Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна.
Тухайлбал, өнөөдөр “ЭНТО” ХХК-иас коронавируст халдварын голомтод ажиллаж байгаа эмч, сувилагч, алба хаагчдад вирусын эсрэг дархлаа дэмжих эм, тосон түрхлэгүүдийг хандивлалаа.
Хандивт багтсан “Кагоцел” эмийн тухайд ханиад томуу болон амьсгалын замын цочмог халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор, мөн өвчлөлийн үед эмчилгээний зориулалтаар хэрэглэх бөгөөд хоёр өдөр, өдөрт хоёр шахмалыг хэрэглээд 5 хоногийн турш дархлааг дэмжиж, үрэвслээс хамгаалах үйлчилгээ үзүүлдгээрээ давуу талтай аж. Түүнчлэн “Виферон” гель, тосон түрхлэгийг дархлаа дэмжих зорилгоор, мөн хавсарсан эмчилгээнд хэрэглэдэг байна.
Тус компани нь Монгол Улсын эм, эмнэлгийн хэрэгслийн зах зээлд импорт болон дотоодын харилцагчдын 3500 гаруй нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгслийг тэгш, хүртээмжтэй ханган нийлүүлэх үйл ажиллагааг явуулдаг юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ