Майк Помпео: Хонгконгийн өөртөө засах статус устсан

Хуучирсан мэдээ: 2020.05.28-нд нийтлэгдсэн

Майк Помпео: Хонгконгийн өөртөө засах статус устсан

Майк Помпео: Хонгконгийн өөртөө засах статус устсан

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өчигдөр /2020.05.27/ Хонгконгийн өөртөө засах статус устсан гэх утгатай мэдэгдэл хийжээ. Энэ нь АНУ Хонгконгийн эсрэг хориг арга хэмжээ авах боломжтой болж, эдийн засаг, худалдааны онцгой нөхцөл олгох бодлогоо ч өөрчлөх боломжтой болно гэсэн үг юм.

Тэрбээр “Яг одоогийн бодит байдлаас харахад Хонгконгийг Хятадаас хамааралгүй гэж үзэх боломжгүй болжээ. Ингэж хэлэхэд хэцүү байгаа ч бид бодит байдалд тохирсон бодлого явуулахаас өөр аргагүй болж байна. Манай улс Хонгконгийг эрх чөлөө, хөгжингүй байдлаараа Хятадад үлгэр жишээ болно гэж найдаж байсан ч одоогийн байдлаар эх газрын Хятад Хонгконгийг өөртөө бүрэн нэгтгэхээр зорьж байгаа нь тодорхой боллоо” хэмээн мэдэгдсэн байна.

АНУ-ын Конгресс өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Хонгконгийн эрх чөлөө, ардчиллыг хамгаалах хуулийг баталсан билээ. Уг хуулийн дагуу тус улс нь жил бүр Хонгконгийн статусыг үнэлэх ёстой юм.

Мөн дээрх хуулийн дагуу Хонгконгийн эрх чөлөөнд ямар нэгэн байдлаар халдсан хувь хүн, байгууллага, албан тушаалтанд АНУ-ын зүгээс хориг тавих эрхтэй ч ингэх нь Хонгконгод ч хохиролтой, Хятадад үйл ажиллагаа явуулдаг АНУ-ын компаниудад ч хохиролтой тул АНУ яаж ч чадахгүй байгааг судлаачид хэлж байна.

Эх сурвалж: SCMP, BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж