Солонгос хамтлагийн охидыг биеэ үнэлэгчид гэж эндүүрчээ

Хуучирсан мэдээ: 2015.12.17-нд нийтлэгдсэн

Солонгос хамтлагийн охидыг биеэ үнэлэгчид гэж эндүүрчээ

Өмнөд Солонгосын охидын хамтлагийг АНУ-ын Хил, гаалийн шалган нэвтрүүлэх дээр хуурамч визтэй, дээр нь биеэ үнэлэгчид гэж эндүүрснээс гаалиар нэвтрүүлээгүй гэнэ.

Лос Анжелес хотын онгоцны буудалд саатуулагдаж, тэндээс нутаг буцсан тэд “Oh My girl” хэмээх охидын хамтлаг байжээ. Хамтлагийн найман гишүүн АНУ-д очиж, шинэ цомгийнхоо зураг авалтыг хийх гэж байсан ч тус улс руу гарч чадалгүй онгоцны буудалд 15 цаг саатуулагдаж, эцэст нь нутаг буцсан байна. Гаалийн ажилтнууд тэднийг хуурамч визтэй учраас гаалиар нэвтрүүлэх боломжгүй гэсэн тайлбар өгчээ. Хамтлагийн охид АНУ руу аялахаар яваа жуулчид гэж гаалийн ажилтнуудад худлаа хэлснээс гадна тээшнээс нь тоглолтын хувцас хунар гарч ирсэн нь тэднийг биеэ үнэлэхээр явж байна гэж эндүүрэхэд хүргэсэн гэнэ.

“Oh My Girl” хамтлагийнхан АНУ руу 90 хоногийн хугацаатай визгүй зорчдог Өмнөд Солонгосын жуулчны журмаар гарах гэж оролдсон нь ийнхүү бүтэлгүйтсэн байна. Нисэх буудлын гаалийн ажилтан хэлэхдээ “Хуурамч бичиг баримттай хүмүүсийг буцаах нь бидний өдөр тутмын ажил” хэмээжээ.

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж