13 хүнээс вирус илэрч, батлагдсан тохиолдол 161 болов | News.MN

13 хүнээс вирус илэрч, батлагдсан тохиолдол 161 болов

COVID-19

13 хүнээс вирус илэрч, батлагдсан тохиолдол 161 болов

13 хүнээс вирус илэрч, батлагдсан тохиолдол 161 болов

НЭМЭЛТ: 13.00 ЦАГ

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Өнөөдрийн байдлаар Монгол Улсад  батлагдсан 161 тохиолдлын 82 хувь нь ОХУ-аас үлдсэн хувь нь есөн улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн. Монгол Улс анхнаасаа хөл хориог зохион байгуулалттай шат дараатай сайн авсан учраас өнөөдрийг хүртэл халдварыг дотроо алдахгүй барьж байна. Сүүлийн хоёр хоног буюу тавдугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор ОХУ-д сурдаг 570 оюутнаа татаж авлаа. Хоёр өдрийн дотор халдварын өндөр эрсдэлтэй улсаас олон тоогоор иргэдээ татаж авна гэдэг маш их эрсдэлтэй. Хэдийгээр төр засгийн зүгээс халдварын голомтод ажиллаж байгаа алба хаагчдыг хамгаалах хувцсаар хангаж байгаа хэдий ч алба хаагчид халдвар авах эрсдэл өндөр байна. Цаг ямагт эрсдэл биднийг дагаж байна.


ФРАНЦ, АНГЛИ, ОХУ, ШВЕДЭЭС 15 ИРГЭН ХОЛБОГДОЖ, ЗӨВЛӨГӨӨ АВЧЭЭ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын талаар цаг үеийн ээлжит мэдээллээ хийж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1635 иргэн ажиглалтад байна. Шинээр 383 хүн тусгаарлагдсан бол гурван хүн ажиглалтаас гарсан байна. Мөн орон нутгийн 14 чиглэлийн галт тэргэнд 4343 иргэнд тандалт судалгаа хийжээ. Зорчигчдоос сэжигтэй тохиолдол илрээгүй байна.

ЭМЯ-ны 24 цагийн 119 шуурхай утсанд 228 дуудлага мэдээлэл иржээ. Шуурхай утасны аппликэйшнд  Франц, Англи, ОХУ, Швед ээс 15 иргэн холбогдож коронавируст халдварын мэдээлэл, эмнэлзүйн зөвлөгөө авсан байна.

ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДЭД ХЯНАЛТ ТАВИНА

ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

Иргэдийн зүгээс зах, худалдааны төвийн худалдагчид амны хаалт зүүхгүй байна гэсэн гомдол мэдээлэл ирж байна. Энэ бүлгийн хүмүүс бусад хүмүүст халдвар тараах, халдвар авах эрсдэлтэй. Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллагаас зах, худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийнэ.

АЛТАНБУЛАГИЙН БООМТООР ИРСЭН 230 ЗОРЧИГЧООС 21-ИЙГ НЬ СЭЖИГТЭЙ ГЭЖ ҮЗЭН, ХӨСҮТ-Д ТУСГААРЛАЛАА

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:

-ХӨСҮТ-ийн гурван лабораторид өчигдөр хийсэн шинжилгээгээр нийт 517 хүнээс 504-т нь коронавирус илрээгүй. Тавдугаар сарын 27-нд 13 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа. Тавдугаар сарын 26-нд Москва-УБ онгоцоор ирсэн 170 хүнд хийсэн давтан шинжилгээгээр нэг оюутнаас коронавирус илэрлээ. Алтанбулагийн боомтоор ирсэн 340 хүний 12 хүний хариу эерэг гарсан. Батлагдсан тохиолдлын 10 нь халдвар авсан. Ихэвчлэн 17-20 насны, нэгдүгээр дамжааны оюутнууд халдвар авч байна.

Өнөө өглөө 07:40 цагт Алтанбулагийн боомтоор ирсэн 230 зорчигчийг галт тэргээр Улаанбаатарт авчирлаа. Үүнээс 21 хүнийг сэжигтэй гэж үзэн, ХӨСҮТ-д тусгаарлаад байна.

БҮХ ЗҮЙЛ ХЯНАЛТАД БАЙГАА ГЭВ

ХӨСҮТ-ийн мэдээлснээр, тавдугаар сарын 27-нд нийт 517 хүнд хийсэн шинжилгээгээр 13 хүний хариу эерэг гарч, 504 хүнээс коронавируст халдвар илрээгүй байна. Шинжилгээний хариу нь сөрөг гарсан иргэдийн тухайд, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 40, ажиглах байранд тусгаарлагдсан 352 хүнээс коронавируст халдвар илрээгүй. Мөн тандалтын зорилгоор Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгээс 19 хүний сорьцыг санамсаргүй түүврийн аргаар сонгон авч шинжлэхэд коронавируст халдвар илрээгүй. Түүнчлэн ажиглах байрт тусгаарлагдсан долоон хүний давтан шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Үүнээс гадна Дархан-Уул аймгийн Алтанбулагийн боомтоор хил нэвтэрсэн 30 ачаа тээврийн жолооч, аймгийн ажиглалтын байранд тусгаарлагдсан 69 хүний давтан шинжилгээний хариу тус тус сөрөг гарчээ. Харин уг өвчний батлагдсан тохиолдлуудын дийлэнх нь ОХУ дахь нэгдүгээр дамжааны 17-20 насны оюутнууд байгаа бөгөөд тэд сургууль нь амарч, бөөгнөрлийг сааруулах зорилгоор дотуур байрнаас нь гаргасан зэрэг олон шалтгаанаар эх орондоо ирснийг ХӨСҮТ-өөс тодотгов. Тус эмнэлгийн захирал Д.Нямхүү хэлэхдээ “Өнөө өглөө Алтанбулагийн боомтоор ирсэн зорчигчдыг галт тэргээр нийслэл рүү шилжүүлэн ХӨСҮТ болон тусгаарлах байруудад хяналтад авлаа. Бид чартер нислэгээр ирж буй иргэдээ сайтар хянаж байгаа тул бүх зүйл хяналтад байгаа гэдгийг хэлье” гэлээ.

ИРГЭДДЭЭ СОНОР СЭРЭМЖЭЭ АЛДАЛГҮЙ АМНЫ ХААЛТАА ЗҮҮЖ, ГАРАА ТОГТМОЛ УГААХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА

ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

Манай улсын хувьд гадаадын улс орнуудаас зөөвөрлөгдөх тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Тиймээс иргэддээ сонор сэрэмжээ алдалгүй амны хаалтаа зүүж, гараа тогтмол угаахыг зөвлөж байна. Олон нийтийн газраас сэлгүүцэхгүй байх,  хүн хоорондын зай барих нь маш чухал юм.

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

Posted by News.mn on Wednesday, May 27, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

37 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-28 185.167.116.16

Яагад энэ архичидыг авчихад бусад улсад байгаа оюутнуудаа авахгүй байна? Бусад улсад 5 шаардлага тавьсай байж ОХУ-д 5 шаардлага тавьсангүй.

Avatar

Зочин 2020-05-28 103.57.95.165

Оросын оюутанууд гэж лайны архичин, замбараагүй гарууд байдаг гэсэн. Тэгээд балайрч яваад корона авчихдаг юм шиг байгаам даа.

Avatar

Hvvk 2020-05-28 72.196.192.250

Taminee ! Erduu songuuli hvrtel teschih !!! Tegee l boloo !!!

Avatar

Зочин 2020-05-28 109.89.151.254

ДЭМБ-ын дурмээр евдсен хунийг эмчилсэний дараа нутаг руу нь яауулах хуультай гээд яриад байсан нь хаа бна. Оросуудад уйлчилдэггуй юмуу. Манайхыг хэдэн евчтэй хуухдуудээ ав бид дийлэхгуй нь гээд манайхыг хеергеж Путлер л***р дээрэлхээд бгаа юм уу. УОК гээд арчаагуй ажлын телевлегеегуй урсгалаараа газар нэг бнаа. Алив негее мундаг дурд тоглоод энд тэнд туслаад явсан оросууд.

Avatar

Зочин 2020-05-28 150.129.142.39

Ert oroi hezee negen tsagt coronatai tulah l bolno. Ert tulsan n deer bish uu?

Avatar

Зочин 2020-05-28 103.14.38.132

Хүлээ яарах хэрэггүй.

Avatar

Ганбат 2020-05-28 182.160.35.33

Чи хэн бэ чи? Хуцаарай муу гөлөг минь. Чи мэддэг юм уу л***р чинь.

Avatar

Зочин 2020-05-28 202.21.107.120

Хүмүүс минь айдсаа дар. Боломж бололцоогоо тооцоод л авчирч байна шүү дээ. Корона тусахаас аа өмнө айсандаа элдэв өвчин тусаад үхчихэж магадгүй ш дээ.Үнэхээр айгаад байвал Монгол нутаг уудам уул жалгандаа очоод даяанчлаад амьдрахгүй юу. Юун төлөө буддын шашин шүтдэг билээ.

Avatar

Зочин 2020-05-28 150.129.140.38

nuh bolgonruu orj shurgaj yvdag hulgaichuudad tusah ni argagui l dee

Avatar

иргзн 2020-05-28 202.179.26.155

ЗГ, УОК ,ЭМЯ цаашдаа ингээд Зөөвөрлөж оруулсаар байх уу, Манай ЭМЯ-ын Хүчин чадал , Эмч сувилагч, Техник технологи тэгтлээ сайжирчихсан юмуу, Гаднаас Зөөвөрлөж оруулж ирээд байдаг Нутаг орноо сахиж үлдсэн Иргэдийн Эрх ашиг , Эрүүл мэнд , Амь насыг Яах уу, ингээд л Зөнд нь орхиод Гаднаас зөөвөрлөсөөр л байх уу, Хэрвээ хяналтаасаа алдаж Иргэд олон түмэн олноороо Амь насаа алдвал Хариуцлагыг нь Хэн хүлээх вэ,

Avatar

Eej 2020-05-28 202.126.88.205

Orosiin oyutnuudiig tatsaar btal busad ulsad eruul bgaa oyutan huuhduudee vaktsin gartal harangui yum bna. KAL n nislegiig zuvshuurul huuhdee amraltaar n iruulmeer bna.

Avatar

Зочин 2020-05-28 103.14.38.132

Та хүүхдээ бүүр 2, 3 жилийн чөлөө авхуулаад ирүүлсэн нь дээр шүү.

Avatar

Zochin 2020-05-28 202.126.88.203

Er ni demii dee,uvchtei uvchingui 2 holiod l ongotsond olon tsag hamt nisej ireed l haldvar avah undur ersdelteim bnlee shuu

Avatar

Зочин 2020-05-28 73.92.12.67

161…. Цаана нь өчнөөн олон хүн эх орондоо ирэхээр хүлээж байгаа,оросын халдвар авагчдын тоо 8000- аас доош буухгүй өндөр байгаа…. Манай тоо ч нилээд өсөх нь тодорхой….. Хамгийн гол нь гадагш нь алдах өндөр эрсдэлтэй хүмүүс нь өвчтэй хүүхдүүдтэй тулж ажиллаж байгаа эмч,сувилагч,асрагч нар,тэд хамгаалалтын хувцас муутай,хэнэггүй зангаараа халдвар тээж гэр орныхондоо халдаавал монгол барьж дийлэхгүй,сүүлд дэлгэрсэн Орос,Бразиль шиг болно.Анхаар !!!!!!

Avatar

Зочин 2020-05-28 158.181.76.190

ЛАЛРЫН ХУЛГАЙЧ ОРОСУУДААС ӨВЧИН ОРУУЛЖ ИРЭХЭЭ БОЛИОЧЭЭ УРВАГЧ ХҮРЭЛСҮХЭЭ!!!! ТЭГСЭН МӨРТЛӨӨ ЭРҮҮЛ БАЙГАА ӨӨР ОРНУУДАД ТҮГЖИГДСЭН ИРГЭДЭЭ АВАХГҮЙ ГЭЭД СОЛИОРООД БАЙДАГ ХОГИЙН ШААРНУУД ЮМАА!!!

Avatar

Зочин 2020-05-28 203.217.139.225

Оросууд туслахаа бөйг гэхэд уучлаарай гэхгүй юм бүдүүлгүүд.

Avatar

Зочин 2020-05-28 202.21.108.209

коронагаас илуу айл болгоны эдийн засаг, амьжиргаа дууслаа, жижиг дунд ААН , гэрээр уйлдвэрлэгчид дампуурлаа.

Avatar

Zochin 2020-05-28 202.126.88.203

Estoi hetsuu bnaa,dampuurch bna sh dee

Avatar

Зочин 2020-05-28 202.179.27.20

ТЭНЭГ ЭЦЭГ ЭХЧҮҮД. 1-2-Р САРД АВЧИРАХГҮЙ.

Avatar

зОЧИН 2020-05-28 202.179.27.20

УОК АЯГҮЙ ОРОЙ АВЧИРЧ БАЙГАА БАЙХГҮЙ ЮУ? ЯДАХДАА 3-Р САРД АВЧИРАХГҮЙ ХҮНДЭРСЭН ХОЙНО НЬ

Avatar

Зочин 2020-05-28 103.14.37.5

3-р сард хойд хил нээлттэй байсан шүү, 3-р сарын 28 хүртэл хил нээлттэй байна гээд байхад орж ирцгээгээгүй.

Avatar

Зочин 2020-05-28 124.158.109.232

энэ хүмүүс битгий амиа бодооч адилхан аавтай ээжтэй ах эгчтэй эмээ өвөөгийн хайртай хүүхдүүд одоо бусад улсаас хурдан л авчирмаар байна

Avatar

иргзн 2020-05-28 202.179.26.155

за даа Байдал ч хүндрэх тал руугаа явж байна даа, хэдий болтол Цар тахал Гаднаас зөөвөрлөн оруулж ирж Нутаг орон доо байгаа Иргэдийн Эрүүл мэнд, Амь насанд Аюул занал учруулах вэ, Тэд Нутагаа орхиод явсан Улс наашаа ирэх гээд байдаг энд байгаа Иргэд Бид Үр хүүхэд Гэр бүл Аав ээжийнхээ Эрүүл мэндэд бас Санаа зовж байна шүү дээ, Одоо ЗГ УОК гаднаас Зөөвөрлөхөө ээ Зогсоо, Нутаг орон доо байгаа Бидний Эрх ашиг гэж юм байгаа ш дээ,

Avatar

Зочин 2020-05-28 202.179.26.186

Тэд чинь цэргийн мэргэжил эзэмшин, буцаж ирээд чи биднийг хамгаалах тангарага өргөсөн хүмүүс. Ер нь бол бид явуулсан болохоос тэд эх орноо орхисон юмгүй шүү дээ, жаал толгойгоо ажиллуулж, тайвширцгаа. Хар амиабодсон, юмболгоноос айдаг бах хэрэггүй. Би л болж байвал барав гэж боддог, хар амиа бөөцийлсөн уулын мухарт хэдэн хонь ямаатайгаа амьдралыг бардаг үе өнгөрсөн шүү.

Avatar

Зочин 2020-05-28 103.14.38.132

Даанч яав даа. Энэ эцг эхчүүд хар тахал дэлхийд дэгдээд эхэлсэн 1, 2 сард хүүхдүүдээ оросын сургуулиас нь жилийн чөлөө авхуулаад ирүүлэхгүй яав даа. Тэнэг эцэг эхчүүд олон байна.

Avatar

sos 2020-05-28 202.126.88.69

emnelgee hotoos zaiduu gargasan n deer bhaa

Avatar

Зочин 2020-05-28 66.181.188.199

Битлзийн усан оргилуур өчигдөр ажилд орсоноор зөндөө хүмүүс цунласан 80% хувь маскагүй байна лээ усан оргилуураа хааж болдоггүй юм уу энэ үед

Avatar

Irgen 2020-05-28 202.126.88.195

Harin tiim AN tor barij bsan bol tendee uldeh bsan bh.

Avatar

ЗОЧИН 2020-05-28 124.158.79.169

ОРОС ОРОН БОЛ ХАЛДВАР ТАРААГЧ УЛС БОЛЖЭЭ !

Avatar

Зочин 2020-05-28 66.181.161.65

Дэлгүүрийн худалдагч нар бас маск зүүхгүй хэлэхээр сүртэйн гэх ялангуяа хороолол хотхон гэр хороололын дэлгүүрийнхэн

Avatar

Зочин 2020-05-28 202.55.188.85

Халдвартай гэх хүүхдүүд минь сэтгэл санаа өөдрөг байгаарай. Сайхан эх орон тань та нарыгаа ивээлдээ авлаа. Ачтай буянтай ХӨСҮТ-ийн эмч, сувилагч, ажилтнууддаа итгэ. Та нарыг эдгээж чадна.

Avatar

Зочин 2020-05-28 66.181.161.108

Ug ni uls dotro hul horio togtoovol ersdel arai bagasishd odoo ghde haahgui bhoo

Avatar

Зочин 2020-05-28 64.119.23.152

бараан захуудаа хаах хэрэгтэй

Avatar

зочин 2020-05-28 66.181.180.167

Хархорин захын махны худалдагч нар маскыг ёс төдий, зарим мах эвдэж байгаа хүмүүс нь
маск зүүгээгүй байсан. Лав л Хархорин захын ариутгал муу, агааржуулалт бүр муу байсан

Avatar

зочин 2020-05-28 203.91.116.118

Оюутнууд эх орондоо ирсэн нь аз болжээ. Одоо сайхан эмчлүүлээд эрүүл болно.
Төр засагтаа баярлах хэрэгтэй.
Ан засаглаж байсан бол та нар тэндээ үлдсэн дээ.
С.Эрдэнэ вирус импортлохгүй гэсэн.

Avatar

Зочин 2020-05-28 64.119.20.122

Зах орохоо л болчих

Avatar

Зочин 2020-05-28 103.14.38.132

Цэвэрхэн эмх цэгцтэй бай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж