Бэлтгэлийн үеэр амиа алдсан хүүгийн дасгалжуулагч нарын хэргийг хэрэгсэхгүй болгожээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Бэлтгэлийн үеэр амиа алдсан хүүгийн дасгалжуулагч нарын хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Хуучирсан мэдээ: 2015.12.17-нд нийтлэгдсэн

Бэлтгэлийн үеэр амиа алдсан хүүгийн дасгалжуулагч нарын хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Дундговь аймгийн Сайнцагаан сумын төвд өнгөрсөн гуравдугаар сарын 06-ны өдөр жудо бөхийн өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэл хийж байсан тус аймгийн Эрдэнэдалай сумын Ерөнхий боловсролын сургуулийн зургадугаар ангийн сурагч Г нь жингээ хасахаар 10 кг жинтэй матрасан дор орж, гурван хүүхдээр дээрээсээ даруулж хэвтсэний улмаас ухаан алдаж нар барсан харамсалтай хэрэг гарсан.

Хэргийг аймгийн прокурорын газраас хянаад, матрас дээрээс дарсан 15 настай Ө, П нарыг эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй үндэслэлээр үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгожээ. Харин дасгалжуулагч багш  нарт яллах дүгнэлт үйлдэж, харьяаллын дагуу Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шилжүүлсэн байна.

Шүүхээс хэргийг хянаад дасгалжуулагч М-ийг албан үүрэгтээ хайнга хандаж бусдад хүнд хор уршиг учруулсан, М-ыг бусдыг болгоомжгүй алсан гэмт буруутайд тус тус тооцож, Өршөөл үзүүлэх тухай хуулинд хамруулж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

С.САРУУЛ

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-12-17 202.9.41.159

Ene turiin ued mongol orond bel benchingui humuusiin ami nasig ut horhoinoos dor uzdeg bolloo.

Зочин 2015-12-17 182.160.2.168

Мудакууд, бөхчүүд ийм л тэ1 шд

zochin 2015-12-17 182.250.253.229

iim bhor huuliig mash sain bolovsruulj gargahgui bol erged hund uilchilj chadahgui yamar ch hereggui zuil bolood bgan tiim bhor irgen bur nadad gemt hereg hamaagui gej bodolgui huuliin zaaltiig unshmaar sanalaa egmeer bgan

Зочин 2015-12-17 122.201.19.66

Ene maygaaraa yvbal Mongold hariutslag gej ym baihgui bolno doo.

Зочин 2015-12-17 122.201.19.66

Ene maygaaraa yvbal Mongold hariutslag gej ym baihgui bolno doo.

Зочин 2015-12-17 59.153.113.161

өө муу өнчин охиныг ёстой малаас дор үзэж байна ш дээ. өлсөөд айлын ямаа хулгайлсан хүн 5 жил авч л байдаг юм даа.

Зочин 2015-12-17 59.153.112.65

БОЛЬЁ ОО

Зочин 2015-12-17 202.9.41.175

oo za za estoi aldiim bn, hun alaad l ter doroo orshoogdoo l