Тэд тоглохыг л хүссэн | News.MN

Тэд тоглохыг л хүссэн

Тэд тоглохыг л хүссэн

Дахин дөрвөн хүүхдийн амь…Тоглох газар хайж явсан дөрвөн бяцхан зүрх гэнэн цайлган инээдтэйгээ гэрэлт хорвоог орхин одлоо. Хоёрхон хоногийн дараа Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдөр болно. Гэтэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд орших усан халианд дөрвөн хүүхэд эндэж, харамсалтайгаар амь эрсэдсэн гашуун мэдээг бид сонслоо.

Дэнжийн 1000-ын гэр хорооллоос өсвөр насны 10 орчим хүүхэд автобусанд суун Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо тоглож яваад осолдов. Өнөөдөр тэдний дөрөв нь аав, ээждээ үүрд эргэн ирэхгүйгээр явлаа.

Амь эрсэдсэн хүүхдүүдийн хоёр нь нэг айлын хүүхэд байж. Дүүгээ усанд живж байхыг ах нь хараад аврахаар ороод эргэж гарч ирж чадсангүй, сэтгэл сэмрүүлнэ. Хүүхдүүд тогтоол усан дээр хөөсөнцөр тавин тоглож байсан бөгөөд даац хэтэрсний улмаас живж, осолдсон гэх.

Онцгой байдлын ерөнхий газарт тавдугаар сарын 27-нд 16.00 цагийн орчимд 8-12 насны хүүхэд живсэн гэсэн дуудлага иржээ. Албан хаагчид газар дээр нь ажиллаж нэг хүүхдийг нь уснаас аварсан боловч яаралтай тусламж үзүүлэх үед амиа алдаж, гурван хүүхдийн цогцсыг гарган авсан байна.

Уг явдлаас үүдэн дарга нар гэнэт л хариуцлага ярьж эхэллээ. “Ниргэсэн хойно нь хашгирав” гэгчийн үлгэрээр ажлаа хийдэггүйн хар гай энэ. Хэд хоногийн өмнө Чингэлтэй дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэр, “Сурагчийн 63” хэмээх гудамжны үзүүрт байрлах тоглоомын талбайн гулсуурт найман настай охин дарагдаж, ноцтой гэмтсэн харамсалтай хэрэг гарсан. Өнөөдөр хэчнээн хүүхэд тоглож байгаад амь насаа алдсаны дараа хүүхдэд ээлтэй хотыг байгуулах юм бэ? Тэд тоглохыг хүссэн. Гэвч тоглох орчин үнэндээ алга.

Хотын дарга захирамж гарган барилгын ажлыг зогсоох шийдвэр хүртэл хүргүүлсэн гэвч шаардлагыг хүлээн авч, биелүүлээгүйгээс өнөөдөр ийм юм боллоо гэдэг тайлбарыг албаныхан хийсэн. Төрийн ажил цаасан дээр л хэрэгждэгийн нэг жишээ энэ. Хэрэв тэр хэсэг газрын аюулгүй байдлыг хангасан бол нэг ч хүүхдийн амь эрсдэхгүй байсан гэх харууслыг төрүүлнэ. Үнэтэй хотхон, орон сууцны хорооллуудад л хүүхдүүд амьдардаггүй. Гэр хороололд ч хүүхдүүд бий.  Тэд ч бас эрүүл, аюулгүй орчинд тоглох эрхтэй.

Хөл хорионы улмаас цэцэрлэг, сургууль ажиллахгүй байгаа энэ өдрүүдэд хаа, хаанаа хариуцлага сул байгааг энэ явдал харууллаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорин очсон тэднийг аюултай тоглоомоор тоглож байгааг хүмүүс анзаарсан ч, анхааруулж хэлээд бүр хөөгөөд явуулсан бол өнөөдөр дөрвөн амь эндэхгүй байх боломж бүрэн байлаа. Дээр нь ажил хийх нэрээр аюултай нөхцөл байдал үүсгэдэг. Ухсан нүхэнд нь цөөрөм үүсчихээд байхад "Аюултай, ойртож болохгүй" гэдэг анхааруулга бичээд, харуул хамгаалалт тавих сэтгэл нэр дурдагдаж буй компанид байсангүй. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ч мөн харуул хамгаалалтын ажилтан байх ёстой. Тэд орчин тойрноо эргэж, аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээж буй биш билүү.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-29 130.149.80.199

!!!!! Халуун охид таныг хүлээж байна – https://is.gd/uB2aoF

Avatar

Зочин 2020-05-29 202.21.100.210

Хотын даргад МАН хариуцлага тооцож чадахгүй ард түмэн сонгуулийн үед хариуцлага тооцох хэрэгтэй

Avatar

зочин 2020-05-29 202.131.243.186

бяцхан үрсийн амийг буруутай бүх албан тушаалтангуудаас нэхэх хэрэгтэй амин хувиа бодсон арчаагүй албан тушаалтан маш хариуцагагүй тэр манаач нь харсан бол хүүхдүүдийг хашаанаас гаргачихгүй яасын

Avatar

Зочин 2020-05-29 73.92.12.67

Хэдэн жилийн өмнө нялх хүүхэдтэй эх,хариуцлагагүй нөхрийн хамт ааврын нимгэн мөсөн дээгүүр Сэлэнгэ мөрнийг гатлах гэж мөс нь цөмөрч үйсэн хэрэг гарсан. Нөхөр нь амь гарсан,эхнэр хүүхдийн хамт олдоогүй. Нэг сэтгүүлч энэ тухай бичсэн, хөөрхий эх,эвий нялх үрээ элгэндээ тэврэн өчүүхэн мөсний хэлтэрхий дээр тогтон улсын хил хүртэл хөвөхдөө өөрийгөө үл хайран нялх үрээ эвлүүлэн явлаа. Энэ үед Элбэгдорж ерөнхийлөгч дулаан хөнжилдөө …. Энэ уянгалаг олон хүнийг эхэр татуулан уйлуулж

Avatar

Зочин 2020-05-29 73.92.12.67

….Элбэгдоржийг ойрхон байвал тасар татаад голд шидэхээр л болж байсан…. Дараа сонсоход бичсэн сэтгүүлч нь оны сэтгүүлч болсон гэсэн байх… Үүнээс хойш хавар намрын улиралд нимгэн мөсөн дээгүүр зорчихыг Онцгойгоос анхааруулсаар байтал явганаар,машинтай гол гатлаад цөмөрч үр хүүхэд,өөрсдийн амиа алдах хэрэг буураагүй,харин ихэссэн байх. Өөрийгөө боддоггүй юмаа гэхэд үр хүүхдээ хайралсан бол тэр амьд гардаг тэнэг эцэг нимгэн мөсөөр их мөрөнг гатлахуу ?????

Avatar

Зочин 2020-05-29 73.92.12.67

Үүнтэй адил монголд жил болгон гардаг. Гарсных нь дараа сэтгүүлчид нь ч уянгын халилтай бичвэр уралдуулан бичээд л,сэтгэгдэл бичигчид нь нулимс асгарсан амьтны дүрс дараад л,уйлсан,гашуудсанаа гайхаад л ТББ- ынх нь буруутаныг тэнгэрээс олж залхаагаад л,төр нь нэг нүдэнд орсон хогоо халаад л… Гурав хоногийн дараа мартана. Өөр нэг проблем олцон дахиад л "Тэд …тэгэхийг л хүссэн….." гээд л….Хамгийн том проблем чинь монголчууд ЭХ,ЭЦЭГ байх хариуцлагаа ухамсарлахгүй байгаад л байна !!!!!!!

Avatar

Зочин 2020-05-29 73.92.12.67

Хэрэв ЭХ,ЭЦЭГ байх хариуцлагаа ухамсарлаад амьдралаа аваад явбал бусад нь дагаад л сайн сайхан болно !!!???!!!

Avatar

Ч 2020-05-29 202.126.88.54

Сүүлийн 30 жил хүүхдийн талаарх бодлого алдагдсаны тод илрэл. УИХ хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, хүмүүжил мөнгийг энэ 30 жил хасч ирсэн. Уул уурхай, дэд бүтэц, тендер, концесс ярихаар нүдэн нь сэргээл, лобби хийж эхлээд л. Ирээдүйд , хүүхдүүдэд Зөв, оновчтой хөрөнгө оруулалт хийж эхлэхгүй бол Монгол ирээдүйгүй болж байна.

Avatar

ЗОЧИН 2020-05-29 202.55.191.194

ХҮҮХЭД ЗАЛУУЧУУД ТОГЛОДОГ Л ЗУГААЛДАГ Л ОРЧИН ХИЙХ ГЭЭД БАЙГААНШ ДЭЭ УУЛ НЬ, ЭЦЭГ ЭХИЙН ХАРАА ХЯНАЛТ ЧУХАЛ ШҮҮ БАС, АЖИЛ ХИЙЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЧУХАЛ БАС

Avatar

Зочин 2020-05-29 192.82.64.147

Эх үрсийн баярыг хүүхдийн Тоглох эрхийг хангах өдөр болгоё! хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлье!

Avatar

Зочин 2020-05-29 64.119.22.252

Baishin sav ni huuhediin togloomiin talvai bhui mashinii zogsool bol bur bgui jishee ni Choijilsurengiin barilga uud bna yaj zuvshuurul uu avdag bnaa

Avatar

Дүр эсгэгч 2020-05-29 64.119.24.216

ЖДүчин Хүрэлсүх шударгын дүрд орж мөн ч их сүржигнэлээ Одоо ажлаа хий. Юуны өмнө хариуцлага алдсан Амарсайхан, Мэргэжлийн хяналтын дарга Цагаанхүү нарыг ОГЦРУУЛ

Avatar

Зочин 2020-05-29 202.70.34.70

Дээр нь ажил хийх нэрээр аюултай нөхцөл байдал үүсгэдэг. Ухсан нүхэнд нь цөөрөм үүсчихээд байхад "Аюултай, ойртож болохгүй" гэдэг анхааруулга бичээд, харуул хамгаалалт тавих сэтгэл нэр дурдагдаж буй компанид байсангүй. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ч мөн харуул хамгаалалтын ажилтан байх ёстой. Тэд орчин тойрноо эргэж, аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээж буй биш билүү.

Avatar

Зочин 2020-05-29 176.63.23.161

Эцэг эхийн хараа хяналт их чухал шүү. Хорвоогийн аюул осол хаа сайгүй алхам тутамд отож байдаг

Avatar

Зочин 2020-05-29 202.179.25.34

Aimaar aimaraa mongold amidrach???

Avatar

би 2020-05-29 103.9.90.98

Монголд минь амьдрах арга бол алган дээр чинь байна. Харж, сонсож байна уу чи, цаана чинь ертөнцөд цар тахал нүүрлэж байхад эх орон, ард түмэн маань эрүүл байна. Ганцхан хэцүү юм бол юу гээч,энэ баяжихаас өөр бодолгүй ш**** сэтгэлтэнгүүдийн балаг их байна. Хэрэв энэ их хөрөнгөө харуул манаагаар сахиулаад , хашаа, хайсаар хашаад, хянадаг шалгадаг болгон нь ажлаа хийгээд явсан бол энэ дөрвөн нялх амьтан эндэх үү?

Avatar

ЗОЧИН 2020-05-29 139.5.219.13

ТӨРД ГАРЧ БАЙГАА ХУЛГАЙЧУУДЫН БАЛАГ. МӨНГӨНӨӨС ӨӨР БОДОХ ЮМГҮЙ ХУЛГАЙЧУУД ЗАРЖ БОЛОХ БҮХ ГАЗРЫГ ЗАРЖ МӨНГӨ ЯАЖ ОЛОХ ВЭ ГЭХЭЭС ӨӨР ЮМ БОДДОГГҮЙ ШУНАЛТАНГУУДААС БОЛЖ БАЙГААН.ХОТ ХОТ БИШ ШОРОН БОЛСОН

Avatar

зочин 2020-05-29 192.82.65.120

Эцэг, эхийн анхаарал хамгийн чухал, компаний эзэмшил газар учраас асуудал яригдана. Задгай голд зөндөө очиж байгаа. Хамгийн гол аав, ээжүүд хариуцлагатай бай л даа.

Avatar

Зочин 2020-05-29 192.82.64.248

хүүхэд, хөгшид, бүх насны хүн чөлөөт цагаа зөв өнгөрөөх орчин байхгүйгээс, байгаа нь үнэтэй, гэр хорооллын буюу дийлэнх иргэн орж чадхааргүй болсны гай. 2 нам гээд хэрэлдэх юмгүй, яг адилхан байж

Avatar

Зочин 2020-05-29 139.5.216.189

buh huuhduudiig selj surgah heregtei. duureg bolgond bassein geed baisan yu bolson be. tulbur n diildehgui basseind huuhed bur yavj chadahgui. ulsaas zohion baiguulaad angiar n yavuullaad yadaj ami duisen ued samraad surgachih heregtei. surch chaddaguimaa gehed yamar us ayultai gedgiig meddeg bolno

Avatar

Зочин 2020-05-29 192.82.64.248

даан ч бассейн хүрэлцэхгүй байх даа, уг нь тэгмээр л байгаа юм

Avatar

Зочин 2020-05-29 66.181.177.123

Энэ монголд чинь амьдрах ямарч арга алга бүх зүйл нь оронгооро иргэсэн байх юмаа

Avatar

Зочин 2020-05-29 122.201.21.104

Арай хэтэрч бна. Холбогдох бух эрх дархтанд хариуцлага тооцох хэрэгтэй. НМХГ дарга авгай хэдэн жил суудал беглеж, хуний амиар тоглох бэ?!!!!!!

Avatar

pc nee 2020-05-29 139.5.216.93

12toi huuhed gulsuur deer gulgaad togloh uu malnuuda , huuhed geheeree l uhaangui teneg amitan togloomiin talbai bariad ugchihvul saatna gej setgehiima . Oligtoi sags hulbumbugiin talbai barij ugch chadahgui bj ichih ch ugui pcdej bolohgui gej helne dee. Yum gedeg chin hemjee hyzgaartai udur bolgon 1-2 tsag toglood baival ydaj karentin hurdan ungurnu shuude. Ene suirtsen ulsad chin uur hiih yum alga ymr ta nar shig arhidaj suultai bish

Avatar

Иргэн 2020-05-29 66.181.164.171

Үнэхээр хариуцлагагүй чоорт.хэзээ ажлаа чин сэтгэлээсээ хийдэг болох юм бээ та нар. Бүх төрийн байгууллагын даргаар хилчдийг тавь тэд сэтгэл гэж сүү, хариуцлагатай, чин сэтгэлэсээ ажил хийдэг юм

Avatar

Зочин 2020-05-29 192.82.75.243

Одоо буруутан олдохгүй АНын намын хүний ухсан нүх Батүүл зөвшөөрөл өгсөн л гэнэ. Хэн ухсан хэдийд зөвшөөрсөн нь хамаагүй баймаар юм. Хэний үед хяналтаа алдаж хүүхэд осолдов гэдэг л гол нь баймаар юм. Өөр намаас нэр дэвшсэн Сайхансамбуугын охиноор туг тахиад өнгөрнө гэж бодож дээ. Тэртэй тэргүй нүд үзүүрлэгдэж байсан
Эрдэнэтуулыг халах сайхан шалтаг болж. Яг үнэндээ үйл ажиллагааг зогсоох гээд бичиг цаас өгөөд тэмцээд дийлээгүй л юм байна лээ. С.Амарсайхан өөрөө буруутай Сонгуульд NO

Avatar

багы 2020-05-29 202.21.115.190

2-р сургуулийн хашаан дотор байгаа гулсуур дээр тоглуулмаар байна. Хаалгаа нээ. Шөнө баар ажиллаад байхад өдөр хүүхэд тоглож болдоггүй гулсуур байж болох уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж