Австрали-Хятадын хагарал Монголд ашигтай | News.MN

Австрали-Хятадын хагарал Монголд ашигтай

Австрали-Хятадын хагарал Монголд ашигтай

Австрали-Хятадын хагарал Монголд ашигтай

Австралийн эрх баригчдын зүгээс дөрөвдүгээр сарын сүүлчээр шинэ төрлийн коронавируст цар тахлын гарал үүслийг олохын тулд Хятадыг шалгахыг олон улсад уриалсан юм. Энэхүү уриалгаас хэд хоногийн дараа Австралид суугаа Хятадын Элчин сайд Чен Жиньэ Австралийг сүрдүүлсэн утгатай зүйл ярьсан. Тэрбээр “Магадгүй жирийн хятад хүмүүс яагаад Австрали дарс уух ёстойгоо, яагаад австрали мах идэх ёстойгоо бодож үзэх цаг нь ирсэн бололтой” хэмээн хэлсэн байна.

Ингээд л сар хүрэхгүй хугацаанд Австралийг “шийтгэх” кампанит ажил Хятадад өрнөж эхэлсэн юм. Хятад улс тавдугаар сарын 12-нд Австралийн дөрвөн том компаниас эрүүл ахуйн шаардлага хангаагүй гэдэг шалтгаанаар үхрийн мах авахаа зогсоож, тав хоногийн дараа Австралийн арвайн импортын татварыг огцом нэмэгдүүлэв. Түүнчлэн Хятадын зүгээс Австралийн эсрэг авсан хамгийн том арга хэмжээ нь Хятадын төрийн өмчийн хамгийн том таван цахилгаан станц Австралиас нүүрс авахаа зогсоосон явдал байв. Үүнийгээ Хятадын тал импортоо багасган, дотоодын зах зээл дэх үнийг нэмэгдүүлэхийг зорьж буйтай холбоотой гэж тайлбарлаж буй. Үүнээс гадна Хятад улс Австралийн төмрийн хүдрийн нийлүүлэлтэд тавих журамдаа ч ирэх сарын эхнээс өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа тухай мэдээлэл гарч эхэлсэн. Хятад улс нь Австралийн төмрийн хүдрийн экспортын 60 орчим хувийг дангаараа эзэлдэг хамгийн том худалдан авагч орон. Харин нүүрсний хувьд Хятад хоёр дахь том худалдан авагч юм.

Хятад бол Австралийн хамгийн том худалдааны түнш бөгөөд 2018 оны байдлаар хоёр орны нийт худалдаа 214 тэрбум доллар давж байв. Австрали нь коронавирусийн хямралд багагүй өртөж буй орнуудын нэг учир эдийн засгийн тогтвортой байдал энэ цаг үед юу юунаас чухал асуудал. Сайд нарынх нь харилцаа тасарч, Австралийн эсрэг суртал ухуулга Хятадын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэмэгдэж байгаа зэргээс харахад хоёр орны дипломат харилцаанд гүнзгий хагарал үүсч байна гэж шинжээчид үзжээ.

Үнэндээ хоёр улсын харилцаа 2017 оноос хөрч эхэлсэн. Австрали улс нь олон арван жилийн турш Хятадтай найрсаг харилцаатай байж, эдийн засгийн хувьд Хятадтай нягт холбоотойн дээр АНУ-тай ч муугүй харилцаатай байсаар ирсэн.

Тус улс нь төмрийн хүдэр, нүүрс, алт, ноос зэрэг гол нэрийн түүхий эдийнхээ ихэнхийг Хятад руу экспортолж, энэ нь ч эдийн засагт нь асар хурдацтай ахиц дэвшил авчирч байгаа нь үнэн. Үүний зэрэгцээ Хятадаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, машин, техникийн эд ангиудыг худалдан авдаг. Харин 2017 онд Австралийн тал дотоодын улс төрд гадаадын хөндлөнгийн оролцоог таслан зогсооход чиглэсэн аюулгүй байдлын шинэ хууль тогтоомжийг нэвтрүүлж эхэлснээр хоёр улсын харилцаанд ан цав сууж эхэлсэн юм. Бээжин дээрх хуулийг шууд өөр дээрээ тусгаж, Австралитай болгоомжтой харьцаж эхэлсэн.

Ингээд гурван жил орчмын дараа Австралийн Гадаад хэргийн сайд Пейн гал дээр тос нэмж, цар тахалд Хятадыг буруутгасан утгатай мэдэгдэл хийж, удалгүй Ерөнхий сайд Скотт Моррисон нь Хятадын мөрдөн шалгах талаар дуугарсан АНУ-аас гадна хоёр дахь төрийн тэргүүн болсон юм.

Австралийн эрх баригч Либерал үндэсний эвслийн тэргүүн, Эндрю Хасти өөрийн цахим хуудсандаа Засгийн газрыг "Австралийн тусгаар тогтнолын төлөө арга хэмжээ авахыг" уриалсан мэдэгдэл гаргаж, эдийн засаг, хөгжил цэцэглэлтийн төлөө Хятад шиг авторитар дэглэмтэй улсад хэт найдаж болохгүйг сануулсан байна. Тэрбээр парламентийн тагнуул, аюулгүй байдлын албыг тэргүүлдэг хүн юм.

Харин тус улсын өөр нэгэн нэр хүндтэй улстөрч австраличууд өөрөө өөрсдийгөө эрсдэлд оруулсан гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр АНУ, Хятадын харилцаа улам хурцдаж буй энэ үед австраличууд Бээжинтэй муудаж байгаа нь бид АНУ-тай аюулгүй байдлын харилцаагаа бэхжүүлэх оролдлого хийж байгаа мэт харагдаж, цаашлаад АНУ-ын тал бидний өмнөөс Бээжингийн эсрэг сөргөлдөөний бодлого явуулж буй мэт харагдаж байна хэмээн хэлсэн байна. Мөн тэрбээр АНУ-тай харилцаагаа зузаатгах нь Бээжингийн түрэмгий бодлогоос хамгаална гэж андуурах хэрэггүйг анхааруулжээ.

Хятад- Австралийн хагарал Монголд ашигтай 

Цар тахлаас үүдсэн улсуудын дипломат маргаанаас Монгол Улс хожих боломжтой юм. Хятад нь Австралийн нүүрсний хоёр дахь том худалдан авагч орон бөгөөд хоёр улсын  маргаанаас үүдсэн цоорхойг бусад нүүрс экспортлог орнууд нөхөж таарна. Хятад улсын хувьд нүүрсээ Австралиас гадна ОХУ, Индонези, Монгол  гэх мэт улсуудаас авдаг ба Монгол Улсын хувь нүүрсний экспорт дээр хамгийн том өрсөлдөгч бол мэдээж Орос улс.

Оросын хажууд Монгол Улс хэтэрхий жижиг ч бусадтай өөрсдийгөө харьцуулалгүй  олдсон боломжийг алдахгүй ашиглах хэрэгтэй. Монголын хувьд Хятадтай хил залгаа, ойр оршдог нь шууд давуу тал юм.

Өнгөрөгч дөрөвдүгээр сард Монгол Улсын гадаад худалдаа сайжирсан үзүүлэлттэй гарсан нь нүүрсний экспортын үнэ өссөнтэй шууд холбоотой гэж үзэж буй. Учир нь Монгол Улсын нийт экспортын 41 хувийг нүүрсний эккспорт дангаар бүрдүүлдэг. Жилд дунджаар 30 гаруй сая тонн нүүрс Хятад руу экспортлодог Монгол Улсын хувьд энэ онд 42 сая тонныг экспортлохоор төлөвлөжээ. Энэ нь нэг их наяд давсан орлогыг зөвхөн нүүрснээс бүрдүүлнэ гэсэн үг юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-28 195.46.106.44

Хэний ч мэдээж юмыг нэг их том гарчиг өгөөд сүржигнээд байх хэрэг байгаа юм уу.Чимээгүйхэн боломжийг ашиглаад суухын оронд хоёр хүн муудалцсан нь надад ашигтай энэ тэр гээд хөөрцөглөх чинь муухай харагдаж байна. Сенсаац дэгдээж хоосон онгирохоо болиод бичиж байгаа юмаа хүнд өгөөжтэй тус дэм болох юм бичвэл зүгээр байгаа юм даа.

Avatar

Зочин 2020-05-28 80.233.38.121

Ашгүй дээ хятадаас бүх орон нүүрэ бууруулайсай ..австралтай үзэлцээд хэн хожихоо хар л даа ..бүх хятадын иргэдэд үүд хаалгаа хаах хэрэгтэй ..диваажинд хөлөө тавих эрхгүй болговол таарна ..х****л идсэн гаж донтой хужанууд

Avatar

НҮҮРСЭЭ ӨГӨХГҮЙ 2020-05-28 43.228.131.120

Заа, 3-аас 1 хасаад л 2 гарахтай адилхан Монгол Улсад илүү их нүүрс гаргах боломж гарах уу тээ, тийм зүйл гарахгүй тул битгий горьдоорой. Зүгээр л тариа будаа сайн гарч гурилтай байгаасай гэж мөрөөд

Avatar

Зочин 2020-05-28 202.131.243.186

УЛС ХООРОНДЫН ХАРИЛЦААНЫ АСУУДЛЫГ ДҮГНЭЭД ОЛОН НИЙИЙН СҮЛЖЭЭГЭЭР НИЙТЛЭЭД БАЙХ НЬ ХЭР ЗӨВ ЮМ БОЛ ДОО. ДАЛАЙ ЛАМЫГ МОНГОЛД ИРЭХИЙГ ЭСЭРГҮҮЦЭЭД ХААЖ БООГООД БАЙГАА УЛС БИДЭНД НЭГ ИХ ӨГӨӨМӨР ХАНДАХ НЬ ЮУ БОЛ.

Avatar

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж 2020-05-28 66.181.190.228

Үнэн юмыг олон нийтэд ил гаргах нь зүйтэй. Та нэг бол, их хуучирсан, тэгээд уршигтай үзэлтэй хүн байна. Одо чинь ард түмэн төрийн эрх барьж байгааг та мэддэггүй бололтой. Эсвэл гадаад худалдааны бизнесийг олон нийтээс нууж дарга нар тэндээс хулгай хийдэг гэмт үйлдлийн талыг баримталдаг хүн байж магадгүй санагдлаа. Нэрээ нуусан чинь ч сэжигтэй байна.

Avatar

Зочин 2020-05-28 153.129.197.236

pizdu ter tumur zam ni bsanch boloosoi mal shig shiidver mal shig bodlogtoi uls yvahguinde udaan bna

Avatar

Зочин 2020-05-28 43.242.242.59

монгол боломжийг бүрэн дүүрэн ашиглаж санаачлагатай ажиллах хэрэгтэй байна. Дарга нар хоорондоо хэрүүл уруул хийж цаг алддаг тал бий шүү. үүнийгээ болиод улс орны эрх ашгийн төлөө нэг хүн шиг байгаарайдаа

Avatar

Зочин 2020-05-28 73.92.12.67

Юу вээээ,хэдэн л******д энэ охин руу дайрж гэнэ.Нээг их ёс суртахуун,этик ярьсан оркууд,хаанаас ирсэн л******д юм,та нар . Энд хэрэглэгч хаан гэдэг наймааны алтан дүрэм үйлчилнэ гэдгийг л бичсэн байна. Хэрэв хэрэглэгч түншлэлээ хэн нэгнээс цуцалвал түүний орон зайг өөр нэг худалдагч овсгоотой хурдан эзлэх нь наймаа-бизнесийн алтан дүрэм. Энийг л монгол алдаж болохгүй талаар бичиж,энэ охин … Юу юу гэнэв,л******д,дипломат ёс,олон улсын харилцааны хэв маяг ярих нээ,тэр оростоо очиж х** !!!????

Avatar

Зочин 2020-05-28 66.181.185.32

Оросууд еерийн нуурсний бизнесийн гол ерселдегч Монголд 1921 онд тусгаар тогтнолыг авч егч 1945, 1961 онд баталгаажуулж НУБ-д элсуулж тэнэгтээгуй бол одоо БНХАУ-ын Ар монгол аймгийн дарга Ван гуай 5 толгойн уурхайн дарга Жан овогтод уурэг егеед ачуулж байгаа даа. Бусдыг муулахаар еерсдее яаж овсгоотой ажиллах аа л бод

Avatar

Зочин 2020-05-28 153.129.197.236

ungurson ue ter ueiin humuusteige duussan odoo shine humuus uur bodlogo urgeljilj bga gdg-g oilgoh uhaan heregtei !!!!

Avatar

Зочин 2020-05-28 202.21.108.205

Монголоос нүүрс авах квотыг Хятад тогтоодог, ер нь Хятад төвлөрсөн төлөвлөгөөтэй учраас тэр биелэлтэдээ хүрэхийн тулд бүх улс орноос авдаг нүүрсэндээ квот тогтоодог учраас манайх мянган төмөр замтай байсан ч Хятад авахгүй бөлгөө. Иймхэн логик гаргалгаа гаргаж чадахгүй оркууд байгаа цагт улс орон хөгжихгүй бөлгөө.

Avatar

в 2020-05-28 103.212.117.221

Ганц төмөр зам л тавьчихсан бол байгал орчны бохирдол, олон жолооч нар эрүүл саруул элэг бүтэн байх байсан юм. Та нүүрс тээвэрлэлт болон олболт дээр очиж үзчихээд дараа нь сэтгэгдлээ бичиж хуцсан нь дээр бөлгөө.

Avatar

Зочин 2020-05-28 202.21.108.205

Хэрэв вагоноор нүүрс зөөдөг байсан бол тэр хэдэн мянган жолооч ажлын байргүй, уул уурхайгаас хүртэх ашиг жирийн монголчуудад хүртээлгүй байх байсан. Ядмагхан сэтгэхүй гэж. Ерөнхийдөө "тогтолцоо" гэж юу болохыг ойлгоогүй цагт миний юу хэлэх гээд байгааг мэдэж чадахгүй бөлгөө.

Avatar

Зочин 2020-05-28 192.82.64.64

Kkk arai ch dee ingej setgedeg hun togtoltsoo gej yarihuu Chiniiheer setgeh yum bol Uurhaig tehnik hereglehgui hurzeer uhaad mashinaa buur jijigruuleed porter oor zuuvul buur olon hun ajiltai bolno tee chamd yu gej heleheech medehgui baina iim hun turd garchih viidee gej l zalbirhaas

Avatar

Зочин 2020-05-28 202.126.89.26

192.82.64.64 Иймэрхүү юугаа ч мэдэхгүй шушмаа нар төрд байдаггүй нь зол шүү. Төмөр зам тавиагүй цаад шалтаан бол илүү том зүйл л дээ. Үүн дээр маргаан үүсгэж хэрүүлийн алим болгосон нь ч зөв. Бид эдийн засгийн хувьд нэг улсаас бүрэн хараат болох ёсгүй. Бүр дэд бүтцийн хувьд ч тэр. Юу ч хийхгүй байж байгаад баяжих гэсэн алсын хараагүй мөнгөний төлөө юу ч хийхэд бэлэн 192.82.64.64 мэтийн оркууд цөөн байдаг нь яамай даа.

1 2
Avatar

Зочин 2020-05-28 202.21.108.205

Нэмэхэд төмөр зам тавьсан бол цариг солих гэдэг ажил хийгдэх байсан. Тиймээс зорчигч, бараа тээврийн төмөр замыг саадгүй өнгөрүүлэхийн тулд нүүрсний төмөр замыг шинээр Хятад өөрийн нутаг дээрээ тавих шаардлага үүсэх байсан. Харин Хятадад ингэх нь ашиггүй учраас ийм саналыг манай талд тавиагүй байна. Ер нь бол машинаар нүүрс тээвэрлэх нь Хятадын санаа байсан гэж харагддаг.

Avatar

Зочин 2020-05-28 182.160.1.78

Төмөр замаа тавьчихсан байсан бол монгол минь гялалзах байлаа. Даан ч шороон замаар нүүрсээ тээдэг хөгийн ….. Төмөр замаа түргэлээчээ.

Avatar

Зочин 2020-05-28 120.17.128.32

Энэ хөгжсөн гэх орнууд чинь худалдаа наймааг 200-300 жил хийж үзсэн туршлагатай. Айж сандарвал хэрэглэх хураасан хуримтлуулсан алт, мөнгөтэй. Ард иргэд нь өл залгахад нь хүрэхгүй цалин орлоготой байхыг хүний нэр төр, эрхэм чанарыг зөрчсөн том гэмт хэрэг гэж үздэг. Ер нь өөрсдийн аз жаргал, тав тух, эрх чөлөөнийхөө төлөө хэдэн үеэрээ сайн тэмцсэн байдгийн. Монголчууд шиг өөрөө л хоолтой байвал боллоо гэсэн аминч зан ноёрхдоггүй, нийтээрээ сайн байвал бүгдэд нь ашигтай гэж үздэг дээ.

Avatar

зоч 2020-05-28 66.181.185.40

ингэж хамаагүй бичих нь хэвлэлийн цензурт нь нийцэж байгаа л байгаа даа!! монгол улс хэдий хүн ам цөөн хүч чадал бүх үзүүлэлтээр бусад хөгжингүй улстай харьцуулшгүй боловч тусгаар тогтносон биеэ даасан гэдэг утгаараа авч явуулж байгаа бодлогоороо жинтэй олон улсын анхаарал татахуйц байдаг юм ш тэй! иймд бичиж барьж байгаа юмаа жаахан бодолтой бичиж баймаар шүү!!!

Avatar

Зочин 2020-05-28 66.181.176.176

Хоёр улс хагарвал маргаан манай улсын худалдаа наймаа хийхэд их ашигтай юм гэнэ Ийм муухай хар санаа хулгай луйварын сэтгэлгээг ичихгүй нийтэд хэлж суудаг үнэн дээ бид үнэхээр мулгуу юм аа Жаахан хөгжсөн боловсон орны иргэд бол ийм санааг цухуйлгах ч үгүй дээ Эх орон ард иргэдээ дэлхий нийтийн өмнө бүдүүлэг харанхуй зэрлэг болгон бүү гутааж доромжил

Avatar

ТЭНГЭР БӨӨ 2020-05-28 115.84.93.212

СУДАЛГААТАЙ ЧАЛЧАА ГЭЖ МОНГОЛООС АВСАН НҮҮРС ЗӨВХӨН ӨВӨР МОНГОЛЫН БУГАТ ХОТ Л ОРДОГ ХЯТАДЫН ИХЭНХ ГАНГИЙН ҮЙЛДВЭР ЗҮҮН ЭРГЭЭР БАЙГАА .АВСТРАЛААС ГАДНА НҮҮРС ӨГДӨГ20Д УЛ БАЙГАА, МАХ НИЙЛҮҮЛДЭГ ШИНЭ ЗЛЕНДААС АВАХУУЛААД ЗӨНДӨӨ БАЙГАА МОНГОЛЫН 3ХАН САЯ ҮХРИЙН ХЭД НЬ МАХАНД ӨГӨХӨӨР ТОМ УУ НЯЛХ ТУГАЛ БУХТАЙ НЬ БҮГДИЙГ 1ӨДӨР ӨГӨӨД ӨӨРСДӨӨ ЮУ ИДЭХ ҮҮ?30САЯ ХОНЬ 3САЯ ҮХЭР 3САЯ АДУУ 3САЯ ХҮНД ЯГ ТААРЧ БАЙГААА

Avatar

Зочин 2020-05-28 202.55.188.87

АВСТРАЛИ МАХ ЭРҮҮЛ АХУЙН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ГЭХЭЭР МОНГОЛ МАХ ТЭГВЭЛ ЯАХ БОЛЖ БАЙНА. МЭДЭЭЖ ЭНЭ БОЛ ЗҮГЭЭР ШАЛТАГ. МОНГОЛЧУУД Л МОНГОЛ МАЛАА ХАМГИЙН САЙН ГЭДЭГ БОЛОХООС ҮГҮЙ ШҮҮ ДЭЭ. БИД Л ИДЭЭД ДАСЧИХСАН. МАЛЧИД МАЛДАА ВАКЦИН ЦАГ ТУХАЙД НЬ ХИЙДЭГГҮЙ, ИХЭНХДЭЭ ГАР АРГААР НЯДАЛДАГ, ПОРТЕР ДЭЭР ИЛ ЗАДГАЙ ЮМУУ ШУУДАЙ ШИГ ЮМАНД ХИЙГЭЭД АЧДАГ ГЭХ МЭТ ОЛОН ДУТАГДАЛ БИЙ.

Avatar

Зочин 2020-05-28 202.9.46.153

Урт хэл хүзүү орооно гэж энэ шүү дээ. Манайд ч бас нүүрс, зэс, махаа Хятадад зарахгүй, Оросоор тойрч Хятадад цаанаас нь зарна гэдэг оркууд бий.

Avatar

amar 2020-05-28 202.55.188.88

Хамаг махаа БНХАУ.руу зөөгөөд өөрсдөө үнэтэй мах идэх нь

Avatar

zochin 2020-05-28 66.181.179.106

uls hoorondiin hagaral muudaltsliig bayarlan ugtaj avch hereggui uhaan muutai hun l iim yam hiideg us chini urt baij boloh ch uhaan chini bogino bn bid bie bieneesee hariltsan hamaaraltai niigemd amidarch bn hezee negen tsagt yamar neg yaman deer hariltsan holbogdoj l taarana( odoo ch avstrali mongol hoer sain hariltsaatai ) ter ued bayarlah geed uz l dee

Avatar

Зочин 2020-05-28 66.181.170.73

нөгөө супер уих зг ын гишүүд нь ингэж битгийн яриасай. нэг муу нийтлэгч юу гэж бурах нь одоо дүүрч. монгол улс ардчилсан улс юм хойно нэг иргэний үзэл бодол гээд ам хааж болох юм. харин нөгөө дээр байгаа мудакууд төрийн албан тушаалтнууд заримдаа иймэрхүү юм ярчих гээд байдаг шүү.

Avatar

Зочин 2020-05-28 66.181.170.73

энэ боломжийг алдалгүй идэвхитэй ажиллаж гашуунсухайтын очерыг бууруулах арга хэмжээ авч нүүрсний импортыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Ядаж байхад УИХ сонгууль болж байдаг улс төрчид нь хятад энэ тэр гэж элийрэхгүй шиг байж эдий засгаа сайн дэмжээсэй гэж эрхэм улс төрчдөөс хүсэж байна. Боломжийг алдалгүй байж сайншанд тавантолгой төмөр замын бүтээн байгуулалтын санхүүжилтийг тасалдуулахгүй байж эхэлсэн ажлаа дуусгах хэрэгтэй. монголын ард түмэн дан ганц хятадаас хамааралтай байж болохгүй. өөр гарц зөв

Avatar

Иргэн 2020-05-28 192.82.73.30

2 улсын маргаанаас их ашиг олно гэж сэтгээд л эхлэвэл буруу шүү. Өөрөөр сэтгэж өөрөөр ажиллахгүй бол улс сүйрч байна.

Avatar

зочин 2020-05-28 202.9.46.152

Нөгөө Женко нь зөвшөөрөх юм уу даа ? ….Зөвшөөрүүлэх нэг арга байж болох л юм … Ашгийн 99 % ийг чи ав үлдсэнийг нь Монгол улс авъяа ,, гэвэл зөвшөөрч магадгүй л юм …ха ха

Avatar

ЕТГазар 2020-05-28 73.92.12.67

Монгол улсын ЕТГазар мэдэгдэл гаргав." Уг мэдэгдэлд : Монгол улс Австрали улс болон дэлхийн бусад covid-19- д нэрвэгдсэн улс орнуудтай санал нэг байгаа.. Covid-19- ын гарал үүслийг тогтоохын тулд Хятад улсыг шалгах нь зөв гэдэгтэй Еранхийлөгч санал нэг байгаа хэмээн дурьджээ..

Avatar

Зочин 2020-05-28 182.160.1.78

багахан тэнэгтээрэй.

Avatar

Зочин 2020-05-28 202.9.40.162

ХЯТАДТАЙ ХИЛ ЗАЛГАА ОРШДОГ ДАВУУ ТАЛЫГ АШИГЛУУЛАХГУЙ БАЙХ ТАЛААР НЭГ ТОВАРИШ БҮТЭН 15 ЖИЛ ТЭМЦЭЖ БАЙГАӨ, ҮР ДҮНД НЬ ОРОСУУД ХАМГИЙН ТОМ КОКСЖИХ НЗҮРСНИЙ УЦРХАЙГААСАА ТӨМӨО ЗАМАА ТАТААД ХЯТАД РУУ МАШ ИХ ХЭМЖЭЭНИЙ НҮҮРС ЗӨӨГӨӨД ЭХЭЛЧИХСЭН. АВСТРАЛИ ХЯТАД ХОЁРЫН ДАЙНААС МОНГОЛ ХОЖИХ БОДЛМЖОО ӨӨРСДӨӨ АЛЬ ХЭДИЙНЭЭ ҮГҮЙ ХИЙСЭН. БОДИТ ҮНЭНТЭЙ НҮҮР ТУЛЖ, ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ СУРАХ ХЭРЭГТЭЙ !

Avatar

зочин 2020-05-28 103.80.211.37

Женко дебил жинхэнэ Монголыг хорлон сүтйгэснийг энэ харанхуй масс одоо ойлгож байгаа боловуу эсвэл бас Монгол ялна гээд балайраад байна уу. Орос бол өөрсдийн гэрчээ яадаг билээ. Түүх мэднэ. Сүүлд Цэдэнбал даргыг яаж зовоолоо. Энэ хувь тавилан нэг хүнийг хүлээж байгаа нь эргэлзээгүй.

Avatar

зочин 2020-05-28 183.177.97.14

энэ сэтгүүлч бичиж байгаа юмаа ойлгож байгаа юм болов уу хөөрхий

Avatar

Зочин 2020-05-28 66.181.190.137

юун мөрөөдсийн юм Монгол биш оросууд баярлаж байхад …Монгол хятадад нүүрсээ зарахын тулд орос ахаас зөвшөөрөл авах ёстой болно

Avatar

Зочин 2020-05-28 72.196.192.250

Hero Baatar, Genko 2 nuguu tanknii vlgeree dahiad yarij uu ?

Avatar

Зочин 2020-05-28 66.181.178.13

жэнко пяхлуу оросын даалгавараар дахиад төмөр замын киногоо харанхуй массдаа үзүүлж 2дахь сайхан боломжийг байхгүй болгоноо х****л бгаарай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж