Венесуэлийн эрх баригчид цар тахлын үед Английн банкинд хадгалагдаж байгаа алтаараа хоол хүнс, эм тариа авах санхүүжилт хийхээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй тохиролцоонд хүрсэн байна.
Тус улсын нэг тэрбум гаруй ам.долларын үнэ бүхий алтан гулдмай Английн банкинд хадгалагдаж байгаа ба алтаа авахын тулд Английн банкийг шүүхэд өгөөд байсан юм. Учир нь Английн банк Николас Мадурог Венесуэлийн хууль ёсны удирдагч биш гэж үзэн Мадурогийн Засгийн газарт 31 тонн алтыг нь өгөхөөс татгалзсан.
Эцэст нь тэрхүү алтыг хүнс, эм тариа болгон авах болсон бөгөөд гэрээнд заасны дагуу төлбөрийн үе шатанд авлигын эрсдэл үүсэхээс зайлсхийхийн тулд санхүүжилтийг шууд хийхээр болжээ.
Венесуэл улс нь зургаан жилийн хугацаанд үргэлжилсэн эдийн засгийн хямралын улмаас үндсэн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, түүн дотроос хоол хүнс, эм тарианы хомсдолд ороод байгаа билээ. Тус улсын төрийн тэргүүн Мадуро ОПЕК-ийн орнуудын газрын тосны салбарт хориг тавьсан АНУ-ыг үүнд буруутгадаг.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ