Монгол-Казак иргэдээ харилцан эх орондоо татан авчрах талаар санал солилцов | News.MN

Монгол-Казак иргэдээ харилцан эх орондоо татан авчрах талаар санал солилцов

Монгол-Казак иргэдээ харилцан эх орондоо татан авчрах талаар санал солилцов

Монгол-Казак иргэдээ харилцан эх орондоо татан авчрах талаар санал солилцов

Казакстан Улсын Элчин сайд, ноён Жалгас Адылбаев хүсэлт тавьсан дагуу өнөөдөр Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол-Казакстан хоёр улсын хооронд иргэдээ харилцан татан авах захиалгат нислэг үйлдэх талаар санал солилцсон дагуу нислэгийн хугацааны талаар Элчин сайд санал хүсэлтээ илэрхийлсэн.
Тус улсын нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн 100 гаруй иргэн манайд байгаагаас дийлэнх нь Баян-Өлгий аймагт байгаа юм байна.
Харин Казакстан улсаас эх орондоо ирэхээр Монгол Улсын 1000 гаруй иргэн хүсэлтээ ирүүлээд байгаа юм.
Шадар сайд Ө.Энхтүвшин Казакстан улсын засгийн газар үүсээд буй нөхцөл байдлыг даван туулахад чиглэсэн олон арга хэмжээ авч буйд талархал илэрхийллээ. Тэрээр “Бид Казакстан улс руу захиалгат нислэг үйлдэх төлөвлөгөөтэй байсан. Хугацааны хувьд 6 дугаар сарын эхний хагаст гэсэн бодол байна. Учир нь ойрын үед татан авалт хийсэн иргэдийн тусгаарлалтын хугацаа энэ үеэр дуусгавар болно. Танай Засгийн газар ойрын хугацаанд КОВИД-19 халдварыг бүрэн хяналтандаа авна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
Элчин сайд Жалгас Адылбаев цаг гарган, хоёр улсын хооронд харилцан иргэнээ татан авах талаар санал солилцсон явдалд чин сэтгэлийн талархал илэрхийлсэн юм.
Ташрамд дурдахад, тус улсад КОВИД-19 халдварын 9400 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа бол 4600 гаруй хүн эдгэрээд байгаа юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-05-28 202.9.46.130

маш барьцгуй хумуус шуу дээ. хэрэггуй л ажил бна даа

Avatar

Ksa 2020-05-28 202.126.88.181

Ээ дээ. Их л хянуур чамбай чанга байхгүй бол онцгой хэцүү баагийнууд шүү дээ.

Avatar

Зочин 2020-05-28 64.119.22.240

КАЗАКУУД. ӨӨРСДӨӨ. ХАРЬЯАЛАЛАА СОЛЬЖ. ЯВСАН. ОЛОН. ХҮН. БАЙДАГ. ТИЙМ. УЧРААС. ОСМАНЫ. ҮЛДЭГДЭЛҮҮДИЙГ. ОРХИ. ЦААШАА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж