Москва хотын хөл хориог зургадугаар сарын 14 болтол сунгалаа

Хуучирсан мэдээ: 2020.05.29-нд нийтлэгдсэн

Москва хотын хөл хориог зургадугаар сарын 14 болтол сунгалаа

Москва хотын хөл хориог зургадугаар сарын 14 болтол сунгалаа

Москва хотын хөл хорионы хугацааг зургадугаар сарын 14 болгон сунгах шийдвэрийг хотын Захирагч Сергей Собянин гаргалаа.

Хэдийгээр хөл хорионы хугацааг сунгаж байгаа ч зарим хязгаарлалтыг сулруулсан байна. Тухайлбал, зургадугаар сарын 1-нээс эхлэн хүнсний бус барааны дэлгүүрүүд, хими цэвэрлэгээ, угаалгын газрууд ажиллаж эхлэх юм. Мөн хотын оршин суугчдыг графикийн дагуу гадуур зугаалахыг зөвшөөрлөө.

2020 оны гуравдугаар сарын 31-нээс эхлэн коронавирусийн цар тахлын улмаас Москва хотын оршин суугчид гэрээсээ гадагшаа гарахын тулд QR код бүхий зөвшөөрлийн бичгээр гарч байгаа юм. Зургадугаар сарын 1-нээс эхлэн 65-аас дээш насны ахмадууд, архаг хууч өвчтэй хүмүүс гадагшаа гарч салхилахыг зөвшөөрлөө. Иргэдийн салхилах ногоон байгууламж бүхий цэцэрлэгүүдийг нээсэн боловч хэт олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх тал дээр хяналт тавих ажээ. Салхилах цаг нь өглөөний 09.00 цагаас оройн 21.00 цагийн хооронд байх бөгөөд долоо хоногтоо гурван удаа гарахыг зөвшөөрчээ.

Амны хаалтыг заавал зүүхийг Москва хотын захиргаа шаардаж байна. Өмнө нь дэлгүүр, худалдааны төв, нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ заавал зүүж байсан бол одоо гэрээсээ гарсан л бол амны хаалт зүүхийг шаардахаар болж байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж