Хөгжлийн бэрхшээлтэй хүү буугаар "зэвсэглэн", дэлгүүр дээрэмдэхийг завджээ

Хуучирсан мэдээ: 2020.05.28-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй хүү буугаар "зэвсэглэн", дэлгүүр дээрэмдэхийг завджээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүү буугаар "зэвсэглэн", дэлгүүр дээрэмдэхийг завджээ

Бразилын нэгэн үнэт эдлэлийн дэлгүүрт тэргэнцэртэй хүү орж ирээд, хөлдөө тоглоомон буу байрлуулан дээрэм хийхийг завджээ.

Уг хэрэг энэ долоо хоногийн эхээр болсон бөгөөд дэлгүүрийн камерын бичлэгээс үзэхэд 19 настай, саатай, сонсголгүй, хэл ярианы бэрхшээлтэй сэжигтэн дэлгүүрийн лангуун дээр хөлөөрөө сүрдүүлсэн зурвас тавиад, дараа нь хөлдөө байрлуулсан тоглоомон буугаа худалдагч руу чиглүүлсэн байна.

Саа өвчний улмаас гараа хөдөлгөх боломжгүй болсон тус сэжигтний зурвас дээр “Сандрах хэрэггүй. Байгаа бүхнээ өг” гэсэн байжээ. Энэ үед дэлгүүрт үйлчлүүлж байсан иргэн даруй гарч зугтсан байна. Эрх баригчдын зүгээс сэжигтний нэрийг нууцалжээ.

Дэлгүүрийн худалдагчийн хэлснээр, хүү дэлгүүрт 10 минут орчим болсон бөгөөд гарч зугтсан үйлчлүүлэгч зурвасыг үзээд хүүг дээрэм хийх биш, мөнгө гуйж байна хэмээн өрөвдөөд мөнгө өгсөн аж. Гэвч хүү гэнэт жинхэнэ мэт харагдах буу хөлдөө байрлуулсан байжээ.

Дэлгүүрт байсан өөр нэг үйлчлүүлэгч уг явдлыг хараад цагдаа дуудсан байна. Удалгүй цагдаа нар ирж, хүүг баривчлахад түүний биед тоглоомон буунаас гадна хүйтэн зэвсэг ч байсан аж. Сэжигтэн хэл ярианы бэрхшээлтэй тул байцаалтад хүүгийн гэр бүлийн хүн оролцож, сэжигтэн, цагдаа хоёрыг ойлголцоход тусалж, хүүг батлан дааж, гарган авчээ.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж