Хятадын парламент Хонгконгийн аюулгүй байдлын тухай хуулийн төслийг баталлаа

Хуучирсан мэдээ: 2020.05.28-нд нийтлэгдсэн

Хятадын парламент Хонгконгийн аюулгүй байдлын тухай хуулийн төслийг баталлаа

Хятадын парламент Хонгконгийн аюулгүй байдлын тухай хуулийн төслийг баталлаа

БНХАУ-ын парламент Хонгконгод аюулгүй байдлыг сахиулах хуулийн төслийг өнөөдөр /2020.05.28/ баталж, дараагийн шатны байгууллагад шилжүүллээ. Энэ хууль хэрэгжиж эхэлбэл Хонгконгийн нутаг дэвсгэр дээр ямар нэгэн байдлаар Бээжингийн эрх мэдлийг доройтуулсан, үл тоомсорлосон үйлдэл гаргавал үүнийг гэмт хэрэгт тооцдог болох юм. Тухайлбал, Хятадын төрийн дууллыг үл хүндэтгэвэл энэ нь гэмт хэрэгт тооцогдох аж.

Мөн эх газрын Хятадаас салан тусгаарлахыг оролдох, Төв Засгийн газрын эрх мэдлийг доройтуулах, терроризм, хүчирхийллийн шинж чанартай үйлдэл гаргах, Хонгконгийн хэрэгт хөндлөнгөөс оролцох зэргийг эрүүгийн хуулиар зохицуулах зэрэг багтжээ. Үүнээс гадна уг хуулийн төсөлд "шаардлагатай бол Төв Засгийн газрын үндэсний аюулгүй байдлыг сахиулах байгууллагуудыг Хонгконгод байрлуулна" хэмээн заасан байна.

Энэхүү хууль Хонгконгийн тусгай статусыг үгүй хийж магадгүй гэсэн болгоомжлол олон улсад байгаа билээ. Түүнчлэн эх газрын Хятадын эсрэг эсэргүүцлийн шинэ давалгааг хэдийнэ өдөөгөөд байгаа юм. Хятадын зүгээс Хонгконгод өөрийн аюулгүй байдлыг сахиулах агентлаг, байгууллагуудыг аль хэдийнэ нэвтрүүлж эхлээд байна.

Одоо уг хуулийн төслийг Коммунист намын Байнгын хороо батлах үйл явц үлдээд байгаа ба наймдугаар сар гэхэд хуулийг эцэслэн батлах ажээ.

Хонгконгийн эрх баригчид өсөн нэмэгдэж буй хүчирхийлэл, "терроризм"-ыг арилгахад энэ хууль зайлшгүй шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. Хэдий дэлхий нийтээр цар тахал дэгдээд байгаа ч сүүлийн өдрүүдэд Хонгконгод эсэргүүцэл тэмцлийн үйл ажиллагаа сэргэх төлөвтэй байгаа юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж