Венесуэл улс алтаар хоол хүнс, эм тариа худалдан авна | News.MN

Венесуэл улс алтаар хоол хүнс, эм тариа худалдан авна

Венесуэл улс алтаар хоол хүнс, эм тариа худалдан авна

Венесуэл улс алтаар хоол хүнс, эм тариа худалдан авна

Венесуэлийн эрх баригчид цар тахлын үед Английн банкинд хадгалагдаж байгаа алтаараа хоол хүнс, эм тариа авах санхүүжилт хийхээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй тохиролцоонд хүрсэн байна.

Тус улсын нэг тэрбум гаруй ам.долларын үнэ бүхий алтан гулдмай Английн банкинд хадгалагдаж байгаа ба алтаа авахын тулд Английн банкийг шүүхэд өгөөд байсан юм. Учир нь Английн банк Николас Мадурог Венесуэлийн хууль ёсны удирдагч биш гэж үзэн Мадурогийн Засгийн газарт 31 тонн алтыг нь өгөхөөс татгалзсан.

Эцэст нь тэрхүү алтыг хүнс, эм тариа болгон авах болсон бөгөөд гэрээнд заасны дагуу төлбөрийн үе шатанд авлигын эрсдэл үүсэхээс зайлсхийхийн тулд санхүүжилтийг шууд хийхээр болжээ.

Венесуэл улс нь зургаан жилийн хугацаанд үргэлжилсэн эдийн засгийн хямралын улмаас үндсэн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, түүн дотроос хоол хүнс, эм тарианы хомсдолд ороод байгаа билээ. Тус улсын төрийн тэргүүн Мадуро ОПЕК-ийн орнуудын газрын тосны салбарт хориг тавьсан АНУ-ыг үүнд буруутгадаг.

Эх сурвалж: REUTERS

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

chamaas deer DUURIALGCHAA nygelgyi, minut tytam gyilchtai dyyrialgadag ubchtei, opigryygaa z**l, 2020-05-28 65.100.128.169

esun shiduin yumtai baij- mongol ylciun ouynii byteel ashuglaj Xoopond ni yanz byr bolgoj xolij Esysdj MATARLAXAA BOLIO .

Avatar

Зочин 2020-05-28 192.119.160.17

Аглийн банкны, хөрөнгөтөн нийгмийн дээрэм шүү дээ, энэ мэтээр асар их мөнгийг дээрэмдэж авч чадаж байна. Монгол ч алтаа дотооддоо хадгалах хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-05-28 103.10.21.45

Эргүү мал. Чам шиг малнаас дор элийрсэн юмнууд хаа саагүй байх юм даа.

Avatar

Зочин 2020-05-28 43.242.242.63

МОНГОЛЧУУД ХОНИО ӨГӨХ ЮМСАН ДАА АЛТААР СОЛИОД Л..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж