Дэлхийн нэн ядуусын тоо 60 саяд хүрнэ

Хуучирсан мэдээ: 2020.05.28-нд нийтлэгдсэн

Дэлхийн нэн ядуусын тоо 60 саяд хүрнэ

Дэлхийн нэн ядуусын тоо 60 саяд хүрнэ

“Covid-19” цар тахлын нөлөөгөөр дэлхий даяар нэн ядуу хүний тоо 60 гаруй саяд хүрэхээр байгаа ажээ. Дэлхийн Банкны Eрөнхийлөгч Дэвид Мэлпасс улс орнуудын одоогоор хэрэгжүүлж буй арга хэмжээ, хүчин чармайлт хангалтгүй байгааг онцлов. Дэлхийн банкнаас дэлxийн эдийн засаг 2020 онд 5 хүртэл хувиар агшина хэмээн төсөөлжээ. Үүний зэрэгцээ ирэх 15 сарын туршид ядуу буурай орнуудад нийт 160 тэрбум ам.долларын буцалтгүй тусламж болон бага хүүтэй зээл олгохоор төлөвлөөд байгаа аж.

ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель болон БНФУ-ын Ерөнхийлөгч Имануэль Макрон нар видео бага хурал хийж хэлэлцсэний үндсэн дээр хоёр улсын Засгийн газар Европыг “Xөл хорионы их хямрал”-аас аврахын тулд 500 тэрбум еврогийн төсвийн дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Тус төсвийг “Covid-19” цар тахалд хамгийн ихээр нэрвэгдсэн орнуудын эмзэг салбаруудыг дэмжихэд зарцуулахаар төлөвлөсөн байна. Төсвийн дэмжлэгийг бүсийн орнуудын нөхцөл байдлаас хамааран буцалтгүй тусламж хэлбэрээр олгохоор заасан ч Европын Холбооны 27 гишүүн орны зарим удирдагчид санал зөрөлдөж, эргэн төлөгдөх зээлийн нөхцөлөөр олгох хэрэгтэй гэж үзэж байгаа ажээ.

Эх сурвалж: ДЭЛХИЙН БАНК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж