Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Нийслэлийн шилдгээр шалгарлаа | News.MN

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Нийслэлийн шилдгээр шалгарлаа

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Нийслэлийн шилдгээр шалгарлаа

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Нийслэлийн шилдгээр шалгарлаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас энэ оныг ‘’Нэг хот-Нэг стандарт’’ зорилтот жил болгон зарлаж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд болон 9 дүүргийн хэмжээнд ‘’Нэг хот-Нэг стандарт’’ болзолт уралдааныг зарласан билээ.

Тус жилийн хүрээнд зарлагдсан болзолт уралдааны нэгдүгээр улирлын дүн гарч Нийслэлийн тэргүүний хороо, хэсгийн ахлагч нарын тэргүүний баг, тэргүүний агентлагууд шалгарлаа. Тухайлбал, ‘’Нэг хот Нэг стандарт’’ болзолт уралдааны хэсгийн ахлагч нарын тэргүүний багаар дүүргийн 16 дугаар хорооны хамт олон шалгарч Нийслэлийн агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Мөнхжаргалаас шагналаа гардан авсан юм.

Энэ үеэр Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин ‘’Хорооныхоо иргэд, аж ахуй нэгж хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хууль, тогтоомж, стандарт, норм, дүрэм, хэм хэмжээг мөрдүүлэх, хяналтын тогтолцоог сайжруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд идэвх санаачлагатай оролцож, жил бүр Нийслэлийн шилдгээр шалгарч буй 16 дугаар хорооны хамт олонд баяр хүргэж, Талархал’’ илэрхийллээ.

Мөн дэлхий нийтийг цочроогоод буй Коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх ажлыг дүүргийн хэмжээнд зохион байгуулж буй Засаг даргын Тамгын газарт Азийн сангаас 6600 ширхэг маск хандивласанг гардуулан өглөө хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

16 дугаар хорооны иргэн Ч.Чулуунбаатар. 2020-05-28 202.21.109.42

Хорооны ажилтанууд , хэсгийн ахлагчид.., цагдаагийн хэсгийнхэн Сайн ажиллаж байдаг гэж ихэнх хүмүүс үздэг юм…баяр хүргэе…

Avatar

Зочин 2020-05-28 202.21.117.194

ЭЭ бурхан минь БЗД-ийн 16-р хороолол 16-р хорооны оршин суугч бид хогон дундаа амьдарсан хэвээр, дуусаагүй явган хүний замтай жил гаран болж байна. Арай ч дээ. очоод үздэг болоосой доо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж