Пакистан эр Энэтхэгээс “тагнуулч” тагтааг нь буцааж өгөхийг шаардав

Хуучирсан мэдээ: 2020.05.28-нд нийтлэгдсэн

Пакистан эр Энэтхэгээс “тагнуулч” тагтааг нь буцааж өгөхийг шаардав

Пакистан эр Энэтхэгээс “тагнуулч” тагтааг нь буцааж өгөхийг шаардав

Пакистаны тосгоны нэгэн иргэн Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигоос тагнуулын хэргээр “баривчилсан” тагтааг нь буцаан өгөхийг шаарджээ.

Пакистан эр Энэтхэгийн хилээс 4 км зайд амьдардаг бөгөөд Эйд баярыг тэмдэглэн тагтаанууд нисгэсэн аж. Харин цагдаа нар хилээр нэвтэрсэн нэгэн тагтааг барьж “Тэр тагтааны нэг хөлд нууц код бүхий бөгж байсан. Тэр нууц кодыг тайлахаар ажиллаж байна” хэмээн мэдээлжээ.

Пакистан эрийн хэлснээр, баригдсан тагтааны хөлд байсан нууц код нь үнэндээ түүний утасны дугаар аж. Пакистаны сонингууд тэр эрийг Хабибулла нэртэй, олон тагтаа эзэмшдэг нэгэн хэмээн мэдээлсэн байна.

Сонинд Хабибулла “Тагтаа бол энх тайвны бэлгэ тэмдэг. Энэтхэг гэмгүй шувууг хохироох эрхгүй” хэмээн ярьжээ. Хилээр нэвтэрсэн тагтааг Энэтхэгийн тосгоны хүмүүс барьж цагдаад өгсөн аж.

Хоёр улсын хиллэдэг Кашмир гэх газрыг Энэтхэг, Пакистан хоёулаа булаацалддаг бөгөөд тогтмол цэргийн үл ойлголцол үүсдэг. Өмнө нь 2015, 2016 онуудад ч бас Пакистанаас нисч ирсэн тагтаануудыг баривчилж байжээ.

Эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж