FIFA: Монголын хөлбөмбөгийн шигшээ баг тоглолт наймаалцаагүй

Хуучирсан мэдээ: 2020.05.28-нд нийтлэгдсэн

FIFA: Монголын хөлбөмбөгийн шигшээ баг тоглолт наймаалцаагүй

FIFA: Монголын хөлбөмбөгийн шигшээ баг тоглолт наймаалцаагүй

Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийг тоглолт наймаалцсан гэх мэдээллүүд өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр гарч эхэлсэн. FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооны зүгээс энэ хэрэг дээр мөрдлөг явуулж, эрэгтэйчүүдийн шигшээ багийн хаалгач, хамгаалагч нараас мэдүүлэг авч, дансны хуулга, хөрөнгө орлогын мэдүүлгийг нь аван буцсан тухай хэвлэлүүд мэдээлж байлаа. Гэвч Монголын үндэсний шигшээ багийн гишүүд энэхүү асуудлаар цаг тухай бүрт хариу өгч байсан ба тэднийг гэм буруугүй гэдгийг энэ удаад FIFA баталлаа.

FIFA-ийн Сахилгын хороо таван сар гаруй хугацаанд энэ хэргийг хянаж, шалгасны дараа монгол тамирчдын нэр дээр нээсэн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг ирүүлсэн тухай шигшээ багийн тоглогч Б.Даваажав өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

Сайн байцгаана уу?Өнөөдөр сайхан, баяртай мэдээтэй өдөр байлаа.МХБХ-ны дэд Ерөнхийлөгч Г.Дашням нь МУ-ын…

Posted by Даваа Баттер on Wednesday, May 27, 2020

2022 оны хөлбөмбөгийн ДАШТ, 2023 оны Ази тивийн АШТ-д оролцох эрхийн төлөөх урьдчилсан шатны "F" хэсгийн дөрөв дэх тоглолтоо Монголын шигшээ баг өнгөрөгч 2019 оны аравдугаар сарын 15-ны өдөр Киргизстаны шигшээ багтай талбай дээрээ хийж, харамсалтай нь 2:1-ийн харьцаатай хожигдсон. Харин FIFA-ийн зүгээс энэхүү тоглолтыг наймаалцсан, тохиролцсон байж болзошгүй хэмээн хэрэг нээсэн. Эцэст нь Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг ямар ч тоглолт наймаалцаагүй нь батлагдлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж