Засгийн газрын гадаад өр 570 сая доллараар буурчээ

Хуучирсан мэдээ: 2020.05.28-нд нийтлэгдсэн

Засгийн газрын гадаад өр 570 сая доллараар буурчээ

Засгийн газрын гадаад өр 570 сая доллараар буурчээ

Монголбанкнаас өнөөдөр/2020.05.28/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирал Б.БАТДАВАА:

-Мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлт дөрөвдүгээр сарын байдлаар 1.6 хувьд хүрч, нийт мөнгөний нийлүүлт 20.2 их наяд төгрөгт хүрсэн. Жилийн өсөлтөд гадаад валютын харилцах хадгаламж эерэг нөлөө үзүүлсэн бол төгрөгийн харилцах хадгаламж сөрөг нөлөө үзүүлжээ. Дотоод цэвэр актив 18 их наяд төгрөг, гадаад цэвэр актив 2.2 их наяд төгрөгт хүрчээ. Өнгөрөгч дөрөвдүгээр сард банкууд нийт 710 зээлдэгчид 54.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосны 37.1 хувийг хөтөлбөрийн зээлээр, 62.9 хувийг банк өөрийн эх үүсвэрээр олгосон. Ипотекийн нийт зээлийн 2.1 хувийг чанаргүй зээл, 3.7 хувийг хугацаа нь хэтэрсэн зээл эзэлж байна. Гадаад нийт өр өнгөрсөн оны эцэстэй харьцуулбал 200 сая ам.доллараар буурч, 30.5 тэрбум ам.доллартай тэнцүү болжээ. Засгийн газрын гадаад өрийн нийт хэмжээ 570 орчим сая ам.доллараар буурчээ. Харин Төв банкны гадаад нийт өрийн хэмжээ нэгдүгээр улиралд 11 сая ам.доллараар, ААН зээлийн үлдэгдэл 26 сая ам.доллараар тус тус буурчээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалттай зээлийн хэмжээ 292 сая ам.доллараар нэмэгдсэн. Өнгөрсөн нэг сарын хугацаанд банкууд ААН, иргэдийн зээлийн шалгуур, нөхцөлд өөрчлөлт оруулаагүй гэж мэдэгдсэн.

Монголбанкны Нийтийн удирдлага, санхүүгийн зохицуулалтын газрын захирал А.ЭНХЖИН:

2020 оны тавдугаар сараас эхлэн Монголбанкнаас 25 тэрбум төгрөгийн санхүүжилтийг арилжааны банкуудад хуваарилсан. Арилжааны банкууд энэхүү мөнгийг тэнцүү хэмжээгээр 8 хувийн ипотекийн зээлд олгоно. Энэ ондоо сар бүр 20-25 тэрбум төгрөгийн санхүүжилтийг арилжааны банкуудад олгохоор болсон.

Монголбанкнаас олгож байгаа санхүүжилт дээр тавигдаж байгаа нэг шаардлага нь энэхүү санхүүжилтийн 15-аас доошгүй хувийг төрийн үйлчилгээний болон тусгай албан хаагчид олгохыг үүрэг болгосон.

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.БАЯРДАВАА: ОУВС-гийн хөтөлбөр 2017 оны тавдугаар сараас 2020 оны тавдугаар сар хүртэл хэрэгжээд дуусч байна. Гэвч 2020 оны зургадугаар сараас эхлэн түргэвчилсэн санхүүжилтийн хэрэгсэл гэх хөтөлбөрт шилжихээр болж, өчигдөр Сангийн сайд болон Монголбанкны ерөнхийлөгчтэй хамтарч гарын үсэг зурж, ОУВС-гийн төлөөгчид албан бичгийг хүргүүлээд байна. Энэхүү санхүүжилтийн хүрээнд өмнөх хөтөлбөрөө үргэлжлүүлээд, нэмээд 99 сая ам.долларын санхүүжилт Монгол Улсад орж ирэх төлөвлөгөөтэй байна. Төгрөгийн ханш ам.долларын эсрэг суларсан нь валютын урсгалтай холбоотой. Экспортын орлого дээр доголдол үүссэн нь гадаад эдийн засгийн шалтгаантай. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт эргэн сэргэж байна. Европ болон АНУ-ын зах зээлд асуудал үүссэн ч ирэх долдугаар сараас гайгүй болно гэж үзэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж