COVID-19: Ажилгүйдлийн тэтгэмжийг үргэлжлүүлэхийг Путин дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2020.05.29-нд нийтлэгдсэн

COVID-19: Ажилгүйдлийн тэтгэмжийг үргэлжлүүлэхийг Путин дэмжлээ

COVID-19: Ажилгүйдлийн тэтгэмжийг үргэлжлүүлэхийг Путин дэмжлээ

Коронавирусийн улмаас ажилгүй байгаа иргэдэд олгох тэтгэмжийг 2020 оны аравдугаар сарын 1 хүртэл сунгах саналыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дэмжлээ.

“Хөдөлмөрийн зах зээлд бий болоод байгаа нөхцөл байдлыг харгалзан ажилгүйдлийн тэтгэмж олгох хугацааг дахин гурван сараар сунган 2020 оны аравдугаар сарын 1 болгох саналыг дэмжиж байна. Ажилгүйдлийн тэтгэмж авах хугацаа нь дууссан иргэд Хөдөлмөр эрхлэлтийн төрийн байгууллагад хандан хүсэлтээ гаргахад хангалттай. Одоохондоо ингэж шийдье. Цаашаа нөхцөл байдал яаж өөрчлөгдөхийг харзнаж байя” хэмээн Ерөнхийлөгч Путин хэлжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж