АНУ-д коронавирусийн улмаас нас барагсдын тоо 100 мянга давав | News.MN

АНУ-д коронавирусийн улмаас нас барагсдын тоо 100 мянга давав

COVID-19

АНУ-д коронавирусийн улмаас нас барагсдын тоо 100 мянга давав

АНУ-д коронавирусийн улмаас нас барагсдын тоо 100 мянга давав

Дэлхий даяар шинэ төрлийн коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол хоногт 102,494-өөр нэмэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 5,780,622 боллоо. Харин нас барагсдын тоо 5,160-аар нэмэгдэж 356,814 болсон бол эдгэрсэн хүний тоо 2,492,492, идэвхтэй халдварын тоо 2,931,316 байна.

Ингэснээр дэлхийд нэг сая хүнд ногдох халдвар авсан хүний тоо 742 болсон бол нэг сая хүн тутмын 45,8 нь коронавирусийн улмаас нас бараад байна.

Цар тахалд хамгийн их хохирол амсч буй АНУ-д нас барагсдын тоо 100 мянга давлаа. Тодруулбал, тус улсад өнгөрсөн 24 цагийн дотор 20,114 хүн шинээр халдвар авч, 1,519 хүн нас барснаар нийт халдвар авсан хүний тоо 1,745,371, нас барагсдын тоо 102,091-т хүрээд байгаа юм.

Энэ нь тус улсын хувьд олон жилийн дайн тулаантай байгаа улс орнуудад амиа алдсан хүний тооноос ч давсан үзүүлэлт гэдгийг дэлхийн хэвлэлүүд онцолж байна.

Мөн тус улсын томоохон хэвлэлүүдэд цар тахалд хэтэрхий тоомжиргүй хандаж, хэт орой арга хэмжээ авч эхэлсэн эрх баригчдыг буруутгасан нийтлэлүүд гарч эхэлжээ.

Вашингтон мужид нэгдүгээр сарын 21-ний өдөр Хятадаас ирсэн эрэгтэй халдвар авсан болох нь тогтоогдсоноор тус улсад коронавируст халдварын анхны тохиолдол албан ёсоор бүртгэгдсэн юм. Харин маргааш нь тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп бүх зүйлд маш тайвнаар хандаж байгаа нь харагдаж, “Бүх нөхцөл байдал хяналтад байгаа” хэмээн бардам мэдэгдэж байв.

Өнгөрсөн долоо хоногт Колумбийн их сургуулийн эрдэмтэд АНУ ердөө долоохон хоногийн өмнө хорио цээр тогтоосон бол 35 мянган хүний амийг аварч чадах байсан тухай судалгаагаа танилцуулсан.

Гэсэн хэдий ч Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн удирдаж буй засаг захиргааг өмгөөлсөн мэдэгдлийг Мягмар гариг (2020.05.26)-т хийсэн байна. Тэрбээр хэрэв түүний засаг захиргаа байгаагүй, өөр засаг байсан бол нас барагсдын тоо магадгүй одоогийнхоос хэд дахин их байх байсан хэмээн ярьжээ.

Коронавирусийн халдвар авсан хүний тоогоор тэргүүлж буй 10 улсын хамгийн сүүлийн үеийн мэдээлэл 2020.05.28-ны 07.30 цагийн байдлаар:

Эх сурвалж: BBC, CNN, WORLDOMETERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-28 39.115.114.99

Хэт хөгшин хүн толгой нь зөв ажилладаггүй байж таараа орон гаран уймраа амьтан байгаа

Avatar

j****a 2020-05-28 122.222.101.203

Umhii har erguu, dunkuu hujaa p.izdakuudaas 1 bolj bnaa p.izda…..

Avatar

Зочин 2020-05-28 122.201.19.99

Ene teneg uvgunuus bolj amerik suireh ni dee.

Avatar

Зочин 2020-05-28 103.14.38.132

Хятадаас болж Монгол 161 хүн халдвар авч эмнэлэгт хэвтлээ. Хилээ хятад шууд хаасан бол яалаа гэж ийм үр дагавар гарах вэ дээ.

Avatar

Зочин 2020-05-28 67.162.117.222

Овилгогүй хөгшин мөн ч их гай удаж байна даа.

Avatar

Болдсайхан 2020-05-28 202.126.88.132

Бизнесийн сэтгэхүйгээр улс орныг удирдвал ямар болдогийг сонгодог утгаар харуулж бна

Avatar

Болдсайхан 2020-05-28 202.126.88.132

Улс төрийн бодлоготон биш бизнесийн хар амиа хоохойлсон сэтгэхүйт хүн. Агуу америк дахиад 4 жил энэ хүнийг сонговол үйл нь иржээ л гэж харахаас

Avatar

Зочин 2020-05-28 202.179.24.153

Халдвартай хүний тоо нэмэгдсэн нь америкийн бахархах зүйл гэж мэдрэл Трамп хэлээ биз дээ. Анх халдвар гарахад Азиудыг масктай явлаа гэж хавчин дарамтлаад байсан америк одоо яая гэхэв. Маск эрт зүүсний хүчинд америкт байгаа азиуд халдварт бага өртөж байгаа гэсэн.

Avatar

Зочин 2020-05-28 103.14.38.132

Хятадын худал мэдээллийн гайг дэлхий үүрч байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж