Хустайн байгалийн цогцолборт газраас Богд хаан уулын дархан цаазат газарт өмнө нь 10 халиун буга нутагшуулсан билээ. Тус газрын хамгаалалтын захиргаанаас мэдээлснээр, саяхан Богд хан ууланд хоёр согоо, 10 гаруй халиун буга нэмж нутагшуулан, цус сэлбэхээр ажиллаж байгаа ажээ.
Энэ ажлын үр дүнгээс шалтгаалан цаашид Улсын тусгай хамгаалалтын бусад газарт, зөвхөн төвийн гэлтгүй баруун, зүүн болон хойд бүсийн нутагт буга сэлгэн нутагшуулахаар төлөвлөж буй юм байна. Өнөөдрийн байдлаар мэргэжилтнүүд Богд ууланд сэлгэн нутагшсан буга, согоонуудыг ажиглан, судалгаа хийж байгаа аж.
Хустайн байгалийн цогцолборт газарт өнөөдөр 1300 орчим буга буй юм байна. Судлаачдын мэдээлснээр, 50 мянган га нутагт 400 буга бэлчээрлэх боломжтой юм байна.
Б.ЖАРГАЛ
Зочин👍 2020-05-28 202.21.108.222
Нийслэлд өвлийн цагт буга орж ирээд хавар нь буцаад Богд уулруугаа явдаг бсан.Хүнээс бараг айдаггүй л бсан. Иргэдээ ан амьтан ой модоо хайрлахтун !!🙏🙏
Зочин 2020-05-28 202.179.25.22
iim saihan amitang manaihan hairlaasai da, surleg yuma
Зочин 2020-05-28 64.119.25.50
Маш их баярлаж байна.970,80-аад оныг санагдуулам сайхан харагдаж байна.Социализмийн үед энэ амьтныг хүн хайрладаг байлаа. Үүнийг агнадаг нэг ч хүн байгаагүй ээ.Зах зээл,хуурамч ардчилал гэх ёрын нийгэм монголд орж ирсэнээр энэ амьтан Богд ууландаа харагдахаа байсан юм.Энэ ёрын нийгэмд хүн бүр эрх чөлөө гэхчлэн дурын нэг тэнэгүүд б** агсаж эвэр,чив гэж солиорцгоолоо шүү дээ.
Зочин 2020-05-28 64.119.21.127
Улаанбаатарчууд минь энэ амьтныг хамгаалж хайрлаарай. Туул голын хөвөөгөөр буга бэлчиж байсаан цаг саяхан. Хэт олон барилга , зам бариад хаачихсан юм.