Нийслэлээс Б.Энх-Амгалан дайжиж, Ааяа аймагтаа өрсөлдөнө | News.MN

Нийслэлээс Б.Энх-Амгалан дайжиж, Ааяа аймагтаа өрсөлдөнө

Нийслэлээс Б.Энх-Амгалан дайжиж, Ааяа аймагтаа өрсөлдөнө

Нийслэлээс Б.Энх-Амгалан дайжиж, Ааяа аймагтаа өрсөлдөнө

"News" агентлаг 2020 оны сонгуулийн тойрог бүрийн нэр дэвшигчдийн талаарх мэдээллийг хүргэж байгаа билээ. Энэ удаад сонгуулийн  тавдугаар тойрог буюу  Говь-Алтай аймгийг онцоллоо.


Аймгийн төвийн 21 мянган иргэний хувьд хамгийн тулгамдсан асуудал гэвэл ус. Говь-Алтай гэхээр хүн бүр ус муутай аймаг гэж төсөөлдөг. Үүнийг дагаад шилжилт хөдөлгөөн ч ихэсч байгаа. Сонгуулийн нэр дэвшигч бүрийн ярьдаг амны уншлага нь говь-алтайчуудын усны асуудлыг шийднэ гэж ярьсаар ирсэн. Тус аймгийн усны асуудал өнөөдрийг хүртэл бүрэн дүүрэн шийдэгдээгүй.

Говь-Алтай аймагт есөн нам эвслээс 14 нэр дэвшигч хоёр мандатын төлөө өрсөлдөнө. Алтайчууд бол Ардын намын улаан фенүүд, тэд УИХ-ын сонгуулийг нэг ч удаа “цэнхэртүүлж” байгаагүй юм. Хүн ам цөөн гэдэг шалтгаанаар 2016 оны УИХ-ын сонгуулиар хоёр байсан мандатыг нэг болгосон билээ. Ингээд өнгөрсөн дөрвөн жил  ганцхан гишүүн Говь-Алтайчуудыг төлөөлсөн.  Тэр нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд байв.

КАБИНЫ САЙДЫН ХАМТ Ш.РАДНААСЭД ДӨРӨӨ НИЙЛЭВ

Тэгвэл 2020 оны сонгуулиар эрх баригч нам Говь-Алтай аймагт нэмж нэг мандат хуваарилсан нь МАН-ын генсек Д.Амарбаясгаланд зориулсан гэж байв. Харамсалтай нь, генсек Д.Амарбаясгалан ЖДҮ-д холбогдсон өөр бас бус хэл аманд өртсөн тул нэр дэвших эрхээсээ мултарсан. Оронд нь Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланг Ш.Раднаасэдийн хамтаар сойв. Сайд Б.Энх-Амгалан “Мишээл экспо”-гийн захирал гэдгээрээ илүүтэй танигдсан. Тэрбээр Алтай хотод төрж өссөн ч 2016 оны УИХ-ын сонгуулиар Хан-Уул дүүргээс УИХ-ын гишүүнээр сонгогдсон. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр М.Энхболд даргыгаа мэтгэлцээнд бэлтгэх үед өрсөлдөгч С.Ганбаатар болж жүжиглэж байсан нь тухайн үеийн бичлэгээс ил болсон. УИХ-ын даргыг огцруулах бичигт гарын үсгээ зурснаар өдгөө У.Хүрэлсүхийн фракц болсон. Энэ ч утгаараа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимд нь хамгийн сүүлд орж ирсэн сайд нарын нэг нь. 2016 оноос хойш Зам тээврийн хөгжлийн яам гурав дахь сайдын нүүрийг үзсэн нь Б.Энх-Амгалан байв.

Тэрбээр “Энэ салбарт шинэ хүн биш. Би жолоочийн хүүхэд" хэмээн хэлсэн нь хэсэгтээ л онигоонд орсон. Улстөрчийн хувьд нэг их онцгойроод байдаггүй, хурц характергүй, даруухан улстөрч. ЗТХ-ийн сайдаар очоод онц содон хийсэн ажил гавьяа алга. Дарханы замаа засаж дуусаагүй атал  нийслэлд “Тэнгэрийн зам” барина гэж үлгэр ярьж мөн л онигоонд орсон. Хаа нэг гаргах шийдвэр, санал  нь эргээд түүнийг байдалд оруулдаг. Ер нь хамгийн их онигоонд ордог сайд гэж хэлж болно. Хан-Уул дүүргийн тойрогт өрсөлдөгчид чанга учраас энэ сонгуулиар тэр нутгаа бараадсан бололтой. Гэхдээ нутагтаа хэр нэр нүүр, нөлөөтэйг нь хэлэхэд бэрх. Бодвол горьдлого тээсэн болоод л өөрөө ч тэр, нам нь тэр нутгийг нь бараадуулжээ.

Түүнтэй хамт дөрөө нийлүүлсэн Ш.Раднаасэдийн хувьд 2016 оны сонгуулиар анх удаа УИХ-д сонгогдсон. Тэрбээр өнгөрсөн дөрвөн жилд томоотой даруу байсангүй, хоёр ч том асуудалд ороолцолдсон. Нэг нь УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга байхдаа хөөн хэлэлцэх хугацааг богиносгож, цагаан захтнуудыг хэргээс мултрах боломж олгосон гэж хэсэгтээ буруутгагдсан. Гэхдээ үүнийгээ өөрөө хүлээн зөвшөөрдөггүй.

Хоёр дахь муу нэр зүүсэн нь Ааяа нэрээрээ Мэргэжлийн хяналтынхантай нэвт шувт холбоотой гэгддэг. Тэрбээр 2014-2015 онуудад  МХЕГ-ын даргаар ажиллаж байсан. Их хэмжээний мөнгө “оймсддог” нөхрийн ард түүнийг бий, авлигынх нь 10 хувийг авсан гэсэн шуугианд нэр холбогдсон. Ш.Раднаасэд тойрогтоо тийм ч сайн нэртэй биш, гишүүн болсныхоо дараа хэсэгтээ л тойргоо эргэж тойрохоо мартсан гэдэг.

АН-ААС О.АМГАЛАНБААТАР “ХАТУУ” ӨРСӨЛДӨГЧ

МАН-ын хоёр нэр дэвшигчийн эсрэг АН-аас О.Амгаланбаатар, О.Батханд нар өрсөлдөнө. Аль, аль нь улс төрд хүч үзэж буй шинэ хүмүүс. О.Амгаланбаатарын тухайд өмнө нь Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Өнгөрсөн 2016 оны сонгуулиар Ш.Раднаасэдтэй өрсөлдөж, өвдөг шороодсон тэрбээр энэ жил дахин даагаа нэхнэ. Гэхдээ МАН-ын нэг биш хоёр хүнтэй өрсөлдөнө. Түүнийг МАН-ынхан чанга өрсөлдөгчөө гэж харж байгаа. Учир нь тэр 2016 оны сонгуулиар чамлахааргүй санал авсан. Өнгөрсөн дөрвөн жил аймагтаа амьдарч байсны хувьд тойргоо сайн усалсан, мөн Засаг даргаар ажиллаж байсан тул нутагтаа нэлээд танигдсан нь тодорхой.  Аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа цэвэр усны саван дээр нэрээ "сийлж", тарааж байсан нь сошиалд багагүй шүүмжлэл дагуулсан,  хэл аманд өртөмтгий гэж хэлж болно. Саяхан гэхэд л олон хүүхэнтэй, олон мянган ам.долларын цаг зүүдэг гэсэн мэдээлэл гарсан ч уг мэдээллийг О.Амгаланбаатар үгүйсгэж тайлбар хийсэн.

УИХ-ын Тамгын газрын даргын алба хашиж байсан сэтгүүлч О.Батханд АН-аас Говь-Алтай аймагт нэр дэвшсэн.  Сэтгүүлчийн гараагаа ТВ9 телевизээс эхлүүлж, УИХ-ын Тамгын газрын даргын алба хашиж байсан. Түүнийг АН-ын даргын зөвлөх З.Энхболдын  “хүн” гэдэг. Сэтгүүлч О.Батханд “Зундуйн Дорж” сангийн тэргүүнээр ажиллаж, энэ хүрээнд мал сүргийг  хамгаалах, малчдыг дэмжих, тэдний дуу хоолойг сонсох, олон нийтэд хүргэх зорилготой ажилладаг. Тиймээс малчдаас багагүй санал цуглуулж магад. Ялангуяа өнгөрсөн жил З.Нарантуяа гишүүнтэй хамтран малын хулгайтай тэмцэж,  хуулийг нь  чангаруулах тал дээр хамтарч ажиллаж байсан.

ГУРАВДАГЧ ХҮЧНҮҮДЭД ОРОН ЗАЙ АЛГА

Гуравдагч хүчнүүдээс нэр дэвших 10 нэр дэвшигчийн тухайд  “Та бидний эвсэл” С.Батбаатар, Б.Оюунбилэг, “Хөгжлийн хөтөлбөр” нам Г.Дондовсамбуу, “Шинэ эвсэл” Н.Чулуунжав, Э.Эрдэнэтуяа, Сахигтун Үндсэн хуулийн эвсэл” Н.Бүргэдаа, Э.Төгссайхан, “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам” Д.Ганхуяг, Зон олны нам” Ц.Амарзаяа  нар өрсөлдөнө. Тэд бүгд шинэ хүмүүс, төдийлөн олон нийт танихгүй учир Говь-Алтай аймагт гол өрсөлдөөн МАН, АН хоёрын дунд явагдах нь тодорхой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-29 202.126.89.160

Раднаасэдийн хийсэн хөөн хэлэлцэх хугацааны балгаар бид ч хохирохын дээдээр хохирсон доо. Хуульгүй бол буудчихмаар байна.

Avatar

Зочин 2020-05-29 202.126.88.188

Burgedaa shine hun bish,bainga devshdeg dundaas ni mungu awch garchdag zalitai,gevch ene jil huuli uurchlugddun bha

Avatar

Зочин 2020-05-29 130.149.80.199

!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – https://is.gd/uB2aoF

Avatar

зочин 2020-05-29 203.91.115.49

Говь Алтайгаас улстөрч эрдэмтэн мэргэд зохиолч доктор профессор генерал бизнесмен монголын хамгийн том аж ахуйн нэгж мөн төр засагт дарга нараас их юм алга тэгсэн мөртлөө аймаг нутаг орноо бодно гэж байхгүй сонин хүмүүс шүү

Avatar

ангийн чинь хүн 2020-05-29 202.9.46.40

раднаасэд дүлзэнг бүү гарга улаантдаг алтай хамгийн хоцрогдсон аймаг гэдэгээ санаж сонголтоо хийгээрэй

Avatar

Дөл 2020-05-29 202.126.89.228

2016 онд засаг даргаа унасан ямарч хөгжилгүй 4 жил болсон

Avatar

Hevleliin albanii darga geechdee 2020-05-29 202.21.124.22

Ih hurliin tamgiin gazriin Hevlel medeelliin albanii darga baisiimaa yagaad ingeed buruu bicheed bnaa Bathandiig mun Imax geed Shangrila d kino gargadag kino teatriin darga baisaan ter teatriin ezen ni Zi Enhbold Anandbazar shuu dee Bathand bol Zi ba Anandbazariin nuudgai

Avatar

зочин 2020-05-29 66.181.166.196

Ёстой авах нэр дэвшигч алга аа, дарханы замыг там болгогч, хөөн хэлэлцэх хугацаагаар панз үсэргэгч хоёр л гарч таарах байх даа

Avatar

Зочин 2020-05-29 202.126.88.72

Хэхэ АН-ны нийтлэл үү. АН-д маш буруу үзэл сурталтай хүмүүс бүгсэн байдаг шүү. Ардчилал гэхээр дураараа байж болдог гээд бодчихсон

Avatar

Зочин 2020-05-29 202.179.2.147

энх-амгалангийн ээжийг эхнэртэй портерт суулгаад Дарханы замаар хэдэн удаа явуулах юм сан. Ямар хүү төрүүлсэн ямар хүнтэй ханилсанаа мэдэг..

Avatar

Зочин 2020-05-29 202.126.89.240

Энхамгалан н**ш Хан-уулд тайлангаа тавьж чадахгүй алга болсон.2016 онд юугаа мэдэхгүй сайхан юм яриад солиорж өгсөн.

Avatar

Зочин 2020-05-29 202.126.89.240

Сонголтгүй сонголт гэж хөдөө утгаараа байна.Шинэ нам Махн гэж бүр хэрэггүй баасны өтнүүд байгаа.Электоратаас энэ зэрлэгүүд тэнэгүүдтэй өрөлдөх хүн алга.

Avatar

Зочин 2020-05-29 64.119.21.94

Тамгын газрын хэвлэл мэдээллийн албаны дарга гээч.худлаа бичээд бх юм.

Avatar

Зочин 2020-05-29 192.82.76.79

Оймс Баярсайхан Ааяа 2 ч мэргэжлийн хяналтын ХААНИ байсан даа

Avatar

Зочин 2020-05-29 202.126.89.87

оймс бааяа ааяа 2 гээч

Avatar

Зочин 2020-05-29 45.79.4.238

Яаж ч харсан энэ 4-өөс Раднаасэд, Энх-Амгалан 2 нь дээр юм байна. Амгаланбаатар гаалийн байцаагч байхдаа хахууль авч шоронд орж тагнуулын газрын даргад хахууль өгч хэрэгээ хаасан луйварчин, муруйтай тоглоомчин хүн. Энэ эмэгтэй Говь-Алтай хаана байдгыг мэдэхгүй байх даа.

Avatar

Зочизочинн 2020-05-29 202.9.40.127

ДАРХАНЫ ЗАМЫГ ТАМ БОЛГОСОН ЭХН-АМГАЛАНГ ГОВЬ-ХЛТАЙЧУУД СОНГОХГУЙ БАЙСАН НЬ ДЭЭР. ЭНХ-АМГАЛАН САЙД БОЛООД ЮУ ХИЙСЭН ЮМ БЭ ? ЦЭЭЖЭЭ ӨРГӨРӨӨС ӨӨР ЮМ ХИЙГЭЭГҮЙ ШҮҮ ДЭЭ ! МӨН АРДЫН АРМИД 25-30 ЖИЛ БОЛЖ ХҮРТДЭГ ХУРАНДАА ЦОЛЫГ ИЧИХ Ч ҮГҮЙ ЗҮҮГЭЭД Л ЯВЖ БАЙНА.

Avatar

ЗОЧИН 2020-05-29 192.82.76.67

МАН-ЫН РАДНААСЭД ГЭЖ ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААГ БОГИНОСГОСОН ХУУЛЬ БАТЛУУЛЖ ӨӨРИЙН НАМЫН ЦАГААН ЗАХТНУУДЫГ, НАЙЗ НАРАА ЭРҮҮГИЙН ЯЛААС МУЛТАЛЖ БАЙСАН ХҮНИЙ АДАГ, ЭНЭ ХОВООГИЙН ХОГИЙН ШААР, ЖДҮЧИН, ЭНХАМГАЛАН ГЭЖ АЖЛЫН САДАА, СУУДЛЫН БӨГЛӨӨС ХОГ, ОДОО ТА НАР БОЛИО, АРД ТҮМЭН ТА НАРЫГ ТАНЬСАН, МЭДСЭН.

Avatar

Zochin 2020-05-29 150.129.141.130

Darhani zamin ajlin yavtsig harval Enkh-amgslan mash muu manager. Turiin said iim ** hun boloh bolomj bgaad ih haramsaj bn

Avatar

1 2020-05-29 119.40.103.6

Раднаасэдийг овоо байж магадгүй гэж ойлгож явдаг байлаа. Гэтэл ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА байхдаа эрүүгийн гэмт хэргийн ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА-г албан тушаалаа ашиглаж яаж завхаруулсныг АРД ТҮМЭН бүү март. Уул нь энэ үйлдэл бол албан тушаалын гэмт хэрэг шүү дээ

Avatar

Довчин 2020-05-29 202.70.44.146

Алтайхан даруухан, номхон хүлцэнгүй хүмүүс л дээ. Бүх хугацааны УИХ-ын сонгуульд ганцхан ГОВЬ-АЛТАЙ-д ардчилал ялж үзээгүй ганцхан аймаг. Ардчиллын хүч суурь султай үүнээсээ хамаараад хөгжил хамгийн муу аймаг. Гарсан гишүүд нь нутгаа гэх сэтгэл бас тааруухан газар даа. Энэ удаа бас л МАН гарах байхаа.

Avatar

Зочин 2020-05-29 103.14.36.6

Алтайчүүд Раднаасэдийгээ мэднээ сонгох ч болно. Бусдыг харин ёстой мэдэхгүй юм байна даа. Ялангуяа энэ хүүхнийг

Avatar

Амгаланбаатар шууд гарна 2020-05-29 103.212.116.223

Энх-Амгалан гарахгүй. Раднаасэд ч хэцүү. Ах дүүсээрээ 10 тэрбум ЖДҮ-гээс авч ББСБ-раа хүүлж байсанг Алтайхан мэдээд үзэн ядсан.

Avatar

Дөл 2020-05-29 202.126.89.228

Амгаланбаатараа дэмжих юм шүү

Avatar

Зочин 2020-05-29 64.119.22.203

Хуучин гаальд байхдаа баахан авилгалаар шорон орох шахсан гэсэн байхаа. Гувчуулаад сурсан зан ч засардаггүй шүү. Дэмий биздээ

Avatar

bataa 2020-05-29 202.55.191.205

batkhand hezee UIH tamgiin gazriin darga bsiin hudlaa ym bichihee boliochee olon niit hevlel medeelel havitsaa l bsan baih

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж