Дижитал мэргэжилтэн бэлтгэх “Internship Opportunity 2K20” хөтөлбөр | News.MN

Дижитал мэргэжилтэн бэлтгэх “Internship Opportunity 2K20” хөтөлбөр

Дижитал мэргэжилтэн бэлтгэх “Internship Opportunity 2K20” хөтөлбөр

Голомт банкнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Internship Opportunity” хөтөлбөрийн энэ жилийн бүртгэл дуусахад 1 хоног үлдлээ.

Их, дээд сургуулиудын оюутан залууст чиглэсэн Дижитал мэргэжилтэн бэлтгэх “Internship Opportunity” хөтөлбөрийг Голомт банк 4 дэх жилдээ зохион байгуулж байна.

Уг хөтөлбөрт банканд ашиглагддаг бодит системүүд дээр дадлага хийх, туршилт явуулах, хувь хүний хөгжлийн сургалтуудад хамрагдах, багийн болон хамтын ажиллагаанд чадавхжих, мэргэшсэн мэргэжилтнүүдийг дагалдаж суралцах, Soft болон Hard Skills-ээ сайжруулах зэрэг давуу талтай.

Мөн хөтөлбөрт хамрагдан дадлага хийснээр Голомт банкнаас сар бүр цалин олгохоос гадна бүтэн жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамрагдах гэх мэт маш олон боломжийг олгодгоороо оюутан залууст зориулж буй томоохон хөрөнгө оруулалт болдог юм.

Бүртгэл 2020.05.29 хүртэл явагдана.

Бүртгүүлэх холбоос: http://digitalexpert.golomtbank.com/event2k20

Дэлгэрэнгүй мэдээлэл: http://digitalexpert.golomtbank.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж