“Исламын улс” бүлэглэлийн санхүүжилтийг хаах үүднээс АНУ болон ОХУ хамтран тогтоолын төсөл боловсруулж НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөр хэлэлцүүлжээ. Тогтоолын төсөл нь “Исламын улс”-ын орлогын эх үүсвэр болсон нефтийн наймааг хориглож, олон улсын банкуудыг террористуудтай харилцахаас сэргийлж, НҮБ-ын хяналтыг сайжруулахад чиглэсэн байна.
Үүний зэрэгцээ АНУ болон ОХУ-ын албаныхан хамтран Сирийн зөрчил мөргөлдөөнийг зохицуулах улс төрийн хэлэлцээг явуулж байгаа аж. Түүнчлэн Сирийн засгийн газар болон сөрөг хүчнийхний хооронд гал зогсоох, шилжилтийн засгийн газар байгуулах асуудлаар Нью-Йорк хотноо 20 гаруй орны төлөөлөгчид хуралдах гэнэ.
Өмнө нь аль-Каида зэрэг террорист бүлэглэлийн санхүүжилтийн эсрэг хандив өргөх, барьцаа төлөх зэргийг хориглоод байжээ.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: THE NEW YORK TIMES