хүрчээ.

 Түүнчлэн 1991-1992 оноос хойш бараг засвар хийгээгүй, усанд автдаг, машин тэрэг нүхнээс нүхний хооронд явдаг байсан 10 дугаар хороолол хавийн байшин хорооллын айлуудын дундах замд засвар хийгдсэн.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн суудалтай сургууль, 240 хүүхдийн ортой цэцэрлэгийн асуудлыг шийдүүлсэн. Энэ онд ашиглалтад орох юм.

Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлаас гадна тойргийн иргэддээ чиглэсэн олон ажил арга хэмжээг тогтмол зохион байгуулж ирсэн. Тухайлбал, тэрбээр гурван жилийн хугацаанд “Шилдэг бизнес төсөл”-ийг амжилттай зохион байгуулж Баянгол дүүргийн 2500 гаруй сурагч 1800 орчим төсөл ирүүлж оролцжээ. Төсөлд нийтдээ 300 сая төгрөгийг хувиасаа зарцуулжээ.

Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламж

Баянгол дүүргийнхээ хөгжилд цэцэглэлтэд зориулж бодит барилга байгууламжаас гадна санаачилсан, батлуулсан хуулиуд, дүүрэгтээ хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд нь иргэдэд хүрсээр байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

БГД-ын 6-р хорооны иргэн!!! 2020-05-29 202.131.245.6

БАЯНГОЛЫГ ЭРДЭНЭ, ОДОНТУЯА 2ЫН САВАРААС АВАРААД ӨГӨӨЧ!!!…
2012 онд Одонтуяа С.Эрдэнийн оймсонд хавчуулагдаж УИХ-ын гишүүн болж орж ирсэн. Арчаагүй юу ч хийгээгүйдээ 2016 онд Одонтуяа УИХ-ын сонгуулиас хусагдаад зайлуулагдсан ч БГД-ын засаг дарга болоод ороод ирсэн шүү өмхий хүүхэн.. 2016-2020 оны хооронд Одонтуяа БГД-т юу хийв, ямар ажил зохион байгуулав. бүх зүйлийг урсгалаар нь орхисон юу ч хийгээгүй. одоо ичихгүй БГД-ээс УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байна. ичиж амьдар зайлаад өгөөч гуйя!!!

Avatar

БГД-ын 6-р хорооны иргэн!!! 2020-05-29 202.131.245.6

БАЯНГОЛЧУУДАА СОНГОЛТОО ЗӨВ ХИЙГЭЭРЭЙ. ОДОНТУЯА, ЭРДЭНЭЭС САЛМААР БАЙНА. ШИНЭ БАГ ХАМТ ОЛОН СОНГОЖ ЯАЖ ХӨГЖИЖ БОЛДОГИЙГ ХАРМААР БАЙНА… ОДОНТУЯА ЗАСАГ ДАРГААР 4 ЖИЛ АЖИЛЛАСАН ЮУ ХИЙСЭНИЙГ НЬ БАЯНГОЛЧУУД ХАРСАН, ЭРДЭНЭ 4 ЖИЛ ГИШҮҮН БАЙСАН ХЭНИЙГ ЯАЖ ДОРОМЖИЛДОГИЙГ БҮГД ХАРЦАГААСАН, ӨӨРИЙНХ НЬ ХӨРӨНГҮҮД ЯАЖ ӨСДӨГИЙГ, АРДЧИЛАЛЫН ӨРГӨӨ НЭРТЭЙ ТОМ ОФФИС ХОТЫН ТӨВД ЯАЖ СҮНДЭРЛЭХИЙГ НЬ БИД ХАРЛАА ОДОО ХАНГАЛТТАЙ. БАЯНГОЛЧУУДАА СОНГОЛТОО ЗӨВ ХИЙЦГЭЭГЭЭРЭЙ.

Avatar

Иргэн 2020-05-29 49.0.212.143

Сайн залуу

Avatar

Иргэн 2020-05-29 49.0.212.143

СӨХ гэж хэнд ч хэрэггүй тогтолцоог хамгаалаад байсанд дургүй хүрдэг. ОСНАА СӨХ хоёрын дунд оршин суугчид хохирч байгаа шүү

Avatar

Зочин 2020-05-29 202.131.245.6

Арчаагүй ажилдаг ганц нэг СӨХ-өөс болж нийт СӨХ-ийг муу хэлж болохгүй… Чи СӨХ-д дургүй байгаа бол өөрийнхөө СӨХ-д л хандаж хянаж шахаж сайн ажилуул болохгүй бол өөрчилж идэвхитэй сайн, ажилсаг хүнээ олж тавь. Мэр сэр СӨХ нэртэй луйварчин юу ч хийдэггүй хүмүүс байдаг л байх танай СӨХ тийм байсаны төлөө нийт тогтолцоог буруутгаж болохгүй… Би л лав СӨХ-ийнхөө үйл ажиллагаанд сэтгэл хангалуун, энэ тогтолцоог зөв гэж боддог

Avatar

Zochin 2020-05-29 59.153.85.124

Mundag shuu
amjilt!!!!!!!!!!

Avatar

Зочин 2020-05-29 66.181.178.191

Сүүлийн 4 жил бизнес эрхлэх боломжийг байж болох хэмжээнд нь муутгасан засаг байлаа.Дарамт гэдгийг үзүүлж өгсөн дөө.Худлаа ярихаа боль.Томчуудийн бизнес л улам цэцэглэсэн байх

Avatar

Irgen 2020-05-29 202.55.188.46

Ene neg tiim ahuin shunaltai hudlaa yaridag hen be bish buur yu ve gj heleheer iim neg hudlaa garuudiig l songood bgm da .

Avatar

Зочин 2020-05-29 103.57.94.20

Шударга залуу

Avatar

Зочин 2020-05-29 64.119.23.46

Энэ хүн шударга, хөдөлмөрч, зөв хүн шиг санагддаг. Дэмжинээ.

Avatar

Иргэн 2020-05-29 68.82.177.15

Одоогийн их Хурал дотроо асуудалд арай бодитой ханддаг гишуун. Бизнес хийж манай ялзарсан системийн зовлонг биеэрээ мэдэрсэн хун шиг байдаг. Ядахдаа хэдэн тогрогтэй болохоор юм узээгуй амьтад шиг хомхойроод байх нь гайгуй байх. Сонгочих хэрэгтэй!!!

Avatar

Зочин 2020-05-29 103.57.94.49

ЗУРАГТ АСААНА ЭНЭ НЭГ ЮМ УТАСАА НЭЭНЭ БАС Л РАДИО АСААНА БАС Л ШАЛ ДУРГҮЙ ХҮРЧИХЛЭЭ .

Avatar

Зочин 2020-05-29 51.68.33.31

))))) Халуун охид таныг хүлээж байна – https://is.gd/uB2aoF

Avatar

мөнгөнии дуран 2020-05-29 66.181.161.84

б олор дуран боолттой нгөөролжээ одоо танайх Загдааг сурталчил Оргил худалдааны төв НӨАТ бэниш бол харьцахгүй иимэрхүү мөнгөөр юм ниитэлсэн ч шударга бай

Avatar

Зочин 2020-05-29 79.230.172.70

Bolor duran ene niitleld yamar hamaa bainaa???

Avatar

Зочин 2020-05-29 103.212.118.174

Бизнес эрхлэгчий дэмжигч биш байхаа. Харин Рио тинтогийн эрх ашгийг хамгаалагч юм байна гэдгийг нь эдийн засгийн байнгын хороог дараглаж Оюутолгойг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэж байхад яаж бөөрөнхийлж б.а.ас алдаж байгаад ямар ч шийдэл гаргалгүй хуралдааныг дуусгасанг санаж байна. тэгээд дөнгөж дараахнаас нь МАН үндсэн хуулийн нэмэлт барьж аваад бултсан даа. баянголынхон чамд саналаа өгөхгүй ээ.

Avatar

шударга хэвлэл 2020-05-29 66.181.161.84

мөнгөөр захиалгатай м утга агуулга нь хоцрогдсон ниитлэл та ичээч дээ сонгодог парламентад бэлэг тарааж зам барьдаггүй юм энэ хүн ждү хариуцаж байсан ч таг дуугүй хүрэлсүхтэй хамт бэлэг тарааж хүн алсан

Avatar

Зочин 2020-05-29 203.98.76.51

За больдоо ИАН засагласан сүүлийн 4 жилд төр хувийн хэвшлийг яаж дээрэмдэж байгааг харуулсан 4 жил болж өнгөрсөн. Чи тэр дунд нь явж л байсан. ЖДҮ-ийн хөнгөглөлттэй зээлийг гэхэд танай намын хулгайчууд хамсан. чи тэгэхэд тэр дунд нь байсан. Татвар нэмж хувийн хэвшлийг татварын бодлогоор дарамталсан чи тэр дунд нь байж татвар нэмсэн чиний дуу хоолой бол зүгээр өөрийн бизнесийг дэмжихэд чиглэсэн байх. тэрнээс чи гоё бодлоо гээд танай МАН НАМ хэзээ ч хувийн хэвшлийг ЖДҮ-ийг дэмжихгүй. комму

Avatar

зочин 2020-05-29 202.9.46.40

энэ ард олныгоо шулж баяжсан новшийг сонгох шаарлагагүй бэлэг гэж хог тарааж байхдаа өндөр настай хүнийг дарагдууйж алж байсан муу ёрын амитан өөрөө ухэж далдарч байхтайгаа таарсан хог

Avatar

Зочин 2020-05-29 150.129.143.94

Ганбаатар гэж бас нэг ЖДҮ-гийн хулгайч

Avatar

Зочин 2020-05-29 103.212.117.84

bolovsrolgui manguu shunaltai, dfolir hyalar ene xun demii boli

Avatar

Зочин 2020-05-29 202.55.191.194

энэ нэг шавар арслан царайлсан халтар царайтын корелъя шиг юм худлаа гараа, Оргил худалдааны төвөө л ногоон гэрлээр өргөжүүлэх юм бодож байгаа

Avatar

zochin 2020-05-29 58.109.221.157

Eden dotroo hamgiin dunguur ni baih

Avatar

Зочин 2020-05-29 103.50.206.40

Хүний хөдөлмөрийг шулдаг л гар шдэ. УИХ чуулганд Хөдөлмөрийн хууль хэлэлцэж байхад би ажилтнаа халж чадахгүй байна гээд яриад сууж байсан нөхөр

Avatar

Зочин 2020-05-29 202.126.89.240

Хотод юм хийдэг хотыг мэддэг тойргоо сольдоггүй хэдэн хүн гарахгүй бол хот нь утгаа алдлаа.Хүрэлбаатар Хүүк Оюука гөлөгнүүд нь өөрийнхөө баасны өтнүүдтэй хамаг төсвөө хөдөө ажил хийх нэрээр цемент овоолж идэж уугаад дууслаа.

Avatar

иргэн 2020-05-29 192.82.65.141

Амьдрал мэдэж үнэн ярьдаг, ажлаа хийдэг ганц гишүүн шүү. танд амжилт хүсье.

Avatar

bodol 2020-05-29 202.131.231.11

taniig shudrag baigaasai gej unheer husch baina. gehdee ta business ee ehlehdee herhen hurungu oruulaltaa bosgoson be gedgee neelttei bas barimttai niited taniltsuulah um bol olon hund taniig demjih itgel undrah baihdaa! yagaad gewel ta zugeer huviin business hiij baigaa irgen bish niitiin alband busdyg tuluulj turiin undurlugct suuh huseltei uchir ter. zarim humuusiig ajilglahnee herhen hurungtui bolsnoo talibarlaj chadahgui eswel tailbar n yamar ch utga uchirgui hudlaa tuurulduuleh uildel bna

Avatar

ЗОЧИН 2020-05-29 203.91.119.42

Ж.ГАНБААТАР БОЛ ОРШИН СУУГЧДЫНХАА ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ АМЬДРАХ НӨХЦӨЛ, ТАВ ТУХТАЙ БАЙДЛЫГ ХАНГАЖ АЖИЛЛАХ ТАЛААР ИХ АНХААРДАГ.

Avatar

Зочин 2020-05-29 202.55.188.46

Ene hun gishuun bolohiin tuld ih yum hiij ogson .harin gishuun bolonguutaa zovhon ooriinh n bizness l tsetseglesen.buur yaag javhlan shg zalitai

Avatar

Зочин 2020-05-29 192.82.76.155

хууль зөрчиж мөнгөөр зодож сурталчилгаа хийхийг үзүүлж өгч байнаа энэ хүн

Avatar

Зочин 2020-05-29 115.187.88.2

бизнесмэн хүн хэрэггүй ээ. тэр төрийн түшээ болоод хадгаламж нь 9 тэрбум төгрөг болсон гэнэ.
би бизнес хийгээд надад л лав мэдрэгдэх зүйл байсангүй.

Avatar

Зочин 2020-05-29 192.82.78.179

Бизнесээ гайхуулагч Ганбаатар гэвэл таарна.ТВ р явж байгаа нэвтрүүлэгийг нь үзсэн УИХ д 4 жил суусан гэхэд төлөвшөөгүй л байна лээ. Улс орны болохгүй бүтэхгүй ярихаас илүү өөрийнхөө бизнесээ магтсан аархаж баярхасан нэвтрүүлэг болсон байна лэ Харин сайн бизнес эрхлэгч гэвэл зохистой. Хэрэглэгчээс хэдэн юм саахаа сайн мэддэг хүн шиг санагддаг. Томоохон ЕМАРТ НОМИН САНСАР МИНИЙ ДЭЛГҮҮР зэргийг өөрийнх нь ОРГИЛ той харьцуулаад үзээрэй Үйлчилгээний соёл менежмент муутай ганц юм илүү нь үнэ ихтэй .

Avatar

Зочин 2020-05-29 66.181.191.141

Багаас нь эхэлж, хөдөлмөрөө бизнес босгосон хүний үг үйлдэл нь хариуцлагатай, бодитой байдгийг харуулж байгаа хүн. Дахиж сонгогдвол ард түмэнд хэрэгтэй л юм.

Avatar

Дэмжихэ 2020-05-29 103.212.117.226

ДЭМЖИНЭ

Avatar

Зочин 2020-05-29 139.5.216.189

8 neriin baraanii delguuriin ezen

Avatar

songogch 2020-05-29 66.181.161.27

mundag shuu, amjilt

Avatar

Зочин 2020-05-29 124.158.107.35

хамаг валют гадагшаа урсгадаг наймаачин хэрэггүй гаднаас валют авч ирдэг хүн л хэрэгтэй

Avatar

Зочин 2020-05-29 103.212.117.125

Hahha shaasan, tegeed chiniiheer bol heden arhichin ajilchdaa ajilluulah bol baina uu, mongol chuud yas yuman deere yu ch hiydgui zugeer arhichin tonuulchid shdee, hyatad ajilchid l****n ch gesen yaaltchgui tsalin huls golj ajil turluu tasalj arhi uuj tonuul hiydguildee. Tegeed chiniiher bol barilgiin material ed angiudaa mongoloos avah bolj baina uu mal min

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж