Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө | News.MN

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Өчигдөр  /2020.05.27/ Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан талст” ХХК-ийн зөвшөөрөлгүй газарт барилгын ажил хийгдэж байснаас үүдэлтэй  усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тавдугаар сарын 10-ны өдөр тухайн газарт очиж ажиллан, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд баригдаж байгаа дугуйн замын ажлыг шалгах явцдаа зөвшөөрөлгүй барилга барьж байсан “Хан талст” ХХК-ийн үйл ажиллагааг шалгах Ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргаж байв. Энэ дагуу ажлын хэсэг байгуулагдаж, тухайн газарт хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн үр дүнгээ тавдугаар сарын 21-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар танилцуулсан юм.  Шалгалтаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын эргэн тойрон дахь газруудад зөрчил дутагдал маш ихээр илэрсэн учраас тухайн компанийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан байдаг.

Нийслэлийн Засаг даргын зүгээс болон НЗДТГ-аас, мэргэжлийн байгууллагуудын зүгээс  удаа дараа хяналт шалгалт хийж, үйл ажиллагааг нь зогсоох албан шаардлагуудыг хүргүүлэн, зөрчил арилгах хугацаатай мэдэгдэл өгсөн байтал өчигдөрийг хүртэл  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд  зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан  “Хан талст”  ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт тавиагүй, аюулгүй ажиллагааны журмыг баримталаагүй,  үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авч ажиллаагүй  зэрэг үндэслэлээр  Хотын дарга С.Амарсайхан өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулийг  үүрэг ажлаас нь чөлөөллөө.

Дашрамд дурдахад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анх газар олгох зөвшөөрлийг 2014 оны 6 сард тухайн үеийн Хотын дарга Э.Бат-Үүл гаргаж байсан бөгөөд үүний дагуу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газраас наран шарлагын цогцолбор төслийг хэрэгжүүлэхэд зориулалтаар “Хан Талст” компанид 3.3 га газрыг  ашиглуулахаар шийдвэрлэж байжээ.

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2020-05-28 202.9.46.148

Тэр барилга байшин барьж байгаа компаниуд яагаад хашаа хороо татаж аюулгүй байдалаа хангадаггүй юм бэ? Тэр ххк ийн хүмүүсийг шиитгэ балиар юмнууд бас тэр мэргэжлийн хяналтад хариуцлага тооц

Avatar

Зочин 2020-05-28 139.5.216.93

odoo dahiad oor gazar uhne , huuhduud uidaj uhlee 6 sar gert yaaj tesehiin ydaj pcdeed yvj bsan bol amid mend yvj baihgui yu

Avatar

Зочин 2020-05-28 202.126.89.252

Амарсайхан албан тушаалтнуудтайгаа огцорч зайлаач. Та нарын ажилгүй анхиагүй хариуцлагагүйгээс 4 хүүхэд амиа алдаад байна. Арьсаа хаигаалж яг үхэхнээ. . Тэр газрыг Амарсайхан эднүүс дээрэмдэж авах санаагаар явж байснаас иргэдийн төлөө гэж яваагүй нь лавтай Иргэдийн төлөө байсан бол ҮЦХийн захиралд нь хэлээд арга хэмжээ авахуулчихсан байх ёстой. Тэгсэн бол 4 хүүаэд амиа алдахгүй байсан

Avatar

Зочин 2020-05-28 103.229.120.128

хариуцлага тооцсон дүр эсгэнэ гэж энэ !

Avatar

fuc k you 2020-05-28 139.5.217.44

tegeed l boloo yu?yagaad gazar olgoson Batuul ajilaa hiij chadahgui bga Amarsaihan ter mungutei companii bossuud hotiin udirdlaguud niisleliin mergejiliin hynalt shiitgel huleedeggui yum be?zugeer l cameriin umnu tom tom baagaad bdag Amarsaihan yagaad shiitgel huleedeggui yum be?ah duuseeree nam namd huvaagdaj orson erunhiilugchtei hud urag bolson bolohoor huuli uilchildeggui yum uu?tuuliin burgasiig hydaj barilga barij bsan n odoo ch bj l bna.Hurelsuh uls tur namdaa hiih ih tseverlegee yasan?

Avatar

ЗОЧИН 2020-05-28 103.229.120.128

ХОТЫН ИРГЭДЭЭС СОНГОГДООГҮЙ НАМЫН ТАВИУЛ АМАРСАЙХАН ГЭГЧ ХОТООР ХОНОЦЫН СЭТГЭЛЭЭР САМАРЧ ДУУСЛАА !!! ТУУЛ ГОЛЫН АЙ САВД ҮЙТҮМЭЭР БУРГАС ХЯДААД БАРИЛГУУД БАРЬСАН ГЭЭД УУДЛААД ДЭЛГЭВЭЛ ДУУСАХГҮЙ ! БУРУУГАА БУСАД РУУ ЧИХЧИХЭЭД ГЭМГҮЙ ДҮР ЭСГЭСЭН АХ ДҮҮСЭЭРЭЭ ЛУЙВАРЧИД !

Avatar

Зочин 2020-05-28 202.21.112.2

дашрамд дурдахад гэж байгаад 6 жилийн өмнөх Засаг даргаа буруутгах юм.. эргүү новшнууд.. хүүхэд амь насаа алдчихаад байна.. хэн ч газар өгсөн бай тэр газарт хүүхэд амь насаа алдахгүй байлгахыг одоогийн удирдлага хариуцдаг юм.. хэрэв тэр газар нь хууль бусаар олгосон бол 6 жилийн хугацаанд яагаад хүчингүй болгоогүй юм. амарсайхан бол хүний амь насыг биш зөвхөн өөрийнхөө бөгсийг л боддог эргүү н**ш юм байна.

Avatar

Зочин 2020-05-28 202.21.107.72

ХААНТАЛСТЫН БАТЭНХ ГЭДЭГ ШОРОНГИЙН ХОРИГДОЛЫН ГАЙ ЛАЙ МӨН Ч ИХ ДЭЭ..ШОРОНД НЬ ХАТАА МУУ НОВШИЙГ..

Avatar

Үнэн 2020-05-28 66.181.161.47

Дээдсүүд нь үлдээд , доодсууд нь хэлмэгдээд балаг нь дундардаггүй , баар нь арилдаггүй хэцүү юм бэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж