Цагаан ордон уйгуруудын эрхийг хамгаалах хууль баталлаа

Хуучирсан мэдээ: 2020.05.29-нд нийтлэгдсэн

Цагаан ордон уйгуруудын эрхийг хамгаалах хууль баталлаа

Цагаан ордон уйгуруудын эрхийг хамгаалах хууль баталлаа

Цагаан ордны хууль тогтоогчид өчигдөр/2020.05.27/ 2 сая орчим Шиньжян- Уйгурын лалын шашинт иргэдийг хорих лагерт албадан саатуулж буй Хятадын засгийн газрын албан тушаалтнуудын эсрэг хориг тавих асуудалд санал хураажээ.

“Уйгурын хүний эрхийн бодлогын акт 2020” гэх тус хуулийн төсөл нь хорих лагеруудын хэрэгт БНХАУ-ын коммунист намыг буруутгаж, тус нутгийн Уйгур, уугуул Казак болон бусад лалын шашинт иргэдийн зөрчигдсөн эрхийг шийдэхийг зорьж байгаа аж.

Уг хуулийн төсөл 413 дэмжлэг, нэг хүний эсэргүүцлээр батлагдсан байна. Эсэргүүцсэн ганц хүн нь Кентакийн бүгд найрамдах намын гишүүн Томас Масси аж.

Санал хураахаас өмнө Нэнси Пелоси “Бээжин уйгур үндэстнүүдийг харгис хэрцгийгээр дарлаж байгаа нь дэлхийн нийтлэг ухамсарыг доромжилж байна. Бид үүгээрээ хавчигдсан хүмүүсийг мартаагүй гэдгээ харуулж байна. БНХАУ-ын даргад хандаж хэлэхэд, та тэдгээр хүмүүсийг мартагдсан гэж үзэж байгаа бол таны буруу” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Хоёр долоо хоногийн өмнө тус хуулийн төсөл Сенатаар батлагдсан бөгөөд одоо Ерөнхийлөгч Дональд Трампын ширээн дээр очиж, гарын үсэг зурагдахыг л хүлээх үлдэж байгаа аж. Тэрбээр өчигдөр үүнд гарын үсгээ зурах эсэхээ тодорхой хэлээгүй ч сэтгүүлчдэд “Би энэ хуулийн төслийг маш нухацтай үзэж байна” хэмээн ярьжээ.

Хуулийн дагуу бол Ерөнхийлөгч уйгур иргэдийг эрүүдэн шүүх, хэрэг үүсгэлгүй, ял оноолгүйгээр цагдан хорих, хорих хугацааг зоргоороо сунгах, хулгайлах, лалын шашинт үндэстний цөөнхтэй хүн ёсноос гадуур харьцах, доромжлох, хэрцгий хандах, Шиньжяны хүмүүсийн “амьд явах, аюулгүй амьдрах эрх”-ийг хязгаарлах бусад үйлдэлд хариуцлага хүлээх ёстой БНХАУ-ын албаныхан болон бусад хүмүүсийг тодорхойлж, Конгресст тайлангаа хүргүүлэхэд 180 өдрийн хугацаа байгаа гэнэ.

Түүний дараа тайланд тусгагдсан хүмүүсийн эд хөрөнгөд хориг тавьж, визийг нь хүчингүй болгож, АНУ-д нэвтрэх эрхийг нь хязгаарлах зэрэг арга хэмжээ авах юм байна. Гэвч хуулийн дагуу дээрх арга хэмжээнүүдийг авах нь АНУ-ын үндэсний эрх ашигт нийцэхгүй хэмээн үзэж, баталгаажуулахаас татгалзах бүрэн эрх Ерөнхийлөгчид буй гэнэ.

Мөн түүнээс гадна уг хуулийн төсөлд төрийн департмент БНХАУ-ын хорих лагеруудад хэдэн хүн хоригдож буй болон тэд ямар хэцүү нөхцөл байдалд байгаа зэрэг нарийн мэдээллүүдийг цуглуулах шаардлагатай аж. Харин АНУ-ын төрийн департмент одоогийн байдлаар жил бүр зохион байгуулдаг хүний эрхийн болон олон улсын шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний талаар тайландаа дээрхтэй холбоотой зөрчлүүдийг дэлгэрэнгүй тусгаж байгаа гэнэ.

Төрийн департментийн хэвлэлийн төлөөлөгч өчигдөр “Хүлээгдэж буй хуулийн төслийн талаар бид тайлбар өгөөгүй байгаа ч Шиньжяны хүний эрхийн зөрчилтэй холбоотой асуудлуудын талаар мэдээллийг нээлттэй байлгаж, зорилгодоо хүрэхийн тулд үргэлжлүүлэн Конгресстэй хамтран ажиллаж байгаа” хэмээн мэдээлсэн байна.

Мөн өчигдөр АНУ-ын олон улсын шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний хороо хуулийн төсөл батлагдсаныг тэмдэглэж, коммисар Нюри Туркел “БНХАУ олон сая лалын шашинт хүмүүсийг лагерт хорьж, эрхийг нь зөрчихийг дэлхий харсан ч хэтэрхий удаан чимээгүй байлаа. Уйгурын хүний эрхийн бодлогын акт бол Уйгурын болон бусад лалын шашинт хүмүүсийн эрхийг хамгаалахад чиглэсэн хамгийн анхны том хууль болж байна. Цаашдаа бусад улсууд ч АНУ-ын жишгийг дагаж, энэ асуудалд арга хэмжээ авна гэж найдаж байна” хэмээн ярьжээ.

50 гаруй сенатч хамтран уг хуулийн төслийг боловсруулсан бөгөөд анхны хувилбараа өнгөрсөн оны арванхоёрдугаар сард анх 407 дэмжлэг, нэг эсэргүүцлээр баталж байжээ. Тухайн үед БНХАУ-ын засгийн газар энэ асуудалд ихээр хилэгнэж, гадаад хэргийн сайд Хуа Чуньин дээрх хуулийн төслийг “БНХАУ-ын терроризмийн эсрэг тэмцлийг эсэргүүцсэн үйлдэл” хэмээн тодорхойлж байжээ.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж