Нефть, байгалийн хийн нөөцийг Аудитын газар сөргөөр үнэлэв | News.MN

Нефть, байгалийн хийн нөөцийг Аудитын газар сөргөөр үнэлэв

Нефть, байгалийн хийн нөөцийг Аудитын газар сөргөөр үнэлэв

Нефть, байгалийн хийн нөөцийг Аудитын газар сөргөөр үнэлэв

Одоо олборлож байгаа нефтийн ордуудын нөөц 35 жил, байгалийн хийн нөөц 50 гаруй жил байгаа ч хөрөнгө оруулалт эрсдэлтэй, мөн ордууд алс бөглүү газарт байршдаг нь энэ салбарын ирээдүйг өөдрөгөөр төсөөлөхөд саад болж байна хэмээн ОХУ-ын Аудитын газар тайландаа дурджээ. Аудитын газар Оросын стратегийн түүхий эдийн хөгжлийг тодорхойлох тайланг саяхан боловсруулж гаргажээ.

Тайланд дурдсанаар нефтийн батлагдсан нөөцийн 65 хувь нь хөрөнгө, хөдөлмөр ихээхэн зарцуулж байж олборлох байрлалтай байгаа нь зөвхөн нөөцөд тулгуурлан гаргасан 35 жилийг 20 болгон богиносгох магадлал өндөртэйг анхааруулсан байна.

Стратегийн эдгээр түүхий эдийн хайгуулын ажил бараг хийгдэхгүй байгааг мөн тайланд анхааруулжээ. Хөрөнгө, хөдөлмөр бага зарцуулан олборлож байгаа ордуудын нөөц бараг дуусах шатандаа орсон аж.

ОХУ-д 283 төрлийн байгалийн баялаг бүртгэгдсэнээс 86 төрлийг нь олборлож байгаа юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж