И Дун Гон болон Жу Юн Хи нар гэрлэлтээ цуцлуулна

Хуучирсан мэдээ: 2020.05.28-нд нийтлэгдсэн

И Дун Гон болон Жу Юн Хи нар гэрлэлтээ цуцлуулна

И Дун Гон болон Жу Юн Хи нар гэрлэлтээ цуцлуулна

Өмнөд Солонгосын кино урлагийн сайхан хосуудын нэг, алдарт жүжигчид болох И Дун Гон болон Жу Юн Хи нар гурван жилийн дараа гэрлэлтээ цуцлуулахаар болжээ. Dispatch сайт мэдээлэхдээ, И Дун Гон болон Жу Юн Хи хоёрын хувийн зан араншин таарахгүй байгаа учир гэрлэлтээ цуцлуулж байгаа хэмээжээ. Харин ойрын эх сурвалжуудынх нь хэлснээр хосууд хоорондоо маш их ялгаатай байсан тул удаан ярилцсаны эцэст энэхүү шийдвэрийг гаргаж байгаа аж.

И Дун Гон, Жу Юн Хи хоёр 2017 оны тавдугаар сард гэрлэлтээ батлуулж, 2017 оны есдүгээр сард нууцлаг байдлаар хуримаа хийжээ. Жу Юн Хи 2017 оны арванхоёрдугаар сард амаржиж, хосууд анхны охиноо өлгийдөн авч байсан юм. Мөн түүнчлэн охины асран халамжлах эрхийг ээж нь авахаар болсныг Dispatch мэдээллээ.

Эх сурвалжийн хэлснээр “Охины асран, халамжлах эрх бол хамгийн чухал зүйл байсан. Энэ тал дээр зөвлөлдсөний эцэст Жу Юн Хи хүүхдээ өсгөхөөр болсон” хэмээжээ. Харин И Дун Гоны FNC Entertainment компанийн зүгээс “Тэднийг салж байгаа талаар дуулгаж байгаадаа хүлцэл өчье. Бид тэдний хүслийг хүндэтгэн үзнэ. Салалт бол амаргүй асуудал. Бид та бүхнээсээ тэдний гаргасан шийдвэрийг хүндэлж, ойлгохыг хүсч байна” хэмээн мэдэгдэл хийжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж