
Нийт 500 миль буюу 804.7 км үргэлжлэх гараа эхлээд 17 минут өнгөрч байх үед “Dodge” багийн Курт Бусч шахуулан гадна талын ханыг хүчтэй мөргөн уралдааныг үргэлжлүүлэх боломжгүй болсон байна. Энэ гараанд хоёр удаа түрүүлсэн уралдааны дөрвөн удаагийн аварга Жиммиэ Жонсонд хүчтэй шахуулсан байна. Энэ явдлаас хойш удалгүй Эллиот Садлэр шахуулан замын дотор талын хамгаалалтыг мөргөн мөн л уралдааныг орхисон байна. “Ford” багт уралддаг тэрбээр хамгаалалтын ханыг мөргөх үедээ мөр болон цээжиндээ гэмтэл авсан бөгөөд “Хэзээ ч ийм осолд орж байсангүй” гэж мэдэгдсэн байна.
Нүд хальтрам эдгээр ослуудын дараа уралдаан тун өрсөлдөөнтөй үргэлжилсэн бөгөөд сүүлийн хоёр жил 65 гараа дараалан нэг ч гараанд түрүүлээгүй байсан Грег Биффле “Пинселвань-500 Поконо” тойруулгад хэнийг ч урдаа оруулсангүй. “Ford” багт харьяаллагддаг тэрбээр өөрийн энэ ялалтаа эмнэлэгт эмчлүүлж байгаа багийн эзэн Жак Роушт зориулсан гэж мэдэгдсэн байна.
Score Studio