“Eurowings” компанийн нисэх онгоц Германы Дюсселдорф хотоос бүтэн хоёр цаг нисч Италийн Сардинийн аралд хүрсэн ч нисэх буудал нь хаалттай байсны улмаас газардаж чадалгүй буцжээ. Үүний дээр нислэгээр ердөө хоёрхон хүн зорчиж явсан байна.
Мэргэжилтнүүдийн таамагласнаар Сардинийн Олбиа нисэх буудлыг тавдугаар сарын 17-нд нээх шийдвэр гарсан ч орон нутгийн удирдлагууд шийдвэрийг цуцалсныг мэдээгүйгээс ийм алдаа гарсан аж. Сардинийн нисэх буудал ирэх зургадугаар сарын 2-ныг хүртэл хаалттай хэвээр байна. Итали, Герман улсууд нь коронавирусийн эсрэг хөл хорио, хатуу хязгаарлалтын дэглэмээ цуцалж эхэлсэн юм.
‘Covid-19’ цар тахлаас болж олон улсад нислэгүүд цуцлагдаж, агаарын тээврийн салбар бүхэлдээ хямралд ороод буй. Гэхдээ аялал жуулчлалын салбарын орлогодоо тулгуурладаг орнууд хөл хориогоо сулруулж, хилээ нээж эхлээд байна.
Эх сурвалж: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ