АНУ-д коронавирусийн улмаас нас барагсдын тоо 100 мянга давав

Хуучирсан мэдээ: 2020.05.28-нд нийтлэгдсэн

COVID-19

АНУ-д коронавирусийн улмаас нас барагсдын тоо 100 мянга давав

АНУ-д коронавирусийн улмаас нас барагсдын тоо 100 мянга давав

Дэлхий даяар шинэ төрлийн коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол хоногт 102,494-өөр нэмэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 5,780,622 боллоо. Харин нас барагсдын тоо 5,160-аар нэмэгдэж 356,814 болсон бол эдгэрсэн хүний тоо 2,492,492, идэвхтэй халдварын тоо 2,931,316 байна.

Ингэснээр дэлхийд нэг сая хүнд ногдох халдвар авсан хүний тоо 742 болсон бол нэг сая хүн тутмын 45,8 нь коронавирусийн улмаас нас бараад байна.

Цар тахалд хамгийн их хохирол амсч буй АНУ-д нас барагсдын тоо 100 мянга давлаа. Тодруулбал, тус улсад өнгөрсөн 24 цагийн дотор 20,114 хүн шинээр халдвар авч, 1,519 хүн нас барснаар нийт халдвар авсан хүний тоо 1,745,371, нас барагсдын тоо 102,091-т хүрээд байгаа юм.

Энэ нь тус улсын хувьд олон жилийн дайн тулаантай байгаа улс орнуудад амиа алдсан хүний тооноос ч давсан үзүүлэлт гэдгийг дэлхийн хэвлэлүүд онцолж байна.

Мөн тус улсын томоохон хэвлэлүүдэд цар тахалд хэтэрхий тоомжиргүй хандаж, хэт орой арга хэмжээ авч эхэлсэн эрх баригчдыг буруутгасан нийтлэлүүд гарч эхэлжээ.

Вашингтон мужид нэгдүгээр сарын 21-ний өдөр Хятадаас ирсэн эрэгтэй халдвар авсан болох нь тогтоогдсоноор тус улсад коронавируст халдварын анхны тохиолдол албан ёсоор бүртгэгдсэн юм. Харин маргааш нь тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп бүх зүйлд маш тайвнаар хандаж байгаа нь харагдаж, “Бүх нөхцөл байдал хяналтад байгаа” хэмээн бардам мэдэгдэж байв.

Өнгөрсөн долоо хоногт Колумбийн их сургуулийн эрдэмтэд АНУ ердөө долоохон хоногийн өмнө хорио цээр тогтоосон бол 35 мянган хүний амийг аварч чадах байсан тухай судалгаагаа танилцуулсан.

Гэсэн хэдий ч Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн удирдаж буй засаг захиргааг өмгөөлсөн мэдэгдлийг Мягмар гариг (2020.05.26)-т хийсэн байна. Тэрбээр хэрэв түүний засаг захиргаа байгаагүй, өөр засаг байсан бол нас барагсдын тоо магадгүй одоогийнхоос хэд дахин их байх байсан хэмээн ярьжээ.

Коронавирусийн халдвар авсан хүний тоогоор тэргүүлж буй 10 улсын хамгийн сүүлийн үеийн мэдээлэл 2020.05.28-ны 07.30 цагийн байдлаар:

Эх сурвалж: BBC, CNN, WORLDOMETERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж