Трамп нийгмийн цахим сүлжээнүүдийг хаана хэмээн сүрдүүлжээ

Хуучирсан мэдээ: 2020.05.28-нд нийтлэгдсэн

Трамп нийгмийн цахим сүлжээнүүдийг хаана хэмээн сүрдүүлжээ

Трамп нийгмийн цахим сүлжээнүүдийг хаана хэмээн сүрдүүлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын жиргээнүүдийг Твиттер худал мэдээлэл агуулсан хэмээн тэмдэглэсэнд тэрбээр нийгмийн цахим сүлжээнүүдийн “консерватив үзлийг устгахын тулд” чанга гараар зохицуулна, эсвэл бүрмөсөн хаана хэмээн сүрдүүлжээ.

Тэрбээр өчигдөр/2020.05.27/ өөрийн твиттертээ “Нийгмийн цахим сүлжээний платформуудын консерватив үзлийг бүрмөсөн устгахыг бүгд найрамдахчууд хүсч байна. Тиймээс бид түрүүлж хөдлөн8 тэднийг хатуу гараар зохицуулах, эсвэл хаах шаардлагатай. Бид бүгд 2016 онд нийгмийн цахим сүлжээнүүд хэрхэн ажиллаж, гутамшигтайгаар бүтэлгүйтсэнийг мэднэ. Гэхдээ тэд бууж өгөлгүй улам хүчирхэгжин дахиж гарч ирнэ. Түүнээс өмнө бид хөдлөх хэрэгтэй. Үгүй бол хууран мэхлэгчид даварч, мэдээлэл цуглуулж, санал хулгайлах болно. Улмаар хамгийн их хуурсан хүн ялна. Тиймээс нийгмийн цахим сүлжээнүүдийг яг одоо цэвэрлэх ёстой!” хэмээн жиргэжээ.

Удалгүй Цагаан ордны төлөөлөгч Кайлейг МакЭнани Ерөнхийлөгч ойрын хугацаанд нийгмийн цахим сүлжээний компаниудад зориулан захирамж гаргана хэмээн мэдээлсэн байна.

Твиттер энэ долоо хоногт Трампын саналын хулгайн тухай зарим жиргээг худал хэмээгээд, уншигчдад үнэн бодит мэдээллийг харж болох холбоос үүсгэсэн байна. Үүнд Трампын өрсөлдөгчид хөөрцгөөж, иргэд ч ихээр шүүмжилсэн байна.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж