Цагдаа нар өнгөт арьст эрийг хөнөөсөнд бухимдсан иргэд дэлгүүр ухжээ

Хуучирсан мэдээ: 2020.05.28-нд нийтлэгдсэн

Цагдаа нар өнгөт арьст эрийг хөнөөсөнд бухимдсан иргэд дэлгүүр ухжээ

Цагдаа нар өнгөт арьст эрийг хөнөөсөнд бухимдсан иргэд дэлгүүр ухжээ

Цагдаа нар зэвсэггүй өнгөт арьст эрийг сэжигтэн хэмээн баривчилж байхдаа хүзүүн дээр нь хэт чанга, удаан өвдөглөснөөс болж амийг нь хөнөөсөн хэрэг энэ долоо хоногийн эхээр гарч, газар дээр нь иргэдийн гар утсаараа бичсэн бичлэг цахим орчинд тарж олныг сэрдхийлгэсэн билээ. Улмаар Миннеаполис хотод дээрх явдалд хилэгнэсэн иргэд эмх замбараагүй байдал үүсгэж, олон дэлгүүрийг хоосложээ.

Өчигдөр/2020.05.27/ цагдаа нарын бүдүүлэг үйлдлийг буруушааж, Жеорж Флойдын үхэлд буруутган Миннеаполис хотод иргэд хоёр дахь өдрөө жагссан юм. Гэвч жагсаал цааш даамжирч, зарим жагсагчид хэд хэдэн дэлгүүрийн цонх, хаалгыг эвдэн орж, барааг нь хулгайлцгаасан байна.

Жагсаал анх Миннесотагийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн гадаа эхэлсэн бөгөөд удалгүй жагсагчид ойр орчмын хашааг нурааж, цонхнуудыг хагалж, бүхнийг сүйтгэж эхэлсэн аж. Тавдугаар сарын 26-ны жагсаалыг цагдаа нар нулимс асгаруулагч хий, резинэн сумаар галлаж тараасан ч өчигдрийн хувьд цагдаа нар хүчээ багасган, цагдаагийн хэлтсийн барилгын дээвэр дээр гаран зогсож, цөөн тооны нулимс асгаруулагч хэрэглэжээ.

Мөн зарим жагсагчид Жеорж Флойдын баривчилгаанд оролцсон цагдаа нарын нэг болох Дерек Чаувины гэрийн гадаа цугларч, эсэргүүцлээ илэрхийлжээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж