Бие даагч нар “бие халаалтаа” эхлүүлэв

Хуучирсан мэдээ: 2015.12.17-нд нийтлэгдсэн

Бие даагч нар “бие халаалтаа” эхлүүлэв

Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн гэрээг баталсан нь саарал ордны тэмцэгчдэд таалагдсангүй. Тэд энэ асуудлаар томоо гэгчийн сонордуулга гаргаснаа дуулгав.

Олон жилийн турш Оюутолгойг улстөржүүлж ирсэн манай улстөрчдийн хувьд тэснэ, тэснэ гэхэд яаж тэсэх билээ. Тиймээс өнөөдөр Г.Уянга, Л.Цог, Б.Бат-Эрдэнэ нараас гадна бие даагчдын төлөөлөл “Сонордуулга” нэртэй сүрхий мэдэгдэл гаргажээ. Нүүрсний экспорт багасаж, зэсийн ханш унасан, ноён доллар гэдийж монгол төгрөг бөхийсөн энэ хэцүүхэн цаг үеийг хэн хүнгүй л эрвийх дэрвийхээрээ давж гарахаар хичээж байна.

Хөөгөөд явуулсан хөрөнгө оруулагчдын аваад гарсан мөнгийг, Монголд орж ирэх байсан сая сая долларыг тэд халааснаасаа гаргаж, ажилгүй болсон иргэдийг тэжээж тэтгэхгүйгээс хойш нэгэнтээ хөдөлсөн галт тэрэгний хойноос чулуу шидээд одоо яалтай билээ. Оюутолгойг нурааснаараа олон хүн ажилгүй болно гэдгийг ордны хэдэн гишүүд яагаад ойлгодоггүй юм бол. Эндээс бие даагчдын далд уурхайн бүтээн байгуулалтыг гацаах, унагаах улс төрийн бие халаалт хэдийн эхэлжээ гэдэг нь харагдаж байна.

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж