Их Британи Хойд Солонгос дахь Элчин сайдын яамаа хаалаа

Хуучирсан мэдээ: 2020.05.28-нд нийтлэгдсэн

Их Британи Хойд Солонгос дахь Элчин сайдын яамаа хаалаа

Их Британи Хойд Солонгос дахь Элчин сайдын яамаа хаалаа

Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсаас Хойд Солонгосын нийслэл Пёньян дахь Элчин сайдын яамаа хааж, дипломатууддаа тус улсыг орхихыг тушаажээ. Үүний дагуу Их Британийн дипломатууд Лхагва гариг (2020.5.27)-ийн өглөө Хойд Солонгосоос гарч, Хятадын хилийг давсан байна.

“TASS” агентлагт мэдээлснээр Пёньян дахь Их Британийн Элчин сайдын яамны тугийг буулгаж, дипломат төлөөлөгчид нь автомашинд суун байрыг орхин явсан аж. Их Британийн гэнэтийн шийдвэр нь энэ 2020 оны эхнээс эхэлсэн коронавирусийн халдварын эсрэг арга хэмжээтэй холбоотой хэмээн мэдээлжээ. Их Британийн иргэд Хойд Солонгост оршин суудаггүй.

Герман, Швейцарь, Франц, Итали зэрэг олон орны дипломат, оршин суугчид өнгөрсөн гуравдугаар сард Хойд Солонгосыг орхин гарсан юм. Гэвч Швед, ОХУ-ын Элчин сайдууд, цөөн тооны тусламжийн ажилчид Пёньянд үлдсэн байна. Хойд Солонгос нь цар тахлаас сэргийлэн хилээ хааж, гадаадын дипломатуудыг бүтэн сарын хугацаанд гэрээсээ гарахыг нь хоригложээ. Хойд Солонгос нь өнөөдрийг хүртэл коронавирусийн халдвар бүртгэгдээгүй гэж мэдэгдсээр буй юм.

Эх сурвалж: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж