Зепп Блаттер: Би гардуулбал үнэхээр сайхан байх болно

Хуучирсан мэдээ: 2015.12.17-нд нийтлэгдсэн

Зепп Блаттер: Би гардуулбал үнэхээр сайхан байх болно

Дэлхийн Хөлбөмбөгийн xолбооны ёс зүйн хорооноос Зепп Блаттерийг 90 хоногийн турш хөлбөмбөгтэй холбоотой үйл ажиллагаанд орох эрхийг хассан билээ. Тэгвэл түүний торгуулийн хугацаа ирэх оны нэгдүгээр сарын 5-ны өдөр дуусах учиртай.  Харин дэлхийн шилдэг хөлбөмбөгчин шалгаруулах ёслолын ажиллагаа нэгдүгээр  сарын 11-ний өдөр дуусах юм. Хэрэв Ёс зүйн хороо түүний торгуулийг сунгавал Блаттер тус үйл ажиллагаанд оролцох боломжгүй болох юм.

Блаттер энэ талаар "Энэ жилийн шагналыг би гардуулахаар болвол үнэхээр сайхан байх болно. Ёс зүйн хорооноос миний торгуулийн хугацааг сунгахгүй гэж найдаж байна" гэжээ.

Энэ жилийн дэлхийн шилдэг хөлбөмбөгчин буюу "Баллон д"Ор"-ын шагналд Реал Мадрид Криштиану Роналду, Барселонагийн Нэймар, Лионел Месси нар үлдээд байгаа билээ.

Н.БОЛД

ЭХ СУРВАЛЖ: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж