Тэсрэх дэлбэрэх зүйлсийг хайж устгах ажил хийгдэж байна

Хуучирсан мэдээ: 2020.05.28-нд нийтлэгдсэн

Тэсрэх дэлбэрэх зүйлсийг хайж устгах ажил хийгдэж байна

Тэсрэх дэлбэрэх зүйлсийг хайж устгах ажил хийгдэж байна

Дорнод аймгийн төв Хэрлэн сум /Чойбалсан хот/, Баянтүмэн сумдад Оросын Холбооны Улсын Цэргийн анги нэгтгэлүүд байрлаж байсан суурин газрууд, хээрийн сургуулилт хийж байсан талбайд сум, тэсрэх дэлбэрэх зүйлсийг эрэн хайх, устгах ажлыг аймгийн Засаг даргын А/301 дүгээр захирамжаар ажлын хэсэг байгуулан зохион байгуулж байна.

Аймгийн Засаг даргаас Зэвсэгт хүчний Жанжин штабт хүсэлт гаргасны дагуу Зэвсэгт Хүчний Жанжин Штабын даргын тушаалаар ажиллагааны удирдлагын газрын мэргэжилтэн дэд хурандаа Д.Баасансүрэнгээр ахлуулсан Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн тэсрэх дэлбэрэх зүйлсийн хайгуул устгалын бүлэг 11 бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 25-ны өдрөөс эхлэн ажиллаж байна. Өнөөдөр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн ажлын хэсгийн бүрэлдэхүүний үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцлаа.

Дорнод аймгийн Хэрлэн сум 5 дугаар баг Өлзийтийн тал гэдэг газар тэсэрч дэлбэрэх аюултай зүйлсийн хайгуулын ажлыг хийж гүйцэтгэхэд 125 мм-ийн Т-72 сум 1 ширхэг, 122мм-ийн Д30 гаубец сум-1 ширхэг, 120 мм миномит-7 ширхэг, 30 мм автомат пушигны сум-1 ширхэг, тэсрээгүй хошуу-2 ширхэг, 12.7 мм пулемётын БЦТ сум-2 ширхэг, 73мм ПГ-15 гранатын тэсрээгүй хошуу-1 ширхэг, С5 удирдлагагүй пуужингийн цэнэг 5 ширхэг, 30мм БЗ сум 3 ширхэг, 100мм под калибр нэг ширхэг нийт 107 ширхэг тэсэрч дэлбэрэх галт хэрэгсэл гаруй тэсрэх аюултай зүйлсийг илрүүлэн тэсэлгээ хийж устгах ажиллагааг зохион байгуулаад байна.

Дорнод аймагт 1960-аад оноос эхлэн ЗХУ-ын цэргийн анги нэгтгэлүүд суурьшин байрлаж түүхтэй.  Энэхүү талбай нь тэдгээр анги нэгтгэлүүдийн хээрийн сургуулилт хийгддэг байсан талбай бөгөөд сургуулилтын үед тэсрэлгүй, газрын хөрсөнд үлдсэн, зарим нь манай зэвсэглэлд хэдийнээ ашиглагдахаа больсон галт хэрэгслүүд ч байгаа талаар мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байлаа. ЗХУ-ын анги нэгтгэлүүдийн байрлаж байсан нийт 4 том талбайд тэсрэх, дэлбэрэх зүйлсийг хайх ажил хийгдэнэ.

Захирамжаар тэсрэх дэлбэрэх зүйлсийг хайх устгалын бүлгийг удирдлага зохион байгуулалт, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах, хөдөлмөр аюулгүй ажиллагааны заавар журмыг чанд сахин ажиллуулж дүнг 06 дугаар сард багтаан танилцуулахыг ажлын хэсгийн ахлагчид даалгажээ.Иймд иргэд та бүхэн байлдааны сум, тэсэрч дэлбэрч болзошгүй зүйлс таарвал яаралтай цагдаагийн байгууллагад дуудлага өгч, аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: ДОРНОД АЙМАГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж