NASA, SpaceX-ийн хамтарсан түүхэн нислэг цаг агаарын улмаас хойшлогдлоо | News.MN

NASA, SpaceX-ийн хамтарсан түүхэн нислэг цаг агаарын улмаас хойшлогдлоо

NASA, SpaceX-ийн хамтарсан түүхэн нислэг цаг агаарын улмаас хойшлогдлоо

NASA, SpaceX-ийн хамтарсан түүхэн нислэг цаг агаарын улмаас хойшлогдлоо

АНУ 10-аад жилийн дараа өөрийн газар нутгаас, өөрийн сансрын нисгэгчийг өөрийн хөлгөөр сансрын тойрог замд хүргэхээр төлөвлөж байсан нь цаг агаарын таагүй нөхцөл байдлаас болж бүтэлгүйтлээ.

NASA-ийн хоёр сансрын нисэгчийн Илон Маскийн “SpaceX”-ийн “Falcon 9” хөлгөөр сансрын тойрог замд хүрэх аялалдаа өнөөдөр /2020.05.28/ гарах байсан ч Бямба гариг /2020.05.30/ хүртэл хойшилсон байна. Цаг агаарын нөхцөл байдал сайжрахгүй бол маргааш нь буюу Ням гаригт хөлгийг хөөргөнө гэжээ. Энэ оролдлого бүтвэл нисэгчид тойрог замд 110 хоног ажиллах юм.

Сансрын нисэгч Даг Херли, Роберт Бенкен нар “Тесла”-гийн цахилгаан машинаар ирцгээж, 77 метрийн өндөрт байрладаг талбай руу лифтээр гаран, ханан дээр гарын үсгээ зурцгааж, аюулгүй байдлын бүх шалгалтыг хийж, пуужингийн түлшийг шахаж хөөрөхөд бараг бэлэн болоод байсан ч нисэхээс  10 минутын өмнө гэхэд цаг агаарын байдал сайжраагүй тул нислэгийг цуцалсан байна.

АНУ-ын сансар судлалын агентлаг буюу "NASA" 2011 онд сансарт хүн хөөргөх хөтөлбөрөө зогсоож, өнгөрсөн хугацаанд ОХУ-ын хөлөгт суудал түрээслэн тойрог замд сансрын нисгэгчдээ хүргэж байсан билээ.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-28 124.158.126.14

кккк цаг агаарын мэдээгээ бүрэн гаргаж чадаагүй байж ниснэ гээд байдаг нь юу гэсэн үг вэ

Avatar

Зочин 2020-05-28 66.181.161.51

Нислэг хийх хувиарт өдрийг бараг хэдэн жилийн өмнө нь гаргадаг юмаа…тэгээд тэр өдрийн цаг агаарыг таашгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж