ОХУ: Хөхний сүү коронавирусийн эсрэг үйлчилгээтэй

Хуучирсан мэдээ: 2020.05.28-нд нийтлэгдсэн

ОХУ: Хөхний сүү коронавирусийн эсрэг үйлчилгээтэй

ОХУ: Хөхний сүү коронавирусийн эсрэг үйлчилгээтэй

Коронавирус бусад насны хүмүүсийг бодвол бага насны хүүхдүүдэд халдварлах нь бага байгаа нь хөхний сүүнд агуулагддаг протейнууд хүүхдийн дархлааны системийг дэмждэгтэй холбоотой байж магадгүй хэмээн ОХУ-ын эрдэмтэд таамаглаж, шинэ эм бүтээхээр ажиллаж байна.

“Халдвар авсан сая сая хүний дунд хүүхэд халдвар авсан тохиолдол цөөн байгаа нь харагдаж байна” гэж ОХУ-ын шинжлэх ухааны академийн Генийн биологи судлалын хүрээлэнгийн ахлах судлаач Игор Голдмэн ярьжээ. Түүний тайлбарласнаар судалгааны багийнхан лактоферрин буюу ихэвчлэн хөхний сүүнд агуулагддаг, нярайн бүрэн хөгжөөгүй дархлааны системийг бүх төрлийн бактер, вирусээс хамгаалдаг протейныг судалж байгаа аж.

Эрдэмтдийн үзэж буйгаар лактоферрин зөвхөн хүүхдийн төдийгүй насанд хүрсэн хүний дархлааны системийн бактер, вирустэй тэмцэх чадварыг ихээр дэмжих боломжтой гэнэ. Ийнхүү ОХУ-ын судлаачид энэхүү протейныг эмийн бүтээгдэхүүн болгон ашиглах аргыг сонирхон, хайж эхэлсэн байна.

Гэхдээ үүнээс ч өмнө 2007 онд тэд Беларусийн эрдэмтэдтэй хамтран ямааны сүүнээс хүнийхтэй ижил протейн гарган авч, хөгжүүлэх ажил хийж байжээ. Үр дүнд нь гаргаж авсан неолактоферрин гэх протейноо эрдэмтэд бактер, вирус, мөөгөнцөрийн эсрэг үйлчилгээтэй хэмээн мэдээлж байсан юм. Цаашлаад тэрхүү протейныг лабораторид ротавирус, ХДХВ, Гепатит Ц зэргийн эсрэг амжилттай туршиж байв.

Өдгөө эрдэмтэд энэхүү протейныг цар тахлын халдвар авсан хүмүүсийг эмчлэхэд ашиглах боломжтой эсэхэд анхаарлаа хандуулан ажиллаж байгаа бөгөөд онолын хувьд эрүүл хүмүүст ч урьдчилан сэргийлэх зорилгоор вакцин шиг хэрэглэж болно гэж итгэж байгаа аж.

Лактоферрин эсэд вирус наалдах болон үржихээс сэргийлэх үйлчилгээтэй бөгөөд амны хөндийг лактоферрин бүхий шингэнээр зайлах нь вирусийн эсрэг үр дүнтэй арга болох нь. Иймд эрдэмтэд тус протейныг эм хэлбэрт оруулан хөгжүүлэх нь цар тахалтай тэмцэхэд чухал хэрэгтэй нээлт болно хэмээн үзэж байна.

Гэсэн хэдий ч дархлаа судлаач Владимир Болибокын анхааруулснаар шинэ эм коронавирусийн эсрэг хэр үр дүнтэй байхыг одоо хэлэхэд хэтэрхий эрт байгаа юм. Тиймээс энэ асуудалд илүү тодорхой хариулт авахын тулд эм бүтээгчид эхний ээлжийн туршилтын бүтээгдэхүүнүүдээ туршуулахаар ОХУ-ын ерөнхий эмзүй, биологийн агентлагт илгээжээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж