Ц.Баатархүү: МАН өөрсдийнхөө булхайг дарахын тулд гүтгэлэг хийж байна | News.MN

Ц.Баатархүү: МАН өөрсдийнхөө булхайг дарахын тулд гүтгэлэг хийж байна

Ц.Баатархүү: МАН өөрсдийнхөө булхайг дарахын тулд гүтгэлэг хийж байна

Ц.Баатархүү: МАН өөрсдийнхөө булхайг дарахын тулд гүтгэлэг хийж байна

Ардчилсан намаас өнөөдөр /2020.05.28/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү хийлээ. Тэрбээр "УИХ-ын ээлжит сонгууль болох гэж байгаатай холбогдуулан сонгогчдын үл хүндэтгэсэн, зарим нэр дэвшигчдийг гүтгэсэн увайгүй мэдээллийг улс төрийн намууд явуулахгүй байх, мөнгөөр биш мөрийн хөтөлбөр, бодлогоор өрсөлдье гэдгийг уриалж байна" гэлээ.

Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.БААТАРХҮҮ:

-Улс төрийн нам, эрх барьж буй МАН өөрсдийн ЖДҮ, 60 тэрбум, концессоо, аллага, хүчин, хулгайгаа нуух гэж сөрөг хүчний намууд руу гүтгэсэн харлуулах үйл ажиллагаа явуулж байгаад Ардчилсан нам харамсч байна. Ийн мэдээллийг хэн, хаанаас явуулж байгаа АН-ын хуульчид олж тогтоосон. Сонгууль бол нэг улстөрч нөгөө улстөрчөө муулдаг асуудал биш бодлогоор өрсөлддөг, шударга өрсөлдье гэж нээлттэй уриалгыг АН-ынхан гаргасан. Харамсалтай нь, АН-ын 76 нэр дэвшигчийг Сонгуулийн ерөнхий хороо албан ёсоор бүгдийг нь бүртгэсэн байхад зарим гишүүдийг бүртгээгүй гэсэн төөрөгдүүлсэн мэдээлэл тарааж байгаад харамсч байна. Цагдаагийн ерөнхий газар нэр дэвшигчдийн талаар өмнө нь ял шийтгэл авсан эсэх талаар лавлагаа авдаг бөгөөд 76 нэр дэвшигч дунд авлига, албан тушаалын хэрэгт холбогдож байгаагүй, татварын өргүй гэх мэт холбогдох мэдээллүүд нь хуульд нийцсэн гэдгийг баталгаажуулж, үүнийг нь Сонгуулийн ерөнхий хороо бүртгэсэн. Энэ бүхэн өөрсдийнхөө алдааг нууж, бусад өрсөлдөгчөө харлуулах гэсэн оролдлого гэж харж байна. Сонгогчид хэнийг сонгох вэ гэдгээ хэн нэгнээр заалгахгүй сонголтоо хийнэ. Иргэд сонгогчийн сонгох эрхийг хүндэтгэж, хэтэрхий их мөнгө төлж бие биенээ харлуулж байгаад өөрсдийгөө хамгаалсан арга ядсан арга гэдгийг иргэд олон түмэн үзэж байгаа юм. Ардчилсан нам Монголын ард түмний мэргэн сонголтод итгэж байна. Сонгогч түмнээ хүндэтгэж байна.

Ардчилсан намын хуулийн хэлтсийн хуульч Б.ХОНГОРЗУЛ:

-Нам мөрийн хөтөлбөрийн дагуу сонгуулийн сурталчилгаа хийдэг. Сонгуулийн үйл ажиллагаанд иргэний сонгох, сонгогдох эрхийг Үндсэн хууль, Сонгуулийн хууль, Эрүү, Зөрлийн хуулиар хамгаалдаг. Энэ тохиолдолд нэр дэвшигчийн сонгогдох, нэр хүндэд халдсан, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг бид Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын байгууллагад өгсөн байгаа. Сонгогчийн сонгох эрхэд зохион байгуулалттайгаар нэг төрлийн мэдээллийг төлбөртэй, давтамжтайгаар түгээж байгаа нь сонгогчийн сонгох эрхэд нөлөөлж байна гэж үзэж байна. Энэ мэт үйлдлүүдийг холбогдох хуулийн байгууллагаар шалгуулж байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

Ийн мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Яг хэн хэн гэдэг нэр дэвшигчийг яаж гүтгэсэн бэ? Хууль эрх зүйн ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Нэр бүхий 10 гаруй нэр дэвшигчийг ял авсан мэтээр гүтгэсэн. Гэтэл хуулийн байгууллага тийм зүйл байхгүйг нь баталгаажуулсан. Хуулийн байгууллагуудад тодорхой асуудлаар гомдол мэдээлэл гаргасныг, хуулийн байгууллага богино хугацаанд шалгах үүрэгтэй. Хэн нэгэн нэр дэвшигч бусдыг гүтгэсэн нь тогтоогдвол хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж хуульд заасан.

-Ардчилсан нам хандивын дансаа нээсэн үү?

-Ардчилсан намын хандивын данс нээгдсэн. Бүх нэр дэвшигчийн хандивын данс нээлттэй, ил тод түмэн олонд нээлттэй байхаар ажиллаж байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-28 202.126.89.243

Наад Туваан чинь МАН н хүн шүү Эрднэнэ, Эрдэнэболд нар сонгуульд унагах ажилаа сайн хийсэн ,эр хурга мурга гэж хэлүүлээд л

Avatar

Зочин 2020-05-28 66.181.161.38

AN gutgeed baisan yum bhgui shorond yavah yostoi eh ornoosoo urvagchdaasaa salah heregtei

Avatar

Зочин 2020-05-28 169.38.107.55

Ардын нам хяналтгүй тул дуртайгаа гүтгэж чадаж байна. Одоо болоо ш дээ!

Avatar

mgl 2020-05-28 202.9.40.108

Nemeed helehed idee beeree shahsan hojino, tegeheer MAN ta naraas turuulj yavna.

Avatar

mgl 2020-05-28 202.9.40.108

Tanai namd ch yalgaagui asar bulhai baigaa. Ta nar MAN shig zadalj gargaj chadahgui bna. Gehdee ard tumen medej baigaa.

Avatar

Зочин 2020-05-28 223.38.24.47

Битгий хуцаа.Ардчилсан намынханы гүжир гүтгэлэг facebookeer дүүрэн байна.хулгайгаа далдлаад түрүүлж хуцаад сурчихсан лөгөгнүүд

Avatar

Зочин 2020-05-28 122.201.31.205

Нэр ус ч байхгүй ийм юм ярьж байдаг АН-ынхан. Танай намын хэнийг гүтгэсэн юм гэдгээ нэртэй устай нь хэлж чадахгүй байж ийм мэдэгдэл хийж яадаг баына даа.ДАВСГҮЙ ХООЛ ШИГ ЮМ ЯРИХ ЮМ.

Avatar

СОНГОГЧ 2020-05-28 202.9.46.2

МАНАН -гийн утсан хүүхэлдэй, гэмт хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсан хүмүүсийг нэр дэьшүүлсэн нь сонгогчдыг басамжлан доромжилсон хэрэг мөн. Сонгогчид хариуг нь өгөх болно. хараарай!!!

Avatar

ugly 2020-05-28 202.131.233.50

naad daravgar MAGNAI giinhaa Livan iregn asuudliig yu gej tailbarlah gej bna?eveluuleg uu?

Avatar

zochin 2020-05-28 58.109.221.157

uvaigui hulgaich ner devshigchid zunduu baigaa Nuugaad hereggui Umguuluud bval ner chini ulam unana

Avatar

Иргэн 2020-05-28 202.179.8.4

Зөв байна худал мэдээ мэдээлэл маш хортой иргэд сонгогчид үнэн зөв мэдээллээр сонголтоо хийх эрхтэй. манГАР-ууд харин жагсаалтын №=1 Нэг тэрбум төгрөг / 1.000.000.000,00 ₮ / , №=2 Таван зуун сая төгрөг /500.000.000,00 ₮ / гүтэглэг байна худлаа гээд хууль хяналтын байгууллагад өгөөд хэвлэлийн хурал хийгээч чадахгүй шүү дээ. Энэ нам чинь л нөгөө гутамшигт Жаран тэрбумын 60.000.000.000,00 ₮-ний эх могой Монгол Улс, Монголын ард түмнийг худалдах нам.

Avatar

zochin 2020-05-28 64.119.25.52

NUGUU ALDART 100 SAYAA YACHIKHAAD KHANDIWYN DANS GEED SHOWDAAD BAYNAA , EZDEDEE ALDCHIKHSAN UU?

Avatar

Зочин 2020-05-28 183.177.100.4

өөрсдөө аймаар хар пиар хийж байгаа биз дээ?

Avatar

МАНАН 2020-05-28 202.179.24.163

ЯАМААР Ч ЮМ ДЭЭ. БААТАРХҮҮ МИНЬ. АРЫН НАМ БОЛОН АРДЧИЛСАН НАМЫГ БҮРМӨСӨН ТАТАН БУУЛГААД ДАХИН ХЭЗЭЭ Ч БАЙГУУЛАХГҮЙГЭЭР ТАРААЧИХМААР Л БАЙНА. ҮНЭХЭЭР ЗАЛХАЖ БАЙНАА. УЛС ОРОН УЛАМ Л УРУУДААД БАЙХЫН. ЯАХАА Ч МЭДЭХГҮЙ БОЛЧИХЛОО

Avatar

Иргэн 2020-05-28 103.212.119.181

АН-аас 12 нэр дэвшигч яллагдагчаар татагдаад явж байгаа нь тэгээд худлаа юм уу??? Тэгээд цагдаа, прокурор, шүүх нь гүтгээд байгаа хэрэг үү???

Avatar

Зочин 2020-05-28 202.21.127.163

хувь тавилан чинь та нараас нүүр буруулаагүй ээ. ялагдах тавилан тэртэй, тэргүй ойрхон байна. бөөн луйварчид. ирэх жилүүдэд бүгд хариуцлагаа үүрч, улс төр, нийгмээс зайлаасай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж