Эцсийн өмчлөгчийг зарласан цагт Хар жагсаалтаас гарна | News.MN

Эцсийн өмчлөгчийг зарласан цагт Хар жагсаалтаас гарна

Хуучирсан мэдээ: 2020.05.29-нд нийтлэгдсэн

Эцсийн өмчлөгчийг зарласан цагт Хар жагсаалтаас гарна

Эцсийн өмчлөгчийг зарласан цагт Хар жагсаалтаас гарна

Улсын бүртгэлийн газар компаниудын бүртгэлийг ил тод болгосноор, ЖДҮ тойрсон авлига, албан тушаалын хэрэг илэрч, улстөрчид хэрхэн төсвийн хөрөнгийг шамшигдуулдаг, тендерт ялагчид нь улстөрчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд болох нь иргэд, олон нийтэд ил тод болж байсан үе саяхан. Үүний зэрэгцээ, opendatalab.mn сайт бий болсоноор бүртгэлийн мэдээллээс гадна худалдан авалт, лиценз эзэмшигчид, Авилгатай тэмцэх газрын хөрөнгө орлогын мэдээлэл, сонгуульд нэр дэвшигчдийг нэгтгэн хайх боломж гарч ирсэн бөгөөд хэн нэг улстөрчийн нэрээр хайхад тэрхүү улстөрчийн бүх л  холбоо хэлхээг харах боломж бүрдсэн байдаг. Энэ бол эцсийн өмчлөгчийн мэдээллийг ил тод зарласан тод жишээ билээ. Харамсалтай нь, улстөрчид бүртгэлийн мэдээллээс компанидуын эзэмшлээс нэрээ хасч, өөр хүний нэрийг тавин, нуугдаж эхэлсэн нь өнөөдөр бид хар жагсаалтад орох нэг шалтгаан болов.

Өөрөөр хэлбэл, Европын холбоо болон FATF Монгол Улсыг хар болон саарал жагсаалтад оруулсан гол шалтгаан нь эцсийн өмчлөгчийг мэдээлэх үүргээ биелүүлээгүй, мэдээлэх эрх зүйн орчин хангалтгүй байсантай холбоотой. Хар жагсаалтаас гарахад мөн энэ төрлийн шаардлагыг тавьж буй. 

ЭЦСИЙН ӨМЧЛӨГЧ ГЭЖ ХЭН БЭ? 

Эх сурвалж Д.Тэгшбаяр (https://www.mrpam.gov.mn/public/pages/66/BO%20report.pdf )

Транспэрэнси интернэшнл байгууллагын тодорхойлсноор, эцсийн өмчлөгч буюу ашиг хүртэгч гэдэг бол аливаа компани, түүнээс олох орлогыг эцсийн бүлэгт эзэмшдэг, хянаж удирддаг, эсвэл ашиг хүртдэг бие хүнийг хэлнэ. Хэрэв компани нь бүтцийн хувьд олон давхар, олон төрлийн хуулийн этгээдээс бүрдсэн эсвэл өмчлөл, удирдлага хяналтыг хэрэгжүүлэх хувийн хэлэлцээр хийгдсэн тохиолдолд ашиг хүртэгч эцсийн эзэн гэж тэдгээр сүлжээний толгойд байх хувь хүнийг хэлнэ гэж тодорхойлжээ.

Харин Монгол Улсын хууль бүр эцсийн өмчлөгч гэж хэн бэ гэдэгт өөр өөрөөр тайлбарласан байх юм. Өөрөөр хэлбэл, нэгдсэн нэршил байхгүй, ашиг хүртэгч, бенефициар өмчлөгч гэх мэтээр Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль ба Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд өөр өөрөөр заасан ба энэ нь нь олборлох салбарт буй эцсийн өмчлөгчид ч хамаарахгүй хэмжээнд байгаа ажээ.

Гэтэл Монгол улс засгийн газар хоорондын олон байгууллагын өмнө энэхүү мэдээллийг ил тод тавина гэсэн үүрэг хүлээсэн байдаг. Энэ хүрээнд компаниуд 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эцсийн эзэмшигчийн мэдээллийг бүртгүүлэх үүрэг хүлээсэн. Харамсалтай нь Улсын Бүртгэлийн газар энэхүү мэдээллийг олон нийтэд ил тод тавих үүрэг хүлээгээгүй бөгөөд мэдээллийг ил тод тавихгүй гэдгээ мэдэгджээ.

Иймд Улсын Бүртгэлийн газар Хуулийн этгээдийн хуулинд бүртгэнэ гээд заачихсан ч манай Засгийн газраас олон улсын өмнө хүлээсэн үүрэгийн дагуу  болон Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-н 4.1.6.5-д “олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангах заалтын хэрэгжилтийг хангаж ажиллах шаардлага үүсээд байгаа ажээ.

Эцсийн өмчлөгчийн мэдээллийг ил тод мэдээлснээр монголчууд авлига, албан тушаалын хэргээс сэргийлээд зогсохгүй, олон улсын эдийн засгийн хориг зэрэг олон эрсдэлээс сэргийлэх боломжтой.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-29 192.82.73.103

Эцсийн өмчлөгч нь эльбекжорж шүү дээ.

Avatar

ИРГЭН 2020-05-29 202.9.46.137

эрлэгдорж

Avatar

Зочин 2020-05-29 64.119.23.46

Хөрөнгөө ил тод зарлаж чадахгүй бол улс бүгдийг нь хураагаад авбал таарна.

Avatar

Зочин 2020-05-29 202.21.107.65

Ingej ulsiinhaa irgeniihee medeeleliig ogch baij har jagsaaltaas garah yostoi um uu. Manaih evropiin daguul uls bish bizdee. arai davartsan garuud ve.

Avatar

d 2020-05-29 202.55.191.130

Тиймээ тийм

Avatar

Зочин 2020-05-29 139.5.217.45

Хүйтэн охид байнуу?

Avatar

tumur 2020-05-29 203.91.115.50

xantalstiin ezniig bulshilval taarna

Avatar

Зочин 2020-05-29 129.19.156.2

ylc

Avatar

gadniixan xUndulsdug tk,yrgeej bgmyy zailuul 2020-05-29 129.19.156.2

OOPIIN TOLGOIGOOPOO,YBAX NI ZUB,t

Avatar

ganaa 2020-05-29 202.126.89.221

xapamsaltai bna! 30jil bolloo!xulgaich oldoggui!

Avatar

Малын хулгайч. 2020-05-29 66.181.190.185

Их хурлын гишүүд малын хулгайн ял шийтгэлийг чангаруулж байна гээд сайрхацгаад байсан.. Зэрэгцээд сууж байсан төрийн хулгайч нарынхаа ял шийтгэлийг чангаруулдаг болоосой. 10 бод хулгайлсан малын хулгайч дор хаяж 5 жилийн ял авна. Учруулсан хохирол нь 7-8 сая орчим төгрөг. Бүхэл бүтэн орд газрыг авилгаар шийдсэн шүүгчид 2 жилийн ял өгч байна. Хохирол нь их наядаар хэмжигдэнэ. Ийм байхөд аргагүй л дээ Их хурлын. Гишүүд дахин их хохиролтой хэрэг үйлдээд хохиролоо төлөхгүй. Энэ шудрага уу.

Avatar

Зочин 2020-05-29 103.57.95.184

Авилгал албан тушаалаа ашиглан улсад хэдэн зуун тэрбум доллараар хохирол учруулдаг авилгалчид дээд тал нь 5 жилийн ял авдаг бол орон байр, малын хулгай 12-15 жил хүртэл ял авдаг. Энэ шударга ёс уу? Үүнийг чинь олон улсын байгууллагууд авилгалтай тэмцдэггүй гээд хар, саарал жагсаалтанд оруулаад байна. Бүү шоуд, үүнийгээ засахгүй бол хар, саарал жагсаалтанаасаа гарахгүй …

Avatar

Иргэн 2020-05-29 202.170.68.162

Хар жагсаалтанд орсон чухам үнэнг тусгаж. Сүүлийн 30 жил үндэслэлгүй баяжсан нөхдүүдийн мэдээлэл ил болно. Монголчууд хулгайчдыг барьж иднэ. Гүйцээ. Барууны ертөнц зарим талаар маш сайн өгөөжтэй юм аа. 21-р зуунд хулгайч луйварчин авилгачидад хорогдох газар гэж байхгүй

Avatar

Зочин 2020-05-29 73.92.12.67

Бичвэрийн сүүлийн хэсэг ямарч ойлгомж алга,ЗГ нь олон улсын өмнө хүлээсэн гэрээний дагуу эцсийн өмчлөгчийг зарлахгүй байгаагаас хар жагсаалтад орчоод байгаамуу, УБГ нь эцсийн өмчлөгчийг ил тод зарлахгүй гэснээс болоод хар жагсаалтад орчоод байгаамуу,сүүлийн хэсэг бол зүгээр бантан. Гэхдээ ямарч байсан манай авилгач улс төрчид эцсийн өмчлөгч гэдгийг завааруулж будлиантуулан,"амьгүй компаниудын нэрээр улсын төсөвөөс цавчаа хийж,мөнгө угаадаг,ЕХ мэдээд хар жагсаалтад оруулж,хэзээ ч гарахгүй гэж ойв

Avatar

Зочин 2020-05-29 103.14.38.132

Ийм бохир хүмүүст тохирсон зовлон байх биз.

Avatar

Ss 2020-05-29 66.181.161.44

Нямка лүндээ Миеэ Эрдэнээ эрдэнэбат эднүүс олон юм эзэмшиж байгаа.даа

Avatar

Зочин 2020-05-29 103.212.117.125

Bitgii s***! Chinii demjdeg AN iihan harin ter chigeere uls eh ornii mungiig zalgisan. ASEm, bondiin mungunuud, zeel hotiin ger horoolliin gazaruud, A busiin gabzaruud geed heleed baival duusahgui s** ve

Avatar

Зочин 2020-05-29 124.158.107.35

насаараа гэр бүлээрээ төрд өндөр алба хашсан тербумтнуудын схем

Avatar

Зочин 2020-05-29 202.9.46.35

БУРУУ МУУ ЮМАНД НЭР НЬ ХОЛБОГДСОН ХЭНД Ч САНАЛ ӨГЧ БОЛОХГҮЙ ШҮҮ. ЭД ХЭЗЭЭ Ч ЗАСРАХГҮЙ. СОНГУУЛИАР УНАГААЖ БАЙГААД ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Зочин 2020-05-29 202.9.46.35

МАНАЙ ДАРГА ХУЛГАЙЧИД ОЙРЫН ХЭН НЭГНИЙХЭЭ НЭРЭЭР КОМПАНИ БАЙГУУЛЖ УЛСЫН ӨМЧИЙГ ШУЛАН ДЭЭРЭМДЭЖ БАЙГАА НЬ ТУЙЛЫН ҮНЭН. ЭДНЭЭС ГАДНА ХУУЛЬ ШҮҮХИЙНХЭН МУУ АЖИЛЛАЖ БАЙНА. ИНГЭЭД ХАР ЖАГСААЛТАД ОРСОН.

Avatar

Зочин 2020-05-29 203.91.115.51

Улаан Үд хотод оросын хамгийн том вертилётны үйлдвэр байдаг . Эрхүүд оросын хамгийн том байлдааны онгоцны үйлдвэр байдаг. Гэлээ гээд эдгээр оросын хотуудын хүмүүс нь улаанбаатар чуудаас илүү ядуу амьдардаг. Оросын хотуудад элдэв хөрөнгө оруулалт нь дэндүү бага байдагаас болж дэд бүтэц, байшин барилга нь нэг л өнгөгүй , социализмын үеээсээ огт өөрчлөгдөөгүй явж ирсэн. Хэрэв эцсийн эзэмшигчийн нэр ил тод болох аваас монгол улс , улаанбаатар ч оросын хот шиг болно

Avatar

Зочин 2020-05-29 139.5.217.45

худлаа аашхаа боль

Avatar

Зочин 2020-05-29 66.181.161.41

Ерөөс Монгол Улс өөдлөхгүй байгаагийн гол шалтгаан нь "Улс төрчид" шүү дээ!!! Учир нь – хүмүүс улс төрд орохоор хялбар (хулгайн) аргаар гэнэт огцом баяждаг боломж "Төр"-д бий болчихоод удаж байгаа! Энэ бүр Н.Энхбаярын үеэс эхэлсэн!! Компанийн захирлууд сайндаа биш аргаа ядаад л төр рүү зүтгээд байгаа юм шдээ!! Эс тэгвээс төрийнхөн дарамтлаад ажил хийлгэхгүй байгаа юм чинь!!! Тиймээс юуны түрүүнд ТӨР-ийг цэвэрлэх ёстой! Тэгээгүй цагт бид огт өөдлөхгүй! Ганц арга нь "ЗӨВ СОНГУУЛЬ"!!?? Чадах уу???

Avatar

Зочин 2020-05-29 202.179.27.142

Н.Энхбаярын үед МАН-ыг дагавал ам тосдоно болсон байсан. Залуучууд амьдралаа сайжруулах гэж МАН-д элсдэг, хулгай лиценз тендерийн наймаа хууль бусаар компани банк дампууруулж хөрөнгө зээл завших зэрэг хэргүүд рүү ордог байлаа. Шүүхийн завхрал Н.Энхбаярын үед эхэлсэн. Бүгд шахуу авлигад орооцолдсон. Шударга хөдөлмөрлөж шударга явахаар хохирдог, арчаагүй тэнэг мангарт тооцогддог болсон байлаа. Ер нь Н.Энхбаяртаа ч биш, цааш нь яривал МАН-тай холбоотой бохир заваан юмнууд их бий.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж