Эцсийн өмчлөгчийг зарласан цагт Хар жагсаалтаас гарна

Хуучирсан мэдээ: 2020.05.29-нд нийтлэгдсэн

Эцсийн өмчлөгчийг зарласан цагт Хар жагсаалтаас гарна

Эцсийн өмчлөгчийг зарласан цагт Хар жагсаалтаас гарна

Улсын бүртгэлийн газар компаниудын бүртгэлийг ил тод болгосноор, ЖДҮ тойрсон авлига, албан тушаалын хэрэг илэрч, улстөрчид хэрхэн төсвийн хөрөнгийг шамшигдуулдаг, тендерт ялагчид нь улстөрчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд болох нь иргэд, олон нийтэд ил тод болж байсан үе саяхан. Үүний зэрэгцээ, opendatalab.mn сайт бий болсоноор бүртгэлийн мэдээллээс гадна худалдан авалт, лиценз эзэмшигчид, Авилгатай тэмцэх газрын хөрөнгө орлогын мэдээлэл, сонгуульд нэр дэвшигчдийг нэгтгэн хайх боломж гарч ирсэн бөгөөд хэн нэг улстөрчийн нэрээр хайхад тэрхүү улстөрчийн бүх л  холбоо хэлхээг харах боломж бүрдсэн байдаг. Энэ бол эцсийн өмчлөгчийн мэдээллийг ил тод зарласан тод жишээ билээ. Харамсалтай нь, улстөрчид бүртгэлийн мэдээллээс компанидуын эзэмшлээс нэрээ хасч, өөр хүний нэрийг тавин, нуугдаж эхэлсэн нь өнөөдөр бид хар жагсаалтад орох нэг шалтгаан болов.

Өөрөөр хэлбэл, Европын холбоо болон FATF Монгол Улсыг хар болон саарал жагсаалтад оруулсан гол шалтгаан нь эцсийн өмчлөгчийг мэдээлэх үүргээ биелүүлээгүй, мэдээлэх эрх зүйн орчин хангалтгүй байсантай холбоотой. Хар жагсаалтаас гарахад мөн энэ төрлийн шаардлагыг тавьж буй. 

ЭЦСИЙН ӨМЧЛӨГЧ ГЭЖ ХЭН БЭ? 

Эх сурвалж Д.Тэгшбаяр (https://www.mrpam.gov.mn/public/pages/66/BO%20report.pdf )

Транспэрэнси интернэшнл байгууллагын тодорхойлсноор, эцсийн өмчлөгч буюу ашиг хүртэгч гэдэг бол аливаа компани, түүнээс олох орлогыг эцсийн бүлэгт эзэмшдэг, хянаж удирддаг, эсвэл ашиг хүртдэг бие хүнийг хэлнэ. Хэрэв компани нь бүтцийн хувьд олон давхар, олон төрлийн хуулийн этгээдээс бүрдсэн эсвэл өмчлөл, удирдлага хяналтыг хэрэгжүүлэх хувийн хэлэлцээр хийгдсэн тохиолдолд ашиг хүртэгч эцсийн эзэн гэж тэдгээр сүлжээний толгойд байх хувь хүнийг хэлнэ гэж тодорхойлжээ.

Харин Монгол Улсын хууль бүр эцсийн өмчлөгч гэж хэн бэ гэдэгт өөр өөрөөр тайлбарласан байх юм. Өөрөөр хэлбэл, нэгдсэн нэршил байхгүй, ашиг хүртэгч, бенефициар өмчлөгч гэх мэтээр Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль ба Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд өөр өөрөөр заасан ба энэ нь нь олборлох салбарт буй эцсийн өмчлөгчид ч хамаарахгүй хэмжээнд байгаа ажээ.

Гэтэл Монгол улс засгийн газар хоорондын олон байгууллагын өмнө энэхүү мэдээллийг ил тод тавина гэсэн үүрэг хүлээсэн байдаг. Энэ хүрээнд компаниуд 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эцсийн эзэмшигчийн мэдээллийг бүртгүүлэх үүрэг хүлээсэн. Харамсалтай нь Улсын Бүртгэлийн газар энэхүү мэдээллийг олон нийтэд ил тод тавих үүрэг хүлээгээгүй бөгөөд мэдээллийг ил тод тавихгүй гэдгээ мэдэгджээ.

Иймд Улсын Бүртгэлийн газар Хуулийн этгээдийн хуулинд бүртгэнэ гээд заачихсан ч манай Засгийн газраас олон улсын өмнө хүлээсэн үүрэгийн дагуу  болон Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-н 4.1.6.5-д “олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангах заалтын хэрэгжилтийг хангаж ажиллах шаардлага үүсээд байгаа ажээ.

Эцсийн өмчлөгчийн мэдээллийг ил тод мэдээлснээр монголчууд авлига, албан тушаалын хэргээс сэргийлээд зогсохгүй, олон улсын эдийн засгийн хориг зэрэг олон эрсдэлээс сэргийлэх боломжтой.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж